Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн Суурь боловсролын II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг үнэлсэн дүн
    (2024-12-21) ;
    Э.Жавзандулам
    ;
    С.Оюунгэрэл
    ;
    С.Ариунаа
    ;
    С.Чимэгсайхан
    Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага стрессийг хүнд хэцүү нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал гэж тодорхойлсон. Стресс бол бидний амьдралд тулгарч буй сорилт, аюул заналхийллийг даван туулахад хүргэдэг хүний байгалийн хариу үйлдэл юм. Хүн бүр тодорхой хэмжээгээр стресстэй байдаг ч стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бидний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлдөг байна1. Ялангуяа архаг стресс нь хувийн амьдралыг тасалдуулж ядрах, анхаарал төвлөрөх чадвар алдагдах, цочромтгой болох зэрэг нөлөө үзүүлдэг байна2. Анагаахын оюутнуудын дунд стрессийн түвшинг нийт хүн амтай харьцуулахад өндөр байгааг тодорхойлсон цөөнгүй судалгаа байна3. Анагаахын чиглэлээр элсэн суралцаж буй оюутнуудад эхний 3 жилдээ академик стрессийн түвшин өндөр байдаг ба энэ нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна4. АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжааны оюутнуудын дундах стрессийн түвшин үнэлэх, стресс үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээрээс зайлсхийн бууруулах, стрессийг зөв удирдах арга барилд суралцахад чиглүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) суурь боловсролын II дамжааны оюутнуудын стрессийн түвшинг үнэлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг эрэмблэх. Арга, аргачлал: Судалгааг 2024 оны 11 сарын 18-25-ны хооронд агшингийн судалгааны загвараар Анагаахын оюутны стресс үүсгэгчийг үнэлэх 6 бүлэг бүхий нийт 40 асуумжийг ашиглан (MSSQ)6 судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааг google form платформ ашиглан мэдээ баримтыг цуглуулсан, статистик боловсруулалтыг Microsoft Ecxel 2010 болон SPSS 25.0 программын тусламжтай боловсруулсан. Үр дүн: Судалгаанд суурь боловсролын II дамжааны нийт 615 оюутан хамрагдсан, үүнээс 98 нь (15.9%) эрэгтэй, 517 нь (84%) эмэгтэй байсан. Академик хамааралтай стресс бүлэгт хүнд түвшний стресс 295 (47.9%), хувь хүн, хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй стресс бүлэгт хүнд түвшний стресс 55 (8.9%), суралцах болон заах арга зүйтэй холбоотой стресс бүлэгт хүнд түвшний стресс 103 (16.7%), Нийгмийн шалтгаантай стресс бүлэгт хүнд түвшний стресс 106 (17.2%), өөрийн хүсэл сонирхолын дагуу суралцаагүйгээс үүсэлтэй стресс бүлэгт 57 (9%), багийн үйл ажиллагаатай хамааралтай стресс бүлэгт хүнд түвшний стресс 116 (18.8%) тус тус тодорхойлогдлоо. Эдгээр оюутнуудын дунд академик хамааралтай стресс (ARS) нь бусад стресс үүсгэж буй 5 бүлэгтэй харьцуулахад хамгийн их тодорхойлогдсон. Энэ бүлэгт хөнгөн стресс 7 (1.1%), дунд түвшний стресс 62 (10.1%), өндөр түвшний стресс 251 (40.8%), хүнд түвшний стресс 295 (48%) оюутанд илэрч байв. Хүнд түвшний стресстэй болох нь тодорхойлогдсон 295 оюутнаас 40% (40) нь эрэгтэй, 49% (255) нь эмэгтэй оюутан байсан бөгөөд эмэгтэй оюутнуудын дунд стрессийн түвшин харьцангуй их байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжааны оюутнуудын дунд академик хамааралт стресс үүсгэж буй хүчин зүйлсээс оюутан муу (F) үнэлгээ авах нь хүнд түвшний стресс үүсгэх гол шалтгаан болж байгаа нь тодорхойлогдлоо.