Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Увс аймгийн насанд хүрсэн иргэдийн кальцийн талаарх мэдлэг болон хоногийн кальцийн хэрэглээг үнэлсэн дүн
    (2025-05-05)
    П.Урангоо
    ;
    ;
    Б.Энхтунсаг
    ;
    Үндэслэл: Монгол улсад ясны сийрэгжилтийн түвшин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа Увс аймагт ясны сийрэгжилтийн түвшин өндөр байна. Олон улсад кальцийн хэрэглээтэй холбоотой хүчин зүйлсийг өсвөр насныхан, цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүд, цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдтэй илүү холбон судалсан байдаг ба хүйс хамаарахгүй бүх насны бүлгийг хамарсан суурь судалгаа хийх зайлсгүй шаардлага үүсч байна. Зорилго: Увс аймгийн 18-аас дээш насны иргэдийн кальцийн талаарх мэдлэгийг хоол хүнсэн дахь кальцийн хэрэглээтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Увс аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт 330 хүнийг хамруулан нэг агшны загвараар энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ хоногийн кальцийн хэрэглээг “Олон Улсын Ясны Сийрэгжилтийн Сан”-аас (ОУЯСС) гаргасан асуумжийн дагуу судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд нийт 330 үйлчлүүлэгч хамрагдснаас дундаж нас 44.39±3.93 жил байсан бөгөөд хүйсийн хувьд 33% нь (n=109) эрэгтэйчүүд, 67% нь (n=221) эмэгтэйчүүд байв. Кальцийн талаарх мэдлэгийн түвшингийн хувьд авч үзэхэд судалгаанд оролцогчдын 43% нь мэдлэгийн түвшин бага, 22% нь мэдлэгийн түвшин дунд зэрэг, 35% нь мэдлэгийн түвшин өндөр байв. Хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн хэрэглээний түвшин судалгаанд оролцогчдын 43% нь хоногийн кальцийн хэрэглээ маш бага (<500мг), 19% нь хоногийн кальцийн хэрэглээ хангалтгүй (500-1000мг), 38% нь хоногийн кальцийн хэрэглээ хангалттай (>1000мг) байв. Судалгаанд оролцсон иргэдийн кальцийн талаарх мэдлэгийн түвшин нь хүйс, боловсролын түвшин, кальцийн бэлдмэл болон Д витамины хэрэглээ зэрэг үзүүлэлттэй статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байв. (p=0.001) Харин хоногийн кальцийн хэрэглээ болон кальцийн талаарх мэдлэгийн түвшингийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. (p=0.131) Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн хэрэглээ болон кальцийн талаарх мэдлэгийн түвшин бага байна. Хоногийн кальцийн хэрэглээ болон кальцийн талаарх мэдлэгийн түвшингийн хооронд статистик ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төвийн таргалалтын хэмжээг ясны нягттай холбон судласан дүн (Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн жишээ дээр)
    (2026-05-22)
    Б.Батням
    ;
    Л.Ундрам
    ;
    Үндэслэл: Дэлхий дахинд хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр ясны сийрэгжилтийн тархалт өсөж, улмаар эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол Улсын хувьд хүн амын дунд бодисын солилцооны хам шинж болон түүний хүндрэлээс үүдэлтэй ясны бүтцийн өөрчлөлт, хугарал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг цөөнгүй судалгаанд дурдсан байна.1 Хэдий тийм боловч хүзүүний тойрог зэрэг төвийн таргалалтыг илэрхийлэгч үзүүлэлтүүд болон ясны эрдэс нягтын хоорондын уялдаа холбоог судалсан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээр (УНТЭ) үйлчлүүлж буй иргэдийн дунд төвийн таргалалтын үзүүлэлт болох хүзүүний тойрог болон ясны эрдэс нягтралын хоорондын хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд 30 болон түүнээс дээш насны нийт 224 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын амьдралын хэв маяг, эрүүл мэндийн асуумжийг стандарт асуумжийн аргачлалаар цуглуулж, антропометрийн хэмжилтүүдийг (хүзүүний тойрог, бэлхүүсний тойрог, биеийн өндөр, биеийн жин) хийж гүйцэтгэв. Ясны эрдсийн нягтыг EXA-PRESTO (Osteo Sys, 2022) төхөөрөмж ашиглан хэмжиж, үнэлгээг хийсэн. Судалгааны ажлын үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав.Үр дүн: Хүйс болон ясны сийрэгжилтийн хоорондын хамаарлыг үнэлэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Chi-square шинжилгээний дүнгээр (χ²=1.132, p=0.287) хүйс нь ясны сийрэгжилттэй хамааралгүй байв. Odds ratio (OR)-ийн шинжилгээгээр эмэгтэй бүлэг нь эрэгтэй бүлэгтэй харьцуулахад ясны сийрэгжилт үүсэх магадлал 1.33 дахин өндөр байсан (OR=1.33, 95% CI: 0.78–2.27) боловч энэ ялгаа статистикийн ач холбогдолгүй (p>0.05) байв. Хүзүүний тойргийг ангилсан бүлгүүдээр үнэлэхэд эмэгтэй бүлэгт статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (χ² (4)=3.137, p=0.535), харин эрэгтэй хүйсийн бүлэгт уг хамаарал 39см≤ хүзүүний тойрогтой үед ач холбогдолтой байсан (χ² (4)=10.192, p=0.037). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр эмэгтэйчүүдийн бүлэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад ясны сийрэгжилт үүсэх магадлал харьцангуй өндөр (OR=1.33) байсан боловч энэ ялгаа статистикийн ач холбогдолгүй (p>0.05) байв. Энэ нь эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, ялангуяа эстроген дааврын бууралтаас шалтгаалсан ясны бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй юм.