Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгааны үүсгэгч эмгэгтөрөгчийн эмэнд тэсвэржилт, эмчлүүлэгсдийн тавиланг тодорхойлсон дүн
    (2024-05-13)
    А.Тэлмэн
    ;
    ;
    Ч.Баттогтох
    Үндэслэл: Манай оронд зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгаа (ЗАХУХ)-ны тохиолдол, бичил биетний эмэнд тэсвэржилт ихсэж, нас баралтыг нэмэгдүүлж буй нь эмнэлзүйн практикт илэрхий байгаа боловч судалгааны үр дүн, баримт нотолгоо хомс хэвээр байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн ЭЭТ-т түгээмэл илэрдэг эмгэгтөрөгч, бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилтийн онцлогт тохируулан антибиотик эмчилгээ, ЗАХУХ-ны үед үзүүлэх тусламжийг боловсронгуй болгох шаардлагын улмаас энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Эрчимт эмчилгээний тасагт бүртгэгдэж буй ЗАХУХ-ны тархалт, үүсгэгчийн төрөл, эмэнд тэсвэржилтийг тогтоон эмнэлзүйн бусад үзүүлэлтийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан энэхүү судалгааг АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн ЭЭТ-т 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд ЗАА-ны дэмжлэгтэй 48 цагаас дээш хугацаатай эмчлэгдсэн, бронх-алвеолийн лаваж (БАЛ) болон цэрний бичил амь судлалын шинжилгээнд эмгэг төрөгч илэрсэн 47 тохиолдлыг хамруулан ретроспектив когорт судалгааны загвараар хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд нийт 47 тохиолдол хамрагдсанаас эмчлэгдсэн 29 (61.7%), нас барсан 18 (38.2%) тохиолдол байв. Дундаж нас, хүйс, үндсэн өвчин, хүндрэл зэргийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Элэгний архаг эмгэг (p=0.004), эмнэлэгт ирэхээс өмнө сүүлийн 3 сарын хугацаанд 2 антибиотик хэрэглэсэн (p=0.017), өөр эмнэлэгт эмчлэгдсэн (p=0.011) тохиолдол нас барсан бүлэгт өндөр тодорхойлогдлоо. Амьсгалын замаас шинжлэгдэхүүн авсан өдрийн цусны цагаан эс (11.3 vs 18.2, p=0.02) байсан бөгөөд шинжлэгдэхүүн авсан өдрөөс хойш 7 дахь хоногийн цусны цагаан эс (9.57 vs 15.7, p=0.014), SOFA үнэлгээ (4.69 vs 11.77, p=0.006) 2 бүлэгт ялгаатай байсан. Мөн нас барсан бүлэгт шинжлэгдэхүүн авсан өдрөөс хойш 7 дахь хоногийн шинжилгээнд RDWCV% (p<0.001), PCT (p=0.019), CRP (p<0.001), PaO2/FiO2 харьцаа (p<0.001) статистик ач холбогдол бүхий ялгаатай илрэв. Acinetobacter baumannii 29.8%, Candida 29.7%, Enterococcus 10.6%, Klebsiella pneumoniae 6.4%, Pseudomonas aeruginosa 4.3% зэрэг нь зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгааны хамгийн түгээмэл илэрсэн эмгэгтөрөгч байлаа. Нийт тохиолдлын 31.9% нь маш олон эмэнд тэсвэртэй, 36.1% нь олон эмэнд тэсвэртэй байв. Acinetobacter baumannii нь 78.5% нь маш олон эмэнд тэсвэртэй байсан бөгөөд ципрофлоксацины бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун (MIC)=3.22 ±1.36 буюу хамгийн бага утгатай байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгааны үүсгэгчийн 31.9% нь маш олон эмэнд тэсвэртэй, 36.1% нь олон эмэнд тэсвэртэй омог болох нь тогтоогдлоо. Хожуу үед Acinetobacter baumannii -ийн шалтгаант уушгины хатгаа үүсэх эрсдэл 9.7 дахин өндөр, эдгээр омгийн 78.5% нь маш олон эмэнд тэсвэржсэн байна. 2. Эмчлүүлэгсэд сүүлийн 3 сард 2-оос дээш төрлийн антибиотик хэрэглэсэн, элэгний архаг өвчтэй байх нь зохиомол амьсгалтай холбоотой уушгины хатгаагаар нас барах эрсдэлийг тус бүр 2 дахин нэмэгдүүлж байна. Зохиомол амьсгалтай холбоотой уушгины хожуу үеийн хатгаа нь эрчимт эмчилгээний ор хоногийг болон эмнэлгийн нийт ор хоногийг зохиомол амьсгалтай холбоотой уушгины эрт үеийн хатгаатай харьцуулахад дунджаар 20 хоногоор уртасгаж байна.