Dashdondog, Nyamaakhuu
Loading...
Товч нэр
Dashdondog, Nyamaakhuu
Бүтэн нэр
Dashdondog Nyamaakhuu
Латин нэр
Dashdondog Nyamaakhuu
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын эмэгтэй биеэ үнэлэгч нарын дунд ХДХВ, БЗДХ-ыг илрүүлсэн дүн(2024-01-21); ;Д.Мөнхзул ;Б.Нямсүрэн ;Х.ЭнхтүвшинЖ.ДаваалхамУдиртгал: Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь дэлхий дахинд Эрсдэлт бүлгийн хүн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа бөгөөд эрсдэлтэй бүлгийн ам хүн амын дунд тархалтыг тодорхойлох судалгаа хийх нь ХДХВ/ДОХ, Оролцогчид БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах суурилсан түүвэрлэлт, үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн үндсэн эх сурвалж тархалт болдог. Зорилго: Хүн амын өндөр эрсдэлтэй бүлэг болох эмэгтэй биеэ Бодит хугацааны үнэлэгчдийн дунд ХДХВ, БЗДХ-ын тархалтыг серологийн болон ПГУполимеразын гинжин ын шинжилгээний аргыг ашиглан тодорхойлох. Арга, аргачлал: Бид урвал судалгаандаа агшингийн судалгааны загвар, оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent Driven Sampling)-ийн арга ашиглав. Судалгаанд Улаанбаатар хотод оршин сууж буй нийт 373 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Ийлдэс судлалын шинжилгээнд ХДХВ-1/ХДХВ-2 вируст өвөрмөц эсрэг биеийг илрүүлэх хурдавчилсан оношлуур, ийлдсийн уургийн түргэн урвалын сорил (RPR), цайвар спирохетийг илрүүлэх цус наалдуулах урвал (ТРНА)-ыг ашигласан. Судалгаанд оролцогч үтрээний арчдасыг үстэй бамбар ашиглан өөрөө авч (self-collection of vaginal swab) UTM тээвэрлэх орчин (Copan Inc, Italy)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ STI Essential Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) машинаар бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Ёс зүй: Судалгааны батлагдсан аргачлалыг ЭМЯ-ны АУ-ы ёс зүйн хяналтын хороонд танилцуулж зөвшөөрөл (2022 оны 06 дугаар сарын 24-ний №263, 2022 оны 10 дугаар сарын 17-ны №290) авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 32±9 жил байсан ба судалгаанд нийт хамрагдагсдын 81.8 % нь 20-39 насныхан байв. Боловсролын түвшингээр авч үзвэл бүрэн дунд боловсролтой оролцогчид (65%) давамгайлж байлаа. Судалгаанд хамрагдагсдын 53% нь гэрлээгүй, 17% нь гэрлэлтээ цуцлуулсан болон салсан эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан эрсдэлт бүлгийн хүн амын 60% нь ажил эрхэлдэггүй байв. Нийт оролцогчдын 67%д сарын орлого нь 510 мянгаас 3 сая төгрөгний хооронд, 63% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, 19% нь хувиараа шимтгэл төлдөг эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдоос ХДХВ-ын халдвар илрээгүй. Тэмбүүгийн халдварын тархалт ерөнхий дүнгээр 11.5% (n=43) байв. Судалгаанд оролцогчдын дунд БЗДХ-ын тархалт T.vaginalis 8.1% (n=24), N.gonorrhoeae 3.7% (n=11), C.trachomatis 17.1% (n=51), M.genitalium 18.1% (n=54) тус тус тодорхойлогдлоо. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох M.hominis 57% (n=170), U.urealyticum 48.3% (n=144), U.parvum 67.8% (n=202) тус тус илэрлээ. ЭБҮ-ийн дунд тэмбүү өвчний тархалтын хувь 2014 оноос 2022 он хүртэл тасралтгүй буурч байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй (0%), N.gonorrhoeae халдвар хамгийн бага (3.7%), T.vaginalis, тэмбүү, C.trachomatis, M.genitalium-ийн халдварын тархалт 8.1%-18.1% байна. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох U.urealyticum, M.hominis, U.parvum-ийн халдвар 48.3%- 67.8% тус тус илэрсэн байна.
