Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    ХӨСҮТ-д гэдэсний халдварын улмаас хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн дунд цусан суулга, сальмонеллёзын халдварыг тодорхойлсон дүн
    (2024-01-28)
    Б.Нарантуяа
    ;
    Э.Цацрал
    ;
    ;
    Д.Мөнхзул
    ;
    Ч.Бадамцэрэн
    Үндэслэл: Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр гэдэсний халдварт Сальмонеллёз өвчин Монгол улсад 2021 онтой харьцуулахад 2022 онд 3 дахин, 2023 Дизентери онд 7 дахин ихэссэн байгааг мэдээллэсэн. Дэлхийн улс орнуудад Халдварын тархалт антибиотикт тэсвэртэй бактераар үүсгэгдсэн гэдэсний халдварын үеийн Антибиотикийн эмчилгээ нь асуудал болсоор байна.Гэвч манай оронд антибиотикийн тэсвэржилт тэсвэржилтийн байдлыг тандах тогтолцоо сул, энэ чиглэлд нарийвчлан Эмгэгтөрөгч судалсан судалгаа хомс байна. Иймд зонхилон тохиолдох гэдэсний халдварын тархалт, антибиотикийн тэсвэржилтийг судлах зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: ХӨСҮТ-д гэдэсний халдварын улмаас хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн дунд Сальмонеллёз, шигеллезын халдварын тархалтыг тогтоож, антибиотикийн тэсвэржилтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны аргаар хийж 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 29ний хооронд гэдэсний халдварын шинж тэмдэгтэй ХӨСҮТ-д хандсан үйлчлүүлэгчийг хамрууллаа. Сорьцноос эмгэгтөрөгч бактерийг өсгөвөрлөж, ялган дүйлтийг Vitek 2 compact (BioMerieux, Франц улс), антибиотикт мэдрэг чанарыг Vitek 2 compact (BioMerieux, Франц улс) төхөөрөмжөөр болон дискнээс нэвчүүлэх аргаар (HiMedia, Энэтхэг) тодорхойлж, бх-ПГУ шинжилгээг STARMag 96 ProPrepC, Allplex™ GI-Bacteria Assay I, II (Seegene, Солонгос улс) ашиглан хийлээ. Статистик боловсруулалтыг SPSS-22 программаар гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд гэдэсний халдварын өгүүлэмжтэй ХӨСҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлсэн Улаанбаатар хотын 225 (91.8%), орон нутгийн 20 (8.1%), нийт 245 үйлчлүүлэгчийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 15 жил (13-17 CI 95%) байлаа. Судалгаанд оролцогчдын 43.7% (n=107) нь эмэгтэй, 56.3% (n=138) нь эрэгтэй оролцогчид байв. Судалгаанд хамрагдсан 245 үйлчлүүлэгчийн 21 буюу 8.5% (CI 95% 5.6-12.8%)-д Сальмонеллёз, 186 буюу 75.9% (CI 95% 70.1-80.9%)-д шигеллез, 38 буюу 15.5% (CI 95% 11.5-20.6%)-д бусад шалтгаант гэдэсний халдвар тус тус илэрлээ. Сальмонелез, шигеллез болон бусад халдвар илэрсэн байдлыг гэдэсний халдвар эмчилгээний үр дүн, нас, хүйс, бүс нутгаар харьцуулахад шигеллез халдварын хувьд нас, хүйс, өвчний эдгэрэлт (эмчилгээний үр дүн), бусад халдварын хувьд нас, хүйс нэг хүчин зүйлийн анализаар статистикийн үнэн магадтай ялгаатай байв (p<0.05). Шигеллезын үүсгэгчийн антибиотикийн тэсвэржилтийг тодорхойлоход ампициллинд 92.3% (CI 95% 80.7-97.25), ампициллин-сульбактамд 80.8% (CI 95% 67.3-89.6), ципрофлоксацинд 69.2% (CI 95% 55.0-80.5), левофлоксацин 63.5% (CI 95% 49.2-75.7), триметоприм-сульфометаксазолд 61.5% (CI 95% 47.3-74.0), гентамицинд 80.8% (CI 95% 67.3-89.6) байна. Харин пиперациллин-тазобактамд 98.1% (86.8-99.7), цефазолинд 50% (29.7-70.3), цефтриаксонд 82.7% (69.4-90.9), цефтазидимд 98.1% (86.8-99.7), цефипимд 100%, имипенемд 97.7% (84.2-99.7), меропенемд 97.7% (84.2-99.7), эртапенемд 100%, тобрамицинд 95.8% (72.6-99.5), амикацинд 100% мэдрэг байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 245 үйлчлүүлэгчийн 21 буюу 8.5% (CI 95% 5.6-12.8%)-д Сальмонеллёз, 186 буюу 75.9% (CI 95% 70.1-80.9%)-д шигеллез, 38 буюу 15.5% (CI 95% 11.5-20.6%)-д бусад шалтгаант гэдэсний халдвар илэрлээ. Шигеллезын үүсгэгч ампициллин, ампициллин-сульбактам, ципрофлоксацин, триметопримсульфометаксазол, левофлоксацин, гентамицинд 61.5-92.3% тэсвэртэй, пиперациллин-тазобактам, цефтриаксон, цефтазидим, цефипим, имипенем, меропенем, эртапенем, тобрамицин, амикацинд 82.7100% мэдрэг байна.