Б.Булганчимэг
Loading...
Товч нэр
Б.Булганчимэг
Бүтэн нэр
Буяндүүрэн Булганчимэг
Латин нэр
Buyanduuren Bulganchimeg
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Этмойд хөндий болон ухархайг хамарсан остеома(2022-11-01) ;П.Баясгалан; ;Д.УранчимэгBen LimbuУдиртгал: Анхдагч нүдний ухархайн ясны гаралтай хавдрууд нь ухархайн хавдрын 0.6-2.0% орчим хувийг эзэлдэг.1 Остеома нь аль ч ясанд үүсэх боловч ихэвчлэн мөчдийн араг яснаас гаралтай хоргүй, удаан ургалттай ясны хавдар юм. Энэ хавдар нь хамрын дайвар хөндийн хамгийн түгээмэл тохиолдох хавдар бөгөөд дух, этмойд, хоншоор болон суурь ясны хөндий гэсэн дарааллаар давтамж нь багасдаг.2 Остеома нь жижиг хэмжээтэй, шинж тэмдэггүй байдаг бөгөөд бусад шалтгаанаар толгойн КТГ хийлгэсэн өвчтнүүдийн 3%-д санамсаргүй байдлаар оношлогддог.3 Хамрын дайвар хөндийд үүссэн хавдар нь хоёрдогчоор ухархайн хөндийрүү тархах нь ховор бөгөөд ойролцоогоор 0.9-5.1% эзэлдэг.4 Ухархайн анхдагч остеома нь маш ховор тохиолдоно.5-9 Бидний тохиолдолд 19 настай эмэгтэйд этмойд болон ухархайн остеомаг мэс заслын аргаар амжилттай эмчилсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Эмнэлзүйн тохиолдол: 19 настай Непал эмэгтэй юм хоёрлож харна, өвдөлтгүй, аажмаар баруун талын нүд бүлтийнэ гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан. Нүд бүлтийх зовиур 3 орчим жилийн өмнөөс илэрсэн. Удамшлын болон бусад эрхтэн тогтолцооны эмгэг үгүйсгэгдсэн. Үзлэг: Харааны чадлын хэмжээ 2 нүдэнд 20/20, RAPD илрээгүй. Нүдний хөдөлгөөн 2 нүдэнд бүх чиглэлд чөлөөтэй. Баруун талд зүүн талтай харьцуулахад 4 мм проптоз илэрсэн, нүдний алим гадагш чиглэлд шилжсэн байсан нь нүдний үзлэгээр илэрсэн. КТГ: Баруун талын этмойд хөндийгөөс ухархайн хөндийг хамарсан, орчны эдээс тод зааглагдсан, нэгэн төрлийн бүтэцтэй, зуйван дугуй хэлбэртэй, ясны эдтэй ойролцоо нягтралтай, нүдний алимыг гадагш чиглэлд түлхсэн, нүдний алимтай харьцуулахад харьцангуй том үүсгэвэр илэрсэн. Эмчилгээ: Юун түрүүнд бид массыг авахаар ерөнхий унтуулган дор хамрын дурангийн мэс засал төлөвлөсөн боловч тухайн массын бүтэц болон онцлог шинжээс хамаарч Lynch зүслэгээр гадна орбитотоми хийж, цайвар цагаан өнгөтэй, том хэмжээтэй үүсгэврийг мохоо аргаар этмойдоос суллаж, хавдрыг бүтэн авч онош тогтоох зорилгоор эдийн шинжилгээнд явуулсан. Хэлцэмж: Geor¬galaset13 нарын судалгаанд 1) Бусад шалтгаан нь үгүйсгэгдсэн остеомагийн улмаас шинж тэмгүүд илэрч байгаа 2) Том хэмжээтэй (Духны хөндийн>50%ийгхамарсан) эсвэл КТГ-н цуврал зургуудад хавдрын ургалт ажиглагдаж байгаа 3) Остеоматай холбоотой хүндрэлүүд илэрч байгаа (мукоцел, ухархайн талын зовиур, мэдрэлийн талаас зовиур илрэх, гадна төрхийн согог) эсвэл хүндрэл үүсэх магадлалтай (хамрын дайвар хөндийг бүрэн бөглөх, ухархай дотор болон гавлын дотор тархсан) үед эмчилгээ зайлшгүй хийнэ. Мэс заслын эмчилгээ нь ойролцоох эд, эрхтэнг гэмтээлгүйгээр хавдрыг бүтнээр нь авахад чиглэнэ. Дүгнэлт: Остеома нь хамрын дайвар хөндийн зонхилон тохиолддог хавдар (КТГ-н корональ зүслэгт 3%-д илэрдэг) бөгөөд ухархайн анхлагч болон хоёрдогч хавдар нь ховор тохиолддог. Манай тохиолдолд этмойд болон ухархайн байрлалтай хавдрыг мэс заслаар амжилттай бүрэн авсан. Ойролцоогоор остеомагийн 5%-д шинж тэмдэг илрэх эсвэл мэс засал хийх шаардлагатай болдог.4. Энэ хавдар нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолдох бөгөөд эрэгтэй эмэгтэй хүйсийн харьцаа 1:1 ээс 2.4:1 хооронд хэлбэлзэнэ.2 Хавдрын байрлалаас хамаарч даамжрангуй проптоз, нүдний хөдөлгөөн хязгаарлагдах, юм хоёрлож харах, нүүр орчмоор өвдөх болон мэдээ алдах шинжүүд илэрч болно.7,14 Эдийн шинжилгээнд ясны эд болон фиброваскуляр эдийн аль нь давамгай байгаагаас хамаарч яслаг (хатуу), трабекулляр (торон), остеобластын идэвхижилтэй хоруу чанар бүхий фиброзон (сийрэг) гэсэн хэлбэрүүдэд ангилна.4,15,16,17 Остеома-ясны хоргүй хавдар Проптоз-нүд бүлтийх RAPD-хүүхэн харааны ханьсах урвал - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зовхины товчирсон өвдөг өвчний оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ туршлага(2024-04-13) ;Б.Цэвэлмаа ;Л.Ариунбат; ;Б.ДэлгэрзулН.УянгаҮндэслэл: Халазион нь мейбомын булчирхайн шүүрлийн найрлага өөрчлөгдөж шүүрэл ялгаралт саатсаны улмаас үүсдэг хэсэг газрыг хамарсан архаг мөхлөгөнцөрт үрэвсэл бөгөөд бүх насныханд, тэр дундаа хүүхдэд түгээмэл тохиолдох зовхины эмгэг юм. Монгол улсад дахилтат халазион өвчний үед Демодекс хачигт халдварын талаарх судалгаа хийгдэж байгаагүй нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Олон дахилтат халазион өвчний үед Демодекс хачигт халдварыг судлах. Арга, аргчлал: Энэхүү судалгааг проспектив когорт судалгааны загвараар харьцангуй эрүүл болон дахилтат халазион оноштой хоёр бүлгээс шимэгч судлалын илрүүлэг хийж, эмчилгээний бүлгээр харьцуулан судаллаа. Судалгааг 2023.062024.02 сарын хооронд Окулопластик нүдний эмнэлэгт дахилтат халазион (Chalazion, ICD-10 H00.19) оношоор хандсан 18 хүртэлх насны хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулсан. Демодексийг илрүүлэх зорилгоор үүсгэврийн харалдаа цилиндр хэлбэртэй хаг харагдсан хэсгээс 3-4 ширхэг сормуусыг гэрлийн микроскопоор үзлэг хийж, үр дүнг зургаар баталгаажуулсан. Эмчилгээний сонголтонд цайны модны тосон суурьтай шампунь болон зовхи цэвэрлэгчийг зохих зааврын дагуу үйлчлүүлэгчдэд зөвлөсөн. Үр дүн: Судалгааны ажлын эхний зорилтын хүрээнд дахилтат халазионы болон хяналтын бүлгийн харьцаа 1:1 байхаар нийт 40 үйлчлүүлэгч тус бүр сонгон авч шимэгч судлалын шинжилгээ хийгдсэн. Демодекс хачигны тархалтыг үнэлэхэд дахилтат халазионы бүлэгт 82% бол хяналтын бүлэгт 10% илэрсэн нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.02). Демодекс хачигны илэрсэн төрөл, зүйлийг харьцуулан судлахад Demodex follicurollum нь хамгийн өндөр тархалттай байсан бөгөөд 3-6 нас болон 6-9 насны бүлэгт Эмчилгээний бүлгүүдийг 1:1 тэнцүү байхаар хуваарилсан бөгөөд нийт Демодекс хачигт халдварын 4 дэхь долоо хоногийн хяналтын шинжилгээнд 94% эмчилгээний үр дүнтэй тодорхойлогджээ (p=0.004). Дүгнэлт: Олон дахилтат өвдөг буюу зовхины архаг үрэвслийн шалтгаан, эмгэг жам, эмчилгээг тайлбарласан заавар, зөвлөмжид шинэчлэл хийх шаардлагатайг бидний судалгааны ажлын үр дүн харуулж байна. Демодекс хачигны эсрэг эмчилгээ нь халазион өвчний эдгэрэл, түүний дахилтаас сэргийлэхэд үр дүнтэй байна. Архаг дахилтат, олон тооны халазион буюу өвдөг үүссэн тохиолдолд эмнэлзүйд Демодекс хачгийг илрүүлж, эмчлэх нь ач холбогдолтой байна
