Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зовхины товчирсон өвдөг өвчний оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ туршлага
    (2024-04-13)
    Б.Цэвэлмаа
    ;
    Л.Ариунбат
    ;
    ;
    Б.Дэлгэрзул
    ;
    Н.Уянга
    Үндэслэл: Халазион нь мейбомын булчирхайн шүүрлийн найрлага өөрчлөгдөж шүүрэл ялгаралт саатсаны улмаас үүсдэг хэсэг газрыг хамарсан архаг мөхлөгөнцөрт үрэвсэл бөгөөд бүх насныханд, тэр дундаа хүүхдэд түгээмэл тохиолдох зовхины эмгэг юм. Монгол улсад дахилтат халазион өвчний үед Демодекс хачигт халдварын талаарх судалгаа хийгдэж байгаагүй нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Олон дахилтат халазион өвчний үед Демодекс хачигт халдварыг судлах. Арга, аргчлал: Энэхүү судалгааг проспектив когорт судалгааны загвараар харьцангуй эрүүл болон дахилтат халазион оноштой хоёр бүлгээс шимэгч судлалын илрүүлэг хийж, эмчилгээний бүлгээр харьцуулан судаллаа. Судалгааг 2023.062024.02 сарын хооронд Окулопластик нүдний эмнэлэгт дахилтат халазион (Chalazion, ICD-10 H00.19) оношоор хандсан 18 хүртэлх насны хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулсан. Демодексийг илрүүлэх зорилгоор үүсгэврийн харалдаа цилиндр хэлбэртэй хаг харагдсан хэсгээс 3-4 ширхэг сормуусыг гэрлийн микроскопоор үзлэг хийж, үр дүнг зургаар баталгаажуулсан. Эмчилгээний сонголтонд цайны модны тосон суурьтай шампунь болон зовхи цэвэрлэгчийг зохих зааврын дагуу үйлчлүүлэгчдэд зөвлөсөн. Үр дүн: Судалгааны ажлын эхний зорилтын хүрээнд дахилтат халазионы болон хяналтын бүлгийн харьцаа 1:1 байхаар нийт 40 үйлчлүүлэгч тус бүр сонгон авч шимэгч судлалын шинжилгээ хийгдсэн. Демодекс хачигны тархалтыг үнэлэхэд дахилтат халазионы бүлэгт 82% бол хяналтын бүлэгт 10% илэрсэн нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.02). Демодекс хачигны илэрсэн төрөл, зүйлийг харьцуулан судлахад Demodex follicurollum нь хамгийн өндөр тархалттай байсан бөгөөд 3-6 нас болон 6-9 насны бүлэгт Эмчилгээний бүлгүүдийг 1:1 тэнцүү байхаар хуваарилсан бөгөөд нийт Демодекс хачигт халдварын 4 дэхь долоо хоногийн хяналтын шинжилгээнд 94% эмчилгээний үр дүнтэй тодорхойлогджээ (p=0.004). Дүгнэлт: Олон дахилтат өвдөг буюу зовхины архаг үрэвслийн шалтгаан, эмгэг жам, эмчилгээг тайлбарласан заавар, зөвлөмжид шинэчлэл хийх шаардлагатайг бидний судалгааны ажлын үр дүн харуулж байна. Демодекс хачигны эсрэг эмчилгээ нь халазион өвчний эдгэрэл, түүний дахилтаас сэргийлэхэд үр дүнтэй байна. Архаг дахилтат, олон тооны халазион буюу өвдөг үүссэн тохиолдолд эмнэлзүйд Демодекс хачгийг илрүүлж, эмчлэх нь ач холбогдолтой байна