Narmandakh, Shijir
Loading...
Товч нэр
Narmandakh, Shijir
Бүтэн нэр
Narmandakh Shijir
Латин нэр
Narmandakh Shijir
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан ньСалидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй.
