Б.Алтанцэцэг
Loading...
Товч нэр
Б.Алтанцэцэг
Бүтэн нэр
Баттулга Алтанцэцэг
Латин нэр
Battulga Altantsetseg
Албан тушаал
Багш
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Associations among serum levels of MMP-1, MMP-2, and METAVIR fibrosis score in patients with nonalcoholic fatty liver disease(2025); ;Amgalan, Khas ;Galsan, Ulzmaa ;Namkhai, Ulzii-OrshikhDorjgotov, BadamsurenAIM: We evaluated their diagnostic potential compared to histopathology and standard biochemical tests of liver function. BACKGROUND: Liver fibrosis is considered a reversible condition, making early diagnosis essential. Serum levels of matrix metalloproteinase (MMP) -1 and MMP-2 are investigated as parameters for diagnosing fibrosis in chronic liver disease. METHODS: Commercially available ELISA assays were used to study serum levels of MMP-1 and MMP-2 in 50 patients with nonalcoholic fatty liver disease (NAFLD). Fibrosis stages were evaluated using the METAVIR scoring system. Spearman's coefficient analysed correlations of serum levels of MMP-1, MMP-2, and liver biopsy score, and specificity and sensitivity were calculated through receiver operating characteristic (ROC) analysis. RESULTS: MMP-1 levels in fibrosis stage F1 (14.20±3.10 ng/mL) were not significantly different from stage F2 (9.26±2.21 ng/mL) but were higher (p<0.001) than F3 (7.15±1.56 ng/mL) and F4 (4.53±0.62 ng/mL). MMP-2 levels in F1 (68.57±8.22 ng/mL) were similar to F2 (76.31±9.25 ng/mL) but lower (p<0.001) than F3 (103.34±17.59 ng/mL) and F4 (214.24±46.72 ng/mL). Significant differences were seen between mild fibrosis (F1-2) and severe fibrosis/cirrhosis (F3-4) for MMP-1 (p<0.01) and MMP-2 (p<0.001). Correlation analysis revealed a weak inverse correlation for MMP-1 (r=-0.383, p<0.01) and a weak direct correlation for MMP-2 (r=0.392, p<0.01) with fibrosis stages. MMP-2 levels >86.78 ng/mL had a sensitivity of 73.7% and specificity of 61.3% for fibrosis detection, while MMP-1 levels <4.96 ng/mL had a sensitivity of 52.6% and specificity of 32.3%. Using ROC analysis, MMP-2 had significant diagnostic ability in detecting liver fibrosis stages (area under the curve 0.722, p<0.01). CONCLUSION: Serum levels of MMP-2 are able to detect liver fibrosis. Despite the limited sample size, these findings support further investigation and potential integration of MMP-2 testing into routine clinical practice. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ургалтыг дэмжигч PIIINP биомаркерыг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Б.Сувдаа ;А.Хас ;Г.Улзмаа ;Н.Өлзий-оршихД.БадамсүрэнҮндэслэл: Элэгний фиброзын үүсэлт нь элэгний одлог эсүүд (HSCs)-д эсийн гаднах матрицийн (ECM) илүүдэл үүссэнээс үүдэлтэй гэж үздэг. Холбогч эдийн гол бүрэлдэхүүн нь III төрлийн коллаген юм. Шархны эдгэрэлт, элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ширхгийн олшрол гол үүрэг гүйцэтгэдэг. III төрлийн коллагены нийлэгжилтийн үед III төрлийн проколлагены N-терминал пропептид (PIIINP) үүсдэг. PIIINP-ийг элэгний фиброз, элэгний хатуурлын маркер болгон хэрэглэж болох талаар эрдэмтэд дурьдсан байдаг. Тиймээс PIIINP-ын хэмжээ нь коллагены нийлэгжилт, эсийн гаднах орон зайд (матрикс) хуримтлагдах шууд үзүүлэлт болдог байна. Disse-ийн орон зайд ECM хуримтлагдах нь элэгний гэмтэлд хүргэх гол нөхцөл болдог. Зорилго: Элэгний эсийн гэмтлийн шууд биомаркер PIIINP-ыг тодорхойлж, элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалт сорвижилтыг бичил бүтцийн өөрчлөлтөөр тодорхойлж харьцуулах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны тогтоол (23/001)-ийг үндэслэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд УГТЭийн элэгний төвөөр 2023 оны 2 дугаар сараас -2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгсдээс судалгааны шалгуур хангасан 42 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Судалгаанд оролцсон эмчлүүлэгчдийн элэгний эдээс хатгалтын аргаар сорьц авч эдийн шинжилгээ хийсэн. Харин цусны ийлдсэнд РIIINP-ийг тодорхойлохдоо ELISA цомог ашигласан. Элэгний эдэд үүсэж буй холбогч эдийн олшролын зэргийг Метаврын (F0-F4) ангиллын дагуу үнэлсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA-14 программыг ашиглан бүлэг хоорондын харьцуулалт болон дунджуудын ялгаатай байдлыг ANOVA тест бодож, p<0.05 үед статистик ач холбогдолтойд тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 31 (73.8%) нь эмэгтэй, 11 (26.2%) эрэгтэй байв. Метаврын ангиллаар элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг F0-1, F2-3, F4 гэж 3 бүлэг болгосон. Гистологийн шинжилгээгээр элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг Трихром Массоны будгаар будаж Метаврын ангилалтай харьцуулан судлав. Бид бүлэг хоорондох PIIINP-ийн илрэлийн ялгаатай эсэхийг тодорхойлоход (p=0.017) статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Холбогч эдийн ургалтын илрэл F0-1 болон F2-3 бүлгийн хооронд ялгаа ажиглагдав (p=0.05). PIIINP-ийн босго утга ≥ 15.15нг/мл байх үед мэдрэг чанар 71.4%, өвөрмөц чанар 74.3% байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн цусны сийвэндэх PIIINP маркерын илрэлийг гистологийн шинжилгээгээр баталгаажуулахад элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалтанд шууд дэмжих нөлөөлөл үзүүлдэг болох нь тодорхойлогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд биомаркераар тодорхойлох(2023-02-16) ;Б.Сувдаа ;Б.Бадамсүрэн ;Б.Хонгорзул; Г.УлзмааҮндэслэл: Элэгний фиброз нь үрэвслийн үед элэгний гэмтсэн хэсгийн эсийн гаднах матрикс (ЭГМ) ба холбогч эдээр (сорвижилт) хүрээлэгдэн солигдохын эсрэг хариу урвал нөхөн төлжилтөөс үүсдэг процесс юм. Өмнө нь элэгний фиброзыг даамжрах архаг шинж чанартай, эргэшгүй өөрчлөлт гэж үздэг байсан боловч орчин үед фиброзыг ихсэж, багасаж байдаг динамик явц гэж үзэх болсон1,2. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эрдэмтэд цөөнгүй тэмдэглэсэн байна3. Монгол улсын хүн амын дунд гепатит С вирус (ГСВ)-ийн халдвар 11-16%, гепатит В вирус (ГВВ)-ийн халдвар 10.9-11.1% тохиолдож байгаа нь тус халдвар өндөр тархсан улс оронд тооцогддог4-6. Манай орон 100,000 хүн амд ноогдох элэгний эст өмөнгийн нас баралтаар дэлхийд нэгдүгээр байрыг эзэлж дэлхийн дунджаас найм дахин өндөр үзүүлэлттэй судалгаа гарчээ7. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг баримтын судалгааны аргыг ашиглан харьцуулан жишиж, нэгтгэн дүгнэж, системтэйгээр шинжилгээ, үнэлгээ хийн онолын судалгааны дүгнэлт хийлээ: Дүгнэлт: 1. Элэгний фиброзын сийвэнгийн шууд биомаркерийн шинжилгээнүүд харьцангуй бүрэн судлагдаж эмнэлзүйн өдөр тутмын хэрэглээнд нэвтрээгүй байгаа хэдий ч ирээдүйд элэгний фиброзыг эрт илрүүлэх, динамик явцыг хянах зорилгоор өргөн хүрээнд ашиглаж болохуйц шинжилгээ юм. 2. Элэгний С вирусын үрэвслийн үед MMP-ийн эсийн болон молекулын механизмыг судалж, фибролитик үйл ажиллагааны идэвхи нь элэгний фиброз руу шилжих боломжтой. Иймд элэгний С вирусийн үрэвслийн үед MMP-ийг идэвхгүй байлгах механизмыг тодорхойлохын тулд судалгааг хийх шаардлага урган гарч байна. 3. Хүний элэгний фиброзын явц дахь элэгний MMP-ийн зохицуулалтын талаар цөөн тооны судалгаа байгаа нь цаашид судлагдах боломжийг нээж байна.
