Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд биомаркераар тодорхойлох
    (2023-02-16)
    Б.Сувдаа
    ;
    Б.Бадамсүрэн
    ;
    Б.Хонгорзул
    ;
    ;
    Г.Улзмаа
    Үндэслэл: Элэгний фиброз нь үрэвслийн үед элэгний гэмтсэн хэсгийн эсийн гаднах матрикс (ЭГМ) ба холбогч эдээр (сорвижилт) хүрээлэгдэн солигдохын эсрэг хариу урвал нөхөн төлжилтөөс үүсдэг процесс юм. Өмнө нь элэгний фиброзыг даамжрах архаг шинж чанартай, эргэшгүй өөрчлөлт гэж үздэг байсан боловч орчин үед фиброзыг ихсэж, багасаж байдаг динамик явц гэж үзэх болсон1,2. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эрдэмтэд цөөнгүй тэмдэглэсэн байна3. Монгол улсын хүн амын дунд гепатит С вирус (ГСВ)-ийн халдвар 11-16%, гепатит В вирус (ГВВ)-ийн халдвар 10.9-11.1% тохиолдож байгаа нь тус халдвар өндөр тархсан улс оронд тооцогддог4-6. Манай орон 100,000 хүн амд ноогдох элэгний эст өмөнгийн нас баралтаар дэлхийд нэгдүгээр байрыг эзэлж дэлхийн дунджаас найм дахин өндөр үзүүлэлттэй судалгаа гарчээ7. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг баримтын судалгааны аргыг ашиглан харьцуулан жишиж, нэгтгэн дүгнэж, системтэйгээр шинжилгээ, үнэлгээ хийн онолын судалгааны дүгнэлт хийлээ: Дүгнэлт: 1. Элэгний фиброзын сийвэнгийн шууд биомаркерийн шинжилгээнүүд харьцангуй бүрэн судлагдаж эмнэлзүйн өдөр тутмын хэрэглээнд нэвтрээгүй байгаа хэдий ч ирээдүйд элэгний фиброзыг эрт илрүүлэх, динамик явцыг хянах зорилгоор өргөн хүрээнд ашиглаж болохуйц шинжилгээ юм. 2. Элэгний С вирусын үрэвслийн үед MMP-ийн эсийн болон молекулын механизмыг судалж, фибролитик үйл ажиллагааны идэвхи нь элэгний фиброз руу шилжих боломжтой. Иймд элэгний С вирусийн үрэвслийн үед MMP-ийг идэвхгүй байлгах механизмыг тодорхойлохын тулд судалгааг хийх шаардлага урган гарч байна. 3. Хүний элэгний фиброзын явц дахь элэгний MMP-ийн зохицуулалтын талаар цөөн тооны судалгаа байгаа нь цаашид судлагдах боломжийг нээж байна.