Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Электрон тамхины нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги, гиппокампын бүтцэд гарах эд ба эсийн өөрчлөлтүүдийг судалсан дүн
    (2025-01-01)
    С.Оюунгэрэл
    ;
    ;
    Э.Жавзандулам
    ;
    С.Чимэгсайхан
    ;
    Б.Хулан
    Үндэслэл: Электрон тамхи нь никотин агуулсан пропилен гликол, глицерин, ус, амт оруулагч бодисуудаас бүрдэх шингэн халж уур үүсгэх бүтээгдэхүүн ба түүний найрлага дах өтгөрүүлэгчээр ашигладаг витамин Е ацетат нь Е^А^1 (Электрон тамхи, вэйптэй холбоотой үүсэх уушгины гэмтэл Ю ^-Ш 7.0) үүсэхэд оролцдог нь батлагдсан. Мөн шингэний түвшин хангалтгүйгээс хэт хуурай халалтаас хорт карбонилт нэгдлүүд (формальдегид, ацетальдегид, акролейн) агуулсан түлэнхий уур ялгардаг. Манай оронд 2019 оны өсвөр насныханы дундах тамхины хэрэглээ судалгаанд 13-15 насанд 3.5% сурагч тамхи татдагаас 1/10 электрон тамхи татдаг байна. Зорилго: Электрон тамхи ба түүний түлэгдсэн уурын нөлөөгөөр туршилтын амьтны зан төрх, уушги ба гиппокампийн бүтцэд гарах эд, эсийн өөрчлөлтүүдийг судлах. Арга, аргачлал: ЗНР үүлдрийн 14 хоногтой 19 гөлчгийг хяналт, никотины 3% уурын, түлэгдсэн уурын гэсэн туршилтын 2 бүлэг тус бүрийг 1гр/мг/өдөр тунгаар утах хоргонд 4 долоо хоног утаж биеийн жин, зан төрх тодорхойлох задгай талбайн (Ореп йе1й 1ез1), нэмэх замын (Е 1а^а1ей р1из т а ге ), нөхцөлт орон зайн давуу байдлын сорилууд (СРР) хийн унтуулгатай уушгины бронхальвеолын лаважын (ВА^) шинжилгээ, уушги, гиппогампын эдийг үнэлэв. Үр дүн: Биеийн жин түлэнхийн бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад эрс ялгаатай (р=0.034), түлэнхий болон хяналтын бүлгүүдэд түгшүүр их (р=0.006, р=0.025) байв. ВА^ шинжилгээнд түлэнхийн бүлэгт нийт эсүүд, нейтрофил, цулцангийн макрофаг ихэссэн (р=0.01, р=0.04). Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцан хоорондын таславч зузаарсан, үрэвсэл үүссэн, агааржилт багасан энфизем ажиглагдсан. Гиппокампын үхэж буй нейронууд ихээр тодорхойлогдсон. Дүгнэлт: Түлэнхий болон хяналтын бүлэгт түгшүүрийн зан төлөв илэрсэн. Уушгины эсийн шинжилгээнд түлэнхийн бүлэгт макрофаг давамгайлсан үрэвсэл илэрсэн. Уушгины эдэд туршилтын 2 бүлэгт цулцангийн тоо цөөрч, цулцан хоорондын таславч зузааран завсарын эдийн цочмог үрэвсэл үүссэн. Гиппокампд нейронууд үхэж, тоо цөөрсөн.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн Суурь боловсролын II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг үнэлсэн дүн
    (2024-12-21) ;
    Э.Жавзандулам
    ;
    С.Оюунгэрэл
    ;
    С.Ариунаа
    ;
    С.Чимэгсайхан
    Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага стрессийг хүнд хэцүү нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал гэж тодорхойлсон. Стресс бол бидний амьдралд тулгарч буй сорилт, аюул заналхийллийг даван туулахад хүргэдэг хүний байгалийн хариу үйлдэл юм. Хүн бүр тодорхой хэмжээгээр стресстэй байдаг ч стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бидний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлдөг байна1. Ялангуяа архаг стресс нь хувийн амьдралыг тасалдуулж ядрах, анхаарал төвлөрөх чадвар алдагдах, цочромтгой болох зэрэг нөлөө үзүүлдэг байна2. Анагаахын оюутнуудын дунд стрессийн түвшинг нийт хүн амтай харьцуулахад өндөр байгааг тодорхойлсон цөөнгүй судалгаа байна3. Анагаахын чиглэлээр элсэн суралцаж буй оюутнуудад эхний 3 жилдээ академик стрессийн түвшин өндөр байдаг ба энэ нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна4. АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжааны оюутнуудын дундах стрессийн түвшин үнэлэх, стресс үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээрээс зайлсхийн бууруулах, стрессийг зөв удирдах арга барилд суралцахад чиглүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) суурь боловсролын II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг үнэлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг эрэмблэх. Арга, аргачлал: Судалгааг 2024 оны 11 сарын 18-25-ны хооронд агшингийн судалгааны загвараар Анагаахын оюутны стресс үүсгэгчийг үнэлэх 6 бүлэг бүхий нийт 40 асуумжийг ашиглан (MSSQ)6 судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааг google form платформ ашиглан мэдээ баримтыг цуглуулсан, статистик боловсруулалтыг Microsoft Ecxel 2010 болон SPSS 25.0 программын тусламжтай боловсруулсан. Үр дүн: Судалгаанд суурь боловсролын II дамжааны нийт 615 оюутан хамрагдсан, үүнээс 98 нь (15.9%) эрэгтэй, 517 нь (84%) эмэгтэй байсан. Академик хамааралтай стресс бүлэгт хүнд түвшний стресс 295 (47.9%), хувь хүн, хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй стресс бүлэгт хүнд түвшний стресс 55 (8.9%), суралцах болон заах арга зүйтэй холбоотой стресс бүлэгт хүнд түвшний стресс 103 (16.7%), Нийгмийн шалтгаантай стресс бүлэгт хүнд түвшний стресс 106 (17.2%), өөрийн хүсэл сонирхолын дагуу суралцаагүйгээс үүсэлтэй стресс бүлэгт 57 (9%), багийн үйл ажиллагаатай хамааралтай стресс бүлэгт хүнд түвшний стресс 116 (18.8%) тус тус тодорхойлогдлоо. Эдгээр оюутнуудын дунд академик хамааралтай стресс (ARS) нь бусад стресс үүсгэж буй 5 бүлэгтэй харьцуулахад хамгийн их тодорхойлогдсон. Энэ бүлэгт хөнгөн стресс 7 (1.1%), дунд түвшний стресс 62 (10.1%), өндөр түвшний стресс 251 (40.8%), хүнд түвшний стресс 295 (48%) оюутанд илэрч байв. Хүнд түвшний стресстэй болох нь тодорхойлогдсон 295 оюутнаас 40% (40) нь эрэгтэй, 49% (255) нь эмэгтэй оюутан байсан бөгөөд эмэгтэй оюутнуудын дунд стрессийн түвшин харьцангуй их байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжааны оюутнуудын дунд академик хамааралт стресс үүсгэж буй хүчин зүйлсээс оюутан муу (F) үнэлгээ авах нь хүнд түвшний стресс үүсгэх гол шалтгаан болж байгаа нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Туршилтын хулганы ходоодонд үүсгэсэн шархлааны эдгэрэлтэд солкосерилийн үзүүлэх нөлөөг 7, 14, 28 хоногуудад харьцуулан судалсан дүн
    (2022-04-28) ;
    Б.Энхзул
    ;
    Э.Жавзандулам
    ;
    С.Чимэгсайхан
    ;
    Б.Хулан
    Манай улсын хүн амын дундах халдварт бус өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл орж, үүнээс ходоод, дээд гэдэсний шархлаа нь насанд хүрэгчдийн 10%-ийг эзэлж, сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа судалгаа хэвлэгдсээр байна. Хүн амын эрүүл мэндийн 20082017 оны үзүүлэлтээс харахад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөс Ходоод дээд гэдэсний шархлаа өвчин нь зонхилон тохиолдож байна. Солкосерил нь хүчилтөрөгч, хоол тэжээлийн дутагдлын үед эд эрхтэнийг хамгаалах, тэдний нөхөн сэргэлтийг дэмжих, шархлааны эдгэрэлтийг хурдасгадаг үйлдэлтэй учраас ходоод, дээрх гэдэсний шархлаат эмгэгийг эдгээх, хамгаалах, шархны эдгэрэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг байна. Бидний судалгааны үр дүнгээс үзэхэд Солкосерил ходоодны шархлаа өвчний үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгт хэрэглэвэл шархлааны эдгэрэлтийн талбайг хурдасгах, сорвижилтийн хугацааг багасгах, ходоод хамгаалах, нөхөн төлжилтийг сайжруулах, шархны сэдрэлтийн давтамжийг бууруулах зорилгоор хэрэглэхэд сайн талтай байна.