Byambadash, Amirlan
Loading...
Товч нэр
Byambadash, Amirlan
Бүтэн нэр
Byambadash Amirlan
Латин нэр
Byambadash Amirlan
Албан тушаал
Судлаач
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Changes in mental health following COVID-19 infection: Results of a prospective cohort study in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;aa Enkhtuvshin Regzed ;Mongoljin Altankhuyag; ; Yelik MadiObjective: COVID-19 has been associated with persistent neuropsychiatric complications, yet prospective evidence from low- and middle-income countries remains limited. This study evaluated 12-month longitudinal changes in depression, anxiety, insomnia, and post-traumatic stress disorder (PTSD) among hospitalized patients with COVID-19 compared with non-COVID-19 controls in Mongolia. Methods: This prospective cohort study included 459 adults (326 COVID-19 cases and 133 controls) recruited from hospitals affiliated with the Mongolian National University of Medical Sciences between 2021 and 2023. Participants without baseline mental disorders were assessed at 7–14 days, 3 months, and 12 months using the PHQ-9, GAD-7, ISI, and PCL-5. Data were analyzed using X² tests, independent t-tests, and relative risk (RR) estimates, with statistical significance defined as p < 0.05. Results: The mean age of participants was 46.3 ± 13.8 years, and 58.4% were female. At 12 months, depression (37.3% vs. 16.9%; RR = 2.22, 95% CI: 1.28–3.83; p = 0.003) and anxiety (28.0% vs. 11.2%; RR = 2.49, 95% CI: 1.25–4.96; p = 0.006) remained significantly more common in the COVID-19 group than in controls. Insomnia decreased over time (33.3% vs. 49.4%; RR = 0.67; p = 0.037), whereas PTSD prevalence remained low in both groups (<3%, p > 0.05). Female participants and those aged 40–59 years showed a higher risk of adverse mental health outcomes. Conclusions: COVID-19 infection was associated with a significantly increased long-term risk of depression and anxiety up to 12 months after infection. These findings support routine mental health screening and sustained psychological follow-up as part of post-COVID care and provide evidence to inform long-term mental health policy in Mongolia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсалтай үйлчлүүлэгчдэд зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2024-12-21); ; ; Үндэслэл: Багана нурууны сувгийн нарийсал нь мэдрэлийн мэс засал судлалын нэн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд хөгжил багатай орнуудад багана нурууны сувгийн нарийсал илүү их тохиолдож байна. Өнөө үед дундаж наслалт тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ эмгэгийн хоёрдогч шалтгаантай багана нурууны сувгийн нарийсал ихэнх хувийг эзэлж байна. Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны мэс засал эмчилгээний үр дүнг үл харгалзан дахин мэс засал хийх тохиолдол байсаар байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бүсэлхий багана нурууны сувгийн нарийслын улмаас дурангийн мэс заслын хийлгэсэн хүмүүсийн дундах мэс заслын үр дүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг асуумж судалгааны аргаар эмнэлэгт суурилсан агшингийн загвараар Грандмед эмнэлэгт 2019-2023 оны хооронд бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсал оношоор багана нурууны суваг чөлөөлөх дурангийн мэс засал (PSLD-Percutaneous Stenoscopic Lumbar Decompression) хийлгэж онош нь батлагдсан, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 97 үйлчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 46 (47.42%) нь эрэгтэй, дундаж нас 53±21.7 жил, 51 (52.58%) нь эмэгтэчүүд байсан ба дундаж нас 58±16.6 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 73.2% (n=71) нь илүүдэл жинтэй, 21.5% нь амьдралын хэв маягтай холбоотой буюу суугаа ажил хийдэг, дасгал хөдөлгөөн бага хийдэг (17.2%), 15.8% хүнд юм байнга өргөдөг зэрэг эрсдэлт хүчин зүйлст өртдөг үйлчлүүлэгч байгаа нь тогдорхойлогдлоо. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 80.4% (n=78) нь 2 ба түүнээс дээш хүчин зүйлст хавсарч өртсөн байв. Мөн 57.73% нь 1-5 жилийн дараа мэс засал эмчилгээ хийлгэсэн байлаа. Дүгнэлт: Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийслийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн дунд биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний идэвхигүй амьдралын хэв маяг хамгийн их тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19 цар тахлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэгийн эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;М.УранчимэгМ.ЕликҮндэслэл: Ковид-19 цар тахал нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), хавсарсан эмгэг зэрэг өвчлөлийг нэмэгдүүлсэн тухай судлаачид онцолсоор байна. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, болон Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд судалгааг хийсэн. Судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нийт 552 оролцогч (399 тохиолдлын бүлэг, 153 хяналтын бүлэг) оролцсон. Сэтгэл гутрал (PHQ-9 ≥10), сэтгэл түгшилт (GAD-7 ≥10), нойргүйдэл (ISI ≥15), ГДСЭ - PTSD (PCL-5 ≥33) - ийг стандарт хэмжүүрээр үнэлэв. Хи-квадрат тест, бинар логистик регрессийн аргаар (бүлэг, нас, хүйсээр засварласан харьцуулсан харьцаа [cOR/aOR], 95% итгэх интервал [CI]) шинжилсэн. Үр дүн: Тохиолдлын бүлэгт сэтгэл гутрал (23.1% vs. 13.7%, p=0.015, cOR=1.884 [1.124-3.156]), сэтгэл түгшилт (16.8% vs. 11.1%, p=0.096), аль нэг сэтгэцийн эмгэг (18.0% vs. 13.7%, p=0.225) өндөр байсан бол нойргүйдэл бага (19.5% vs. 30.1%, p=0.008). PTSD хоёр бүлэгт бага (1.8% vs. 0.7%, p=0.333). Эрсдэлийн хүчин зүйлс: Эмэгтэй хүйс (p<0.001), залуу нас (p=0.004), ажилгүй байдал (p=0.017), өмнөх сэтгэлийн гэмтэл (p<0.001). Ковидын шинж тэмдэг (амьсгалахад бэрхшээлтэй) сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлсэн (p<0.001, cOR=2.828 [1.708-4.682]). Дүгнэлт: Ковид-19ийн эмнэлгийн хэвтэлт нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн эрсдэлийг нэмэгдүүлж, хүн ам зүй, эмнэлзүйн шинж тэмдэг зэрэг хүчин зүйлстэй хамааралтай төдийгүй цаашид уг бүлэгт чиглэсэн арга хэмжээ нь чухал болох нь тодорхойлогдлоо.
