Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол Данжуур дахь Аюурведийн анагаах ухааны зохиолуудыг тодруулан судлах асуудал
    (2024-12-21) ;
    Б.Гэрэлмаа
    ;
    Д.Шагдарсүрэн
    ;
    Үндэслэл: Монгол Данжуур бол Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй, дэлхийд ховордсон 226 боть их хөлгөн судар бөгөөд Энэтхэг, Төвөдийн эрдэмтдийн бүтээлийг багтаасан баримт, мэдлэгийн чухал өв юм. Энэхүү сударт багтсан Аюурведийн 8 ном нь Монголд анагаах ухааны эртний мэдлэг түгэн дэлгэрч байсаны баталгаа болж, энэ салбарт гүнзгий судалгаа хийх шаардлагыг харуулдаг. Аюурведийн өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий онол, арвин туршлага нь орчин цагийн анагаах ухааныг баяжуулах чухал эх сурвалж болно. Зорилго: Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монгол данжуур дахь Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны зохиолуудыг нэр, ботийн дугаар, хуудасны дугаарыг тогтоон, монгол орчуулагч нарыг нь тодруулан тайлбар хийх. Арга, аргачлал: Монгол шунхан Данжуур, тэр дундаа 118-123 дугаар ботид багтсан Аюурведийн анагаах ухааны зохиолуудыг ашиглав. Судалгаанд сурвалж бичгийн судлал болон магадлан жагсаах аргуудыг хэрэглэж, зохиолуудыг цаг хугацааны дарааллаар эрэмбэлэх, төрөлжүүлэн ангилах, эхний шатны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаагаар Монгол Данжуурын анагаах ухааны бүтээлүүд нь Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны зохиолуудаас голлон бүтсэн бөгөөд энэ номын судалгаа сүүлийн үед эрдэмтдийн сонирхлыг татаж байна. Уг судалгаанд бид Монгол Данжуурын анагаах ухаантай хэрхэн холбогдож байгаа талаар болон хэрхэн соёлын өвийг хадгалан үлдсэн талаарх баримт материалуудыг судлан тодрууллаа. Дүгнэлт: “Монгол Данжуур”ын Судрын тайлбарын 118-123 дугаар ботид анагаах ухааны 8 зохиол байгааг тодруулан, нэр, ботийн дугаар болон хуудасны тоог дараах байдлаар тогтоов. Үүнд: 1. (4855) Зуун найралт (118-1) 2 до-14 дэ, 2. (4856) Амьдруулагч эмийн судар, (118-3) 14 дэ-20 до, 3. (4857) Ава эмийн зан үйл (118-3) 21 дэ-22 до, 4. (4858) Найман гишүүнтийн зүрхний хураасан нэрт (118-4) 23 дэ-527 до, 5. (4859) Найман гишүүнтийн зүрхэн хэмээх эм, заслын номлол (118-5) 527 до-119-р боть, 715 до, 6. (4860) Эм, заслын найман гишүүнтийн зүрхний тийн тайлбар үг, утгын сарны гэрэл хэмээх оршивой (120-1) 2 до-121-р боть, 476 до, 7. (4861) Эм, заслын найман гишүүнтийн зүрхний тийн тайлбар эмийн нэрийн зүйл хэмээх оршивой (122-1) 476 до-519 дэ, 8. (4862) Хамгийн эрхт шим авахуй хамаг өвчнийг дараад биеийн хүчийг дэлгэрүүлэгч хэмээгдэхүй. (123-1) 2 до-3 до гэсэн зохиолууд байв.