Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сэндэн-4 тангийн эрт цагийн болон эдүгээ цагийн хэрэглээний тойм
    (2023-11-03)
    Жинган
    ;
    Хөгжилт
    ;
    Э.Сансархуяг
    ;
    Т.Ариунжаргал
    ;
    Удиртгал: Уламжлалт анагаах ухаанд яс, үений үрэвсэлт өвчнийг (Osteoartrithis) шар усны өвчний ангилалд хамааруулж, үндсэн зургаан өвчний нэг болгодог. Онол ёсоор бол шар ус эрүүл хэвийн байдлаас тэнцвэрээ алдан арвидах, хорогдох, хямралдах хувиралтаар бие махбодыг хорлодог. Одоогоор олдож байгаа нэн эртний баримтаас үзэхэд Монголын уламжлалт анагаах ухааны төвөд, манж, монгол хэлээр бичсэн эртний сурвалж бичгүүдэд шар ус, түүний үүсэлт, үүрэг, хувиралт, өвчин болох ёс, эмчлэх аргын талаарх мэдээ, баримтууд ялангуяа Сэндэн-4 тангийн тухай цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Зорилго: Сэндэн-4 тангийн эрт цагийн болон эдүгээ цагийн хэрэглээг судар ном, сурвалжуудаас тодруулах. Арга, аргачлал: Уламжлалт анагаах ухааны судрууд нь уг гарал, бүтцийн хувьд олон шинжлэх ухааныг хамардаг учраас шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг системийн нийтлэг аргуудыг ашиглах нь нэн зохимжтой байдаг2. Үр дүн: Сэндэн-4 тангийн эртний сурвалж ном болох товчоор “Анагаах ухааны дөрвөн үндэс” дэлгэрэнгүй нэр нь “Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндсээс увдисын үндэс хэмээх оршивай” номын 59 дүгээр бүлгийн шар усны өвчнийг засах бүлэгт: засахуйн арга нь ер хийгээд ялгалтай хоёр буй. Ерийн засахуй аргад идээ, ундаа, явдал дөрөв, эм, заслыг цагаан, хар шар усны өвчинд өөр өөрт нь шүтүүлтүгэй. Дүгнэлт: 1. Лувсандоржийн “Рашааны шим” сударт сэндэн 80, арүр 45 хийгээд цагаан жилз 40, шар мод 40 хувь хийж найруулсан тангаар шар усны халууныг эмчилнэ хэмээн бичээд энэ нь Сэндэн-4 тан хэмээн алдаршив гэж онцлон тэмдэглэжээ. 2. Ц.Сүрэнжав эмч өөрийн бүтээлдээ Сэндэн-4 тангийн найрлагыг Жигмэдданзанжамцын “Үзэгсдийн баясгалан” сударт тулгуурлан арүр, жүрүр тус бүр 3.2 гр, барүр 9.4 гр, сэндэн 16 граммыг нарийн талхдаж сайтар нийлүүлж найруулна гэсэн стандарт гаргасан байна.