Х.Алтайсайхан
Loading...
Товч нэр
Х.Алтайсайхан
Бүтэн нэр
Хасаг Алтайсайхан
Латин нэр
Khasag Altaisaikhan
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зорилтот бүлгийн хүн амын дундах биемахбодийн хэмжилт ба нүүрс усны солилцооны алдагдлыг үнэлсэн дүн(2022-11-02) ;Б.Дэлгэрмаа ;У.Энхтуяа; ;Б.ЦолмонцэцэгГ.УугантуяаҮндэслэл: Дэлхийн хэмжээнд таргалалтын тархалт тасралтгүй нэмэгдсээр байна. Олон улсад хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг хэдий ч цэргийн алба хаагчдын дунд таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгийн эрсдэл өндөр байна. Монгол улсын хувьд таргалалтын тархалт, нүүрс усны солилцооны алдагдлыг тодорхой зорилтот бүлгийн хүн амын дунд хараахан судлаагүй байна. Зорилго: Зорилтот бүлгийн хүн амын дунд биемахбодийн зарим үзүүлэлтүүдийг үнэлэн нүүрс усны солилцооны алдагдалыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаа нь 2022 оны 6-8 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын 30-55 насны зорилтот бүлгийн хүн амыг хамруулан нэг-агшингийн судалгааны загвараар хийгдсэн. Биемахбодийн хэмжилтэд биеийн жин, өндөр, БЖИ, бүсэлхийн тойрог, цусны даралт, гарын атгах хүч зэргийг багтаасан. Нүүрс усны солилцооны байдлыг глюкозын ачаалалт сорилоор үнэлсэн. Р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 141 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 37.6±5.5 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 70.9% (n=100) нь эрэгтэй, 76.6% (n=108) нь бакалавраас дээш боловсролтой байв. БЖИ-ээр биеийн жингийн илүүдэл 56% (n=79), таргалалтын эзлэх хувь 19.1% (n=27), бүсэлхийн тойргийн хэмжилтээр төвийн таргалалт 63.1% (n=89) байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр бүсэлхийн тойрогийн хэмжээ нь өлөн үеийн глюкоз (r=0.219) ба настай (r=0.223) сул эерэг хамааралтай байна. Энэ нь статистикийн хувьд үнэн магадлалтай байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын төвийн таргалалтын тархалт 63.1%, нүүрс усны солилцооны алдагдал 13.5% байна. Төвийн таргалалт нь нүүрс усны солилцооны алдагдлын нэг эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн биеийн жингийн индекс ба эмнэлзүйн үзүүлэлтүүдийн хамаарлыг судалсан дүн(2022-06-12); ; ;А.Маргад; Үндэслэл: Таргалалт нь коронавирус, томуу, метапневмовирус, риновирус зэрэг бүх төрлийн амьсгалын замын вирусын халдвартай холбоотой үүсэх уушгины хүндрэл ба эмнэлэгт хэвтэх тохиолдолыг нэмэгдүүлж байгаа нь маш олон судалгаанд харуулж байна. Зорилго: Биеийн жингийн илүүдэл ба таргалалттай хүмүүст тохиолдох Ковид19-ийн эмнэлзүйн илрэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Ковид-19 тусгаарлан хэвтэн эмчлүүлэх эмнэлэгт 2021 оны 4-р сараас 2021 оны 8-р сар хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.1±14.7 жил ба 54.5% нь эрэгтэй 45.5% эмэгтэй байв. Эмнэлзүйн ангилалын хувьд 24.7% нь хөнгөн, 54.5% нь дунд зэргийн, 20.8% нь хүнд байна. Судалгаанд хамрагдагсдын БЖИ-ийн дундаж жин 25.5±4.9 буюу 51.7% нь хэвийн жинтэй, 31.6% ба 16.5% нь илүүдэл жин ба таргалалттай байсан. Ковид-19-ийн эмнэлзүйн ангилалыг БЖИтэй харьцуулан үзвэл таргалалттай хүмүүсийн 28.6%, хэвийн жинтэй хүмүүсийн 14.3% нь ковидын халдварын хүнд зэргээр эмчлүүлсэн (p=0.032). Ковидын хүндийн зэргээс хамаарч БЖИ статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Хөнгөн зэрэгт БЖИ 24.1±5.0 байхад хүндэвтэр зэрэгт 25.4±4.8, хүнд зэрэгт 27.7±5.1 байсан. БЖИ-ийн ангиллын хувьд зарим амин үзүүлэлтүүд (SpO2, RR, SBP) болон лабораторийн үр дүн (WBC, PLT, Лимф, ийлдэс ферритин) хэвийн жинтэй хүмүүсээс таргалалттай хүмүүст илүү өөрчлөлттэй байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой (P <0.01) байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлзүйн үзүүлэлтүүд нь биеийн жингийн индексээс хамааралтай ба таргалалттай хүмүүс илүү хүндээр өвчилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Predictors of One-Year Renal Function Decline in Type 2 Diabetes: Implications for Metabolic Target ManagementBackground: Early decline in kidney function is a major complication of type 2 diabetes mellitus (T2DM). The extent to which achievement of glycemic, blood pressure, lipid, and weight targets influences short-term renal trajectories remains insufficiently characterized. Methods: We conducted a retrospective analysis of 125 T2DM patients who had baseline and 1-year follow-up eGFR measurements at the Mongolia Japan Hospital of the MNUMS during 2023-2024. Clinical and metabolic control was categorized using standard thresholds. Renal outcomes were assessed using absolute 1-year eGFR change and the occurrence of ≥30% decline. Results: Mean eGFR declined from 91.2 ± 24.1 to 88.4 ± 25.5 mL/min/1.73 m2 over one year (mean change -3.77 ± 11.3 mL/min/1.73 m2); 7.2% experienced ≥30% decline. Individuals with pre-existing CKD showed significantly greater deterioration than those without (interaction p < 0.001). Poor glycemic control was consistently associated with greater decline: participants with HbA1c > 7.5% had a significant reduction and regression analyses showed an additional adjusted decline of -4.7 mL/min/1.73 m2 (p = 0.029) compared with those at target. Elevated blood pressure (>130/80 mmHg) was also associated with greater annual decline (adjusted β = -6.40, p = 0.024). Lower BMI (<25 kg/m2) predicted larger decreases in eGFR in both CKD and non-CKD groups. Lipid target achievement demonstrated small, inconsistent associations with renal outcomes. Conclusions: In this clinical cohort, poor glycemic control and elevated blood pressure were the strongest modifiable predictors of short-term kidney function decline, particularly among individuals without pre-existing CKD.
