Makhbal, Zaya
Loading...
Товч нэр
Makhbal, Zaya
Бүтэн нэр
Makhbal Zaya
Латин нэр
Makhbal Zaya
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацааны горимоор эмчлүүлэгчдийн сонсголын бууралтыг судалсан дүн(2024-05-13) ;Л.Нямдулам; ; ;Д.НаранзулҮндэслэл: “Монгол улс дахь сүрьеэги н тархалт”-ын 2014-2015 оны судалгаагаар сүрьеэ өвчин 100’000 хүн амд 757 гэж мэдээлсэн байна. ДЭМБ нь 2016 оноос эхлэн ОЭТС-и н эмчилгээнд богино хугацааны горимыг хэрэглэхи г зөвлөсөн. Энэхүү горимд канамициныг тарилгаар хэрэглэхийг зөвлөсөн ба мана улсад 2017-2021 оны хооронд мөрдсөн. Аминогликозид (АГ) нь дотор чихний дунгийн гадна үслэг эси г гэмтээж сонсгол хордуулах нөлөө үзүүлдэг тул 2021 оноос ДЭМБ-аас зөвлөсний дагуу бедакулин эмийг уухаар хэрэглэж байна. Манай орны хувьд канамицин тариа ба бедакулин эмийг ОЭТС-ийн эмчилгээнд хэрэглэх явцад сонсгол буурах гаж нөлөөний талаар судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Олон эмэнд тэсвэртэ сүрьеэ өвчни г богино хугацааны горимоор эмчлүүлэгчди н сонсгол бууралтыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Бид дагах ба эргэмж когорт судалгааны аргаар 2020-2022 оны хооронд оношлогдсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээнд канамицин тариулж, бедакулин уусан 2 бүлгийн эмчлүүлэгчдээс судалгаанд оруулах ба хасах шалгуурын дагуу сонгож, эмчилгээ эхлэхийн өмнө, 4 дэхь сард, эмчилгээний төгсгөлд сонсгол шалгах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтийг үзэж, SPSS IBM 23 программ ашиглан үр дүнг тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 23 эмчлүүлэгчдийн 17 нь канамицины бүлэгт (n-17), 6 нь бедакулины бүлэгт (n-6) байсан. Эмчилгээ эхлэхийн өмнө ба дараахь сонсголын босгын дундаж канамицины бүлэгт 16.29дБ байснаас 22.72дБ болж өссөн, бедакулины бүлэгт 17.14дБ байснаас 18.23дБ болж өссөн байна. Канамицины бүлгийн 10 (58.8%), бедакулины бүлгийн 4 (66.7%) эмчлүүлэгчид ототоксик нөлөө үүсэн ба хоёр бүлгийн харьцуулсан харьцааг (OR) тодорхойлоход канамицины бүлэг нь бедакулины бүлгээс 1.4 дахин их сонсгол бууруулах эрсдэлтэй байна (p=0.736). Нас (p утга=0.049) ба цусан дахь сахарын хэмжээ (p утга=0.002) нь сонсгол бууралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Дүгнэлт: Канамицин ба бедакулин эм хоёулаа сонсгол бууралт үүсгэж байгаа ч канамицин нь илүү сонсгол бууралт үүсгэж байна. Нас ба цусан дахь сахарын хэмжээ сонсгол бууралтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
