Д.Цэцэгдолгор
Loading...
Товч нэр
Д.Цэцэгдолгор
Бүтэн нэр
Дамчаапэрэнлэй Цэцэгдолгор
Латин нэр
Damchaaperenlei Tsetsegdolgor
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дорнод аймгийн зарим сумдын тэмээчдийн дунд Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Ч.Бат-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Гепатит Е вирус нь Гепевиридаен (Hepadnaviridae) овог, Ортогепевиридаен (Orthohepadnavirus) дэд овог, Паслагепевирусийн төрөлд хамаардаг. Эдгээр нь дэлхий даяар цочмог элэгний үрэвсэл үүсгэдэг гол вирусүүдийн нэг юм. Гепатит Е вирус нь Ази, Африкийн хөгжиж буй олон оронд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд ахуйн замаар тухайлбал бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлаж, элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин болохыг судлаачид тогтоосон байна. Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд Гепатит Е вирусийн халдвар 11.7% байгааг судлаачид тогтоосон байна4. Өнөө үед Гепатит Е вирусийн зоонозын 3, 4, 8 дугаар генотип тогтоогдоод байна5. Эдгээрээс уг вирусийн 8-р генотип нь хоёр бөхт тэмээнд илэрдэг байна. Манай орны Говь хээр тал хээр бүс нутагт амьдарч буй малчдын цөөнгүй хэсэг нь хоёр бөхт тэмээ хариулдаг тоо баримт байна. Харин эдгээрт Гепатит Е вирусийн тархалтыг тогтоон эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дорнод аймгийн зарим сумдын малчдад Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлж эрсдэлт хүчин зүйлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаандаа Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын тэмээчдийн 20-65 насны 276 иргэнийг хамруулсан. Ингэхдээ судалгааны нэг агшингийн загварыг ашиглав санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Судалгаанд нийт хамрагдагсдаас 32 асуулт бүхий асуумж авч эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг тодруулсны дараа ийлдсэнд Anti-HEV IgG эсрэг бие байгааг тогтоосон. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS-25.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдын (15.6%) 43 гепатит E вирусийн халдвар оношлогдсон ба үүнээс (32.4%) 23 нь 60аас дээш насныхан байлаа. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон судалгаанд хамрагдагчдын асуумж судалгаанд үндэслэн (6.6%) 4 нь Гепатит А вирусээр өмнө нь өвчилж байсан. (18.1%) 39 нь өмнө нь гепатит А вирусээр өвчилж байгаагүй гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн тодорхойлогдлоо. Гепатит Е вирусийн халдвар илэрсэн тохиолдлын (92.7%) 38 нь тэмээний махыг хүнсэндээ байнга буюу хааяа хэрэглэдэг, (82.9%) 34 нь ингэний хоормог хэрэглэдэг гэсэн үр дүн ажиглагдсан ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт болон 4-р хэлбэрийн генотипийн бүрдлийг тогтоосон нь(2022-04-28); ; ;Г.Отгон; Үндэслэл: Гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвсэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол улсын эрүүл хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт 11% байгаа боловч уг вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зорилго: Уг судалгаа нь Монгол улсад вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн шалтгааныг судлах, гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвслийн тархалтыг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Улаанбаатар хотод эмнэлзүйн шинжилгээгээр элэгний цочмог үрэвсэл гэж оношлогдсон 302 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Нийт судалгаанд оролцогчдод ийлдэс судлалын болон молекулын аргаар шинжилгээ хийж элэгний цочмог үрэвслийн шалтгааныг тодорхойлсон. Гепатит Е вирусийн нуклеотидын дарааллыг тогтоов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 19 программ ашиглан хийв. Үр дүн: Ийлдэс судлалын болон молекулын шинжилгээнд 12 (4.0%) үйлчлүүлэгчид Е хэлбэрийн гепатит вирусийн шалтгаант цочмог элэгний үрэвсэл оношлогдсон. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон 12 оролцогч өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс өмнөх 3 сард гадаад оронд зорчоогүй байсан бөгөөд усан хангамжаар халдвар дамжих эрсдэлийг үгүйсгэсэн. Энэхүү судалгаанд илэрсэн HEV-ийн омог нь 97.7-100% манай улсад өмнө нь судлагдсан MNE13227 вирусийн омогтой нуклеотидын дарааллын шинж чанар төстэй байсан ба 97.3% нь Хятад улсад тогтоогдсон гепатит Е вирусийн омгийн геномын дараалалтай төстэй байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад гепатит Е вирусийн халдварын 4-р хэлбэрийн генотип тохиолдож байгааг илрүүллээ. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд гепатит А,В,С,Д вирусийн халдвар зонхилон тохиолдож байна.
