Gunsennyam, Tsetsenbaatar
Loading...
Товч нэр
Gunsennyam, Tsetsenbaatar
Бүтэн нэр
Gunsennyam Tsetsenbaatar
Латин нэр
Gunsennyam Tsetsenbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь хятад анагаах ухааны эмчилгээний арга туршлагын зарим нөлөөлөл(2025-05-05); ;Ч.Чимэдрагчаа ;Н.БатсайханТ.АлимааҮндэслэл: Дэлхий дахинаа өнөөг хүртэл хэрэглэгдэж ирсэн, өвөрмөц онцлог агуулсан, эмнэн засах арга бүхий эмнэлгүүд болон европ анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ нь өнөөгийн олон улс орны эрүүл мэндийн үйлчилгээнд хосолмол хэлбэрээр хэрэглэгдэж буй бөгөөд тэдгээрийг нэгдмэлжүүлэн нэгтгэх боломж бололцооны асуудал судлаачдын дунд өргөн хэлцэгддэг асуудлын нэг ажээ. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд Хятад болон бусад эмнэлгүүдийн нөлөөлөл хэрхэн тусгагдсан талаар нарийвчлан дүн шинжилгээ хийсэн, бие даасан судалгааны ажлын үр дүн өнөөг хүртэл хэвлэгдээгүй байгаа тул энэ асуудлыг чиглэл бүрээр тус бүрчлэн задлан шинжилж судлах нь өнөөгийн Монголын уламжлалт анагаах ухаан хэрхэн бүрэлдэн бий болсон түүхэн явцыг тодруулахад чухал шаардлагатай хэмээн үзэж байна. Зорилго: Монгол эмч нарын бүтээлүүдэд тодорхой кодуудын хүрээнд судалгаа явуулж хятад анагаах ухааны өгөгдөл, мэдлэг, мэдээлэл байгааг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгааны ажлыг түүх, эх сурвалж зохиолуудад тулгуурлан чанарын судалгааны аргаар явуулав. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүнүүдэд эх бичгийг кодлон судлах, сэдвээр бүлэглэх болон агууламжийн судалгааны аргуудын дагуу уг ажлыг гүйцэтгэв. Үр дүн: Кодлох судалгааны үр дүнгээс үзэхэд хятад эмнэлгээс авч хэрэглэсэн мэдээллүүдийн ихэнх нь “Халдвар” гэсэн кодод хамрагдаж байгаа болох нь илэрч байна. Үүнийг тус бүрчлэн авч үзвэл Сүмбэ Хамба Ишбалжирын бүтээлд уг мэдээллийн 42.8%, Цахар Гэвш Лувсанчүлтэмийн номд 50%, Миндол Хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэйн зохиолд 47.05%, Ишданзанванжил зохиосон “Шүрэн Чимэг”–т 87.5% нь халдвар гэсэн кодод хамарч байсан. Үүний дараагаар “Бэртэл гэмтэл” гэсэн кодод хамрагдах мэдээллийг зохиол тус бүрээр ангилан ялгахад Ишбалжирын бүтээлд 33.3%, Лувсанчүлтэмийн бүтээлд 0%, Миндол Хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэйн бүтээлд 24,0%, Ишданзанванжилын бүтээлд 6.25% гарч байгаа нь нийт кодуудын дотор удаах байранд орж байна. Дүгнэлт: 1.Судалгааны үр дүнгээс харахад дээрх бүтээлүүдэд хятад эмнэлгийн мэдээллүүдийн 56.66% нь халдварын тохиолдолтой холбоо бүхий мэдээллүүд байна. 2.Бодоо зэрэг халдварт өвчний үед хятад анагаах ухаанаас суралцсанаа монгол уламжлалт анагаах ухааны арга аргачлалтай ижилсүүлэн нэгтгэсэн нь өнөө үеийн нэгтгэмэл анагаах ухааны үйл явцыг нөхцөлдүүлсэн нэгэн томоохон нөлөөлөх хүчин зүйлийн илэрц байж болзошгүй.
