Х.Алтайсайхан
Loading...
Товч нэр
Х.Алтайсайхан
Бүтэн нэр
Хасаг Алтайсайхан
Латин нэр
Khasag Altaisaikhan
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инсулин эмчилгээний үр дүн ба аюулгүй байдлыг судалсан нь(2021-03-21) ;Б.Баярцэцэг; ; ;Ш.МөнгөнчимэгД.БолормааҮндэслэл: Инсулин дааврыг нээснээс хойш 100 жилийн түүхэн хугацаанд түүний үр дүн, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор инсулины төрөл, хэлбэр, тарих арга техник жилээс жилд сайжирсаар байна. Манай орны хувьд инсулин эмчилгээний үр дүн, аюулгүй байдлын талаар хараахан судлаагүй байна. Материал, арга зүй: Судалгааг нэг-агшингийн загвараар Улаанбаатар хотын 3 дүүргийн Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд буй инсулин хэрэглэдэг нийт 262 Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийг хамруулсан. Асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 47.3% (n=124) нь эрэгтэй, дундаж нас 52.4±12.9 байв. Нийт ЧШ-тэй хүмүүсийн 78.2% (n=205) нь хүний-рекомбинант, харин 21.8% (n=54) нь аналог инсулин хэрэглэж байна. Хүний инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл их байна (p<0.05). ЧШ-тэй хүмүүсийн 30.5% (n=80)-д инсулин эмчилгээтэй холбоотой гипогликеми илэрсэн байна. Регрессийн шинжилгээний дүнгээс харахад гипогликемид орох эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчин зүйлст глюкозын хэт хэлбэлзэл, инсулины хоногийн тун орж байна. Дүгнэлт: Инсулин эмчилгээний үр дүн нь түүний хэлбэрээс хамааралтай буюу аналог инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл бага байна. Глюкозын хяналт муу байх нь гипогликемийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн дүн(2024-01-28); ; Үндэслэл: Халдварт бус өвчин болох чихрийн шижингийн тархалт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт Монгол улс төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г улс орон даяар зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалт болон чихрийн шижин, шинээр оношлогдсон чихрийн шижин, чихрийн шижингийн урьдал байдлын тархалтыг тодорхойлох нь энэ судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2022 оны 5 сарын 1-нээс 2023 оны 4 сарын 1-нийг хүртэл Монгол улс даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-аас дээш насны нийт 187615 чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй хүмүүс хамрагдсан. Асуумжаар өмнө нь чихрийн ЧШ оношлогдож байсан хүмүүсээс гадна өлөн үеийн глюкозын (ӨҮГ) түшингээр ЧШ онош шинээр батлагдсан нийт хүн амыг хамруулан чихрийн шижингийн тархалт тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 64.1% нь эмэгтэй, 35.9% нь эрэгтэй, дундаж нас 49.0±12.9 жил байлаа. ЧШ-гийн тархалтыг тогтооход 6.9% (n=13031) нь ЧШ-тэй, 5.6% (n=10488) нь өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй байв. Шинээр оношлогдсон ЧШ-гийн тархалтыг тогтооход 3.4% (n=6448) ба нийт чихрийн шижингийн 50.5%-ийг эзэлж байна. Шинээр оношлогдож буй ЧШ-гийн дундаж ӨҮГ 9.5±3.2 ммоль/л бол өмнө оношлогдсон ЧШ-ийн дундаж ӨҮГ 8.9±3.9 ммоль/л байлаа. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 19.4% (n=50031) нь ЧШ-ийн өндөр эрсдэлтэй байна. Чихрийн шижингийн удамтай байх, нас, хэвлийн таргалалт нь ЧШ-гийн эрсдэлт хүчин зүйл болж байв. Дүгнэлт: Чихрийн шижингийн тархалт 6.9% байгаа нь Халдварын бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үндэсний судалгаатай дүйж байна. Үүнээс шинээр оношлогдсон ЧШ нь нийт чихрийн шижингийн тал хувийг бүрүүлж байгаа нь оношлогдоогүй чихрийн шижингийн тархалт өндөр байгааг харуулж байна. Монгол хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсээс чихрийн шижингийн удамтай эсэх, биеийн жингийн илүүдэл, хэвлийн таргалалтай байх нь ЧШ-ийн эрсдэлийг илүүтэй нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Diabetes and COVID-19: IDF perspective in the Western Pacific region(Elsevier BV, 2020-08) ;Hwang, Yerin; ;Jia, Weiping ;Jenkins, AliciaHuang, Chien-NingThe World Health Organization (WHO) declared a pandemic, the highest risk level in the infectious disease alert phase, on 11 March 2020. In the Western Pacific Region (WPR), 192,016 confirmed cases with 7125 deaths had been reported as of 8 June 2020. In people with diabetes COVID-19 can be more difficult to treat due to the wide fluctuations in blood glucose levels or presence of comorbidities such as diabetes complications, including cardiovascular disease and renal damage, which are recognized risks for adverse outcomes. National diabetes associations and governments have established guidelines for subjects with diabetes in relation to COVID-19, and are trying to supply emergency and their regularly required medical products for them. The WPR is so large and composed of such diverse countries and COVID-19 situations, no one conclusion or program applies. Instead we could see a diverse COVID-19 pandemic profile in the WPR, and several creative diagnostic and therapeutic measures undertaken. This includes drive-through screening facilities, high-speed RT-PCR technologies, convalescent patients' plasma therapy, which potentially had some positive contributions in combatting COVID-19 in the WPR as well as globally. Although the numbers of confirmed cases are currently decreasing in the region, the COVID-19 pandemic is not over, and many experts are recommending to prepare measures for potential second or third waves of COVID-19.Scopus© Citations 14
