Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ургалтыг дэмжигч PIIINP биомаркерыг тодорхойлсон дүн
    (2024-11-07)
    Б.Сувдаа
    ;
    А.Хас
    ;
    Г.Улзмаа
    ;
    Н.Өлзий-орших
    ;
    Д.Бадамсүрэн
    Үндэслэл: Элэгний фиброзын үүсэлт нь элэгний одлог эсүүд (HSCs)-д эсийн гаднах матрицийн (ECM) илүүдэл үүссэнээс үүдэлтэй гэж үздэг. Холбогч эдийн гол бүрэлдэхүүн нь III төрлийн коллаген юм. Шархны эдгэрэлт, элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ширхгийн олшрол гол үүрэг гүйцэтгэдэг. III төрлийн коллагены нийлэгжилтийн үед III төрлийн проколлагены N-терминал пропептид (PIIINP) үүсдэг. PIIINP-ийг элэгний фиброз, элэгний хатуурлын маркер болгон хэрэглэж болох талаар эрдэмтэд дурьдсан байдаг. Тиймээс PIIINP-ын хэмжээ нь коллагены нийлэгжилт, эсийн гаднах орон зайд (матрикс) хуримтлагдах шууд үзүүлэлт болдог байна. Disse-ийн орон зайд ECM хуримтлагдах нь элэгний гэмтэлд хүргэх гол нөхцөл болдог. Зорилго: Элэгний эсийн гэмтлийн шууд биомаркер PIIINP-ыг тодорхойлж, элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалт сорвижилтыг бичил бүтцийн өөрчлөлтөөр тодорхойлж харьцуулах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны тогтоол (23/001)-ийг үндэслэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд УГТЭийн элэгний төвөөр 2023 оны 2 дугаар сараас -2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгсдээс судалгааны шалгуур хангасан 42 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Судалгаанд оролцсон эмчлүүлэгчдийн элэгний эдээс хатгалтын аргаар сорьц авч эдийн шинжилгээ хийсэн. Харин цусны ийлдсэнд РIIINP-ийг тодорхойлохдоо ELISA цомог ашигласан. Элэгний эдэд үүсэж буй холбогч эдийн олшролын зэргийг Метаврын (F0-F4) ангиллын дагуу үнэлсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA-14 программыг ашиглан бүлэг хоорондын харьцуулалт болон дунджуудын ялгаатай байдлыг ANOVA тест бодож, p<0.05 үед статистик ач холбогдолтойд тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 31 (73.8%) нь эмэгтэй, 11 (26.2%) эрэгтэй байв. Метаврын ангиллаар элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг F0-1, F2-3, F4 гэж 3 бүлэг болгосон. Гистологийн шинжилгээгээр элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг Трихром Массоны будгаар будаж Метаврын ангилалтай харьцуулан судлав. Бид бүлэг хоорондох PIIINP-ийн илрэлийн ялгаатай эсэхийг тодорхойлоход (p=0.017) статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Холбогч эдийн ургалтын илрэл F0-1 болон F2-3 бүлгийн хооронд ялгаа ажиглагдав (p=0.05). PIIINP-ийн босго утга ≥ 15.15нг/мл байх үед мэдрэг чанар 71.4%, өвөрмөц чанар 74.3% байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн цусны сийвэндэх PIIINP маркерын илрэлийг гистологийн шинжилгээгээр баталгаажуулахад элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалтанд шууд дэмжих нөлөөлөл үзүүлдэг болох нь тодорхойлогдов.