Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн судалгааны тойм
    (2021-03-13) ;
    З.Мөнхжаргал
    ;
    А.Авирмэд
    ;
    ;
    Фолийн хүчил нь усан уусдаг В витамин юм. Фолийн хүчил (птеройлмоноглутамат) буюу витамин B9 нь хүний бие махбодод нийлэгждэггүй аминдэмийн нэг бөгөөд байгальд оршихдоо бүхий л төрлийн ногоон навчит ургамал, жимс, жимсгэнэ, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бөөр, элэг зэрэг ургамал, амьтны гаралтай бүтээгдэгдэхүүнд өндөр агуулагатай байдаг. Фолийн хүчил, В12-ийг нэмэлтээр хэрэглэх болон цусан дахь түвшинг яс хугарлын эрсдэлийг бууруулна гэсэн судалгаа байхад мөн хамааралгүй байна гэсэн судалгаа нэлээд байна. Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх зорилго тавиж Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн фолийн хүчил ясны эрүүд мэндэд үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Эрсдэлт бүлгийн хүмүүст фолийн хүчил нэмэлтээр хэрэглэх нь яс сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг байна. Харин фолийн хүчлийн дутагдал ясны эрдсийн нягт болон бүтцэд нөлөөлдөг байх боломжтой боловч үйлчлэлийн механизмыг тогтоогоогүй байна.