О.Олдох
Loading...
Товч нэр
О.Олдох
Бүтэн нэр
Отгон Олдох
Латин нэр
Otgon Oldokh
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судалсан дүн(2024-01-21); ;Ч.Жадамба ;Э.Сурмаажав ;А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хорт хавдар өвчний Хавдрын эсрэг тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлуудын нөлөө 60 орчим хувь нь бага болон дунд орлоготой улсуудад тохиолдож байна. Гистопатологи Монгол улс хорт хавдрын өвчлөлийн түвшин, нас баралтаараа дэлхийд Хавдрын загвар 1 дүгээрт жагсаж байна. Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, МС-38 Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн “Хавдрын өвчлөлийн сүүлийн 10 жилийн баримт судалгаа”-нд (2020.12.08) мэдээлж буйгаар Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2041-2045 онд дунджаар 29.2 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдсан байна. Хорт хавдрын өвчлөл өндөр тохиолдож буй улсууд нь хорт хавдрын зардалд эрүүл мэндийн салбарын төсвийнхөө 5 хүртэлх хувийг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Иймээс Дорнын анагаах ухаанд үрэвсэлт өвчин, хавдар зэрэг эмгэгүүдийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэгддэг Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia) ургамлаас цэврээр ялгасан флавоноидыг (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) судалгааны ажилдаа сонгон авч хавдрын эсрэг нөлөөг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судлах. Арга, аргачлал: Хулганы бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эс (MC38)-ийг эсийн бүрэн тэжээлт орчин Dulbecco›s Modified Eagle Medium (DMEM)-д СО2-ийн 5% чийгшилтэй, 37°С хэмд өсгөвөрлөсөн. Флавоноидын хавдрын эс хордуулах, эсийн ургалтыг саатуулах үйлдлийг судлахдаа MTT шинжилгээний аргыг ашигласан. C57BL/6 үүлдэрийн 17-20 гр жинтэй, 15 эм хулганад хэвлийн баруун талын арьсанд 1х106 тунгаар МС38 эсийг тарьж хавдрын эмгэг загвар үүсгэн, хяналтын бүлэг (хавдартай эмчилгээгүй), эмчилгээний I бүлэг (хэвлийн хөндийн эмчилгээ тарьсан), эмчилгээний II бүлэг (арьсанд эмчилгээ тарьсан) болгон хуваасан. Флавоноидыг 20мг/кг тунгаар эмчилгээний бүлэгт, Phosphate Buffer Saline (PBS)-ээр хяналтын бүлэгт 10 хоног үйлчилсэн. Туршилтын төгсгөлд сүүлийн тунг үйлчилсэнээс хойш 24 цагийн дараа хулгануудыг зохих журмын дагуу егүүтгэж, хавдрын эд, элэг, бөөр, дэлүүг тусгаарлан авч 10%-ийн саармагжуулсан параформальдегидийн уусмалд бэхжүүлэн, гистологийн шинжилгээнд бэлдсэн. Гистологийн бэлдмэлийг гематоксилин-эозин будгаар будсан ба микроскопт (Biobase) харж эмгэг өөрчлөлтүүдийг үнэлсэн. Үр дүн: Нарийн навчит цахилдгаас цэврээр ялгасан флавоноидын (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) 2.5 µМ концентрацид хавдрын эсийн 2.5%, 5 µМ - 7%, 10 µМ -13.4%, 20 µМ -14.1%, 40 µМ - 15.9%, 60 µМ - 29.5%, 80 µМ - 33.7%, 100 µМ -56.8% тус тус үхүүлж байв. Нийт 3 бүлгийн хулганыг зохих журмын дагуу егүүтгэн эд, эрхтнийг гистологийн шинжилгээгээр харьцуулан шинжлэхэд хяналтын болон эмчилгээний I, II бүлгийн хавдрын эдэд тархмал үхжил, судасжилт, задарсан нейтрофиль эсүүд ижил илэрсэн. Нийт 3 бүлгийн хулганад бөөр дэлүүний эдэд эмгэг өөрчлөлт, хавдрын үсэрхийлэл илрээгүй. Дүгнэлт: Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia)-аас цэврээр ялгасан флавоноидын 98.4 µМ концентраци нь нийт хавдрын эсүүдийн 50%-ийг үхүүлж байсан ба Туршилтын амьтанд үүсгэсэн хавдрын эмгэг загварт хийсэн эмчилгээгээр хавдрын эсрэг нөлөө ажиглагдаагүй боловч элэгний эдэд үрэвслийн эсрэг нөлөөтэй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall.) ургамлын химийн бүрэлдэхүүний бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг судалсан дүн(2022-04-28); ;Н.Сувд ;К.Фаец ;В.БоландД.ЭнхмааНарийн навчит цахилдаг ургамлын газрын доод хэсгээс байгалийн шинэ 5 бодис, мэдэгдэж буй 7 бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч молекулын бүтэц байгуулалтыг 1D, 2D-ЦСР болон өндөр нарийвчлалт масс спектрометрийн аргаар тогтоов. Мөн тус ургамлын газрын доод хэсгээс 7 тосны хүчлийг анх удаа ялган химийн бүрэлдэхүүний бүтцийг хийн хроматограф-масс спектрометрийн аргаар тодорхойлов. Химийн бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг циклофлаван, флаванон, изофлавон бүтэцтэй молекулуудыг харьцуулан судлахад А цагираг дээр метокси болон метилендиокси бүлэг, эсвэл В цагираг дээр орто-дигидрокси бүлэг холбогдоход биологийн идэвхэд чухал болохыг батлав.
