Tsogtbayar, Oyu
Loading...
Товч нэр
Tsogtbayar, Oyu
Бүтэн нэр
Tsogtbayar Oyu
Латин нэр
Tsogtbayar Oyu
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийн судалгаа(2021-11-01) ;Э.Дөлгөөн; ; ; Г.ЖаргалсайханУлаанбаатар (УБ) хотын агаарын бохирдол буурч байгаа хэдий ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар (2008) УБ хотын агаарын нийт тоосны хэмжээ ДЭМБын зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 50 дахин их байсан. Зорилго: УБ хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Нийт 45 зохицуулагч цагдаа, зам талбайн үйлчлэгч, шатахуун түгээгч нарыг судалгаанд хамруулан, Монгол Улсын (МУ) MNS6657:2017 стандартыг ашиглаж, ажилчдын амьсгалын түвшинд 2018 оны 11-12-р сарын хооронд хувь хүний сорьц цуглуулсан. Үр.дүн: Ажилтнуудаас амьсгалын түвшинд цуглуулсан угаарын хийн дундаж хэмжээ 1.1 мг/ м3 байна. Зохицуулагч цагдаа нарын угаарын хийн дундаж хэмжээ 2.3 мг/м3 (±2.9), шатахуун түгээгчдэд 0.6 мг/м3 (±4.3), зам талбайн үйлчлэгчдэд 1.0 мг/м3 (±2.3) тус тус тодорхойлогдсон ба хамгийн их нь 6.8 мг/м3 буюу зохицуулагч цагдаад, хамгийн бага нь 0.5 мг/м3 буюу зам талбайн үйлчлэгч нарт хэмжигдсэн. Мэргэжил хооронд ялгаатай буюу зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байна (p=0.006). Дүгнэлт: Ажиллагчдын амьсгалын түвшинд угаарын хийн агууламж стандартад заасан ЗДХ-с бага байсан боловч зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байгаа нь автомашины замтай илүү ойр ажилладагтай холбоотой байж болзошгүй.
