Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Лувсанчойдог маарамбын бичсэн анагаах ухааны эртний судар дахь эрдэнийн эмийг тайлбарлахуй
    (2023-11-03)
    Б.Чимэг
    ;
    Л.Тэрбиш
    ;
    Үндэслэл: Эрдэнийн эмийн найрлага бол бусад амарлиулах эм найрлагаас хүч их, өвчнийг дахин хөдөлгөхгүй, үндсээс нь дарж чаддаг онцлогтой тул бусад амарлиулах найрлагаар засаад мухардсан өвчнийг анагаах ба өвчний урхагийг гаргахад хэрэглэдэг. Эрдэнийн эмийн найрлагын өвчин анагаах хүрээ өргөн байдаг. Эдгээр зохиолуудаас гадна ойрын хэдэн жилд үмэ (dbu med) буюу толгойгүй үсгээр өөрөөр хэлбэл бичмэл төвөдөөр бичсэн эрдэнийн эмийн талаар өгүүлсэн хэд хэдэн судар олдсон ч унших, орчуулах боломж муутай, огт судлагдаагүй байсаар байна3. Зорилго: Дармо маарамба Лувсанчойдогийн “Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” гар бичмэл сударт буй эрдэнийн эмтэй холбоотой үгийг дэлгэрэнгүй тайлбарлах, өнөө цагийн хэллэг, бичлэгт ойртуулах, эдүгээчлэх зорилго тавив. Арга, аргачлал: Эх бичгийн судалгааны аргыг хэрэглэн задлан шинжилсэн үр дүндээ олон талын шинжилгээ, тайлбар, үнэлэлт дүгнэлт хийж, нэгтгэн дүгнэж улмаар шинэлэг тал, онцлог, ач холбогдлыг тайлбарлан тодорхойлов. Үр дүн: Бид Дармо маарамбын “Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” (legs bshad be ed’u dkar po’i ‘phreng ba zhes bya ba bzhugs so) толгойгүй хорхой шар үсгээр бичсэн гар бичмэл судрын эх бичгийн судалгааг эх бичиг судлалын өнөөгийн төвшинд аль болох ойртуулахыг чармайн тус судрын дотор байгаа эрдэнийн зүйлийн онцлог, галиг, тайлбар, харьцуулалт, хөрвүүлэг зэргийг нэгэн дор хамтатган судлав.4,5 Дүгнэлт: Дармо маарамба Лувсанчойдогийн “Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” гар бичмэл судар нь олон эрдэнийн эмийн эх булгийг шинжлэх арга, эмийн гол судруудад байгаа эрдэнийн эмийг хялбар таних, ойлгуулах, тэдгээрийн ангилал, агуулга, нэр томьёог сайтар тайлбарласан улаан хөтөлбөр болсон бүтээл болох нь судалгаагаар тогтоогдов.