Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төвийн таргалалтын хэмжээг ясны нягттай холбон судласан дүн (Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн жишээ дээр)
    (2026-05-22)
    Б.Батням
    ;
    Л.Ундрам
    ;
    Үндэслэл: Дэлхий дахинд хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр ясны сийрэгжилтийн тархалт өсөж, улмаар эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол Улсын хувьд хүн амын дунд бодисын солилцооны хам шинж болон түүний хүндрэлээс үүдэлтэй ясны бүтцийн өөрчлөлт, хугарал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг цөөнгүй судалгаанд дурдсан байна.1 Хэдий тийм боловч хүзүүний тойрог зэрэг төвийн таргалалтыг илэрхийлэгч үзүүлэлтүүд болон ясны эрдэс нягтын хоорондын уялдаа холбоог судалсан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээр (УНТЭ) үйлчлүүлж буй иргэдийн дунд төвийн таргалалтын үзүүлэлт болох хүзүүний тойрог болон ясны эрдэс нягтралын хоорондын хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд 30 болон түүнээс дээш насны нийт 224 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын амьдралын хэв маяг, эрүүл мэндийн асуумжийг стандарт асуумжийн аргачлалаар цуглуулж, антропометрийн хэмжилтүүдийг (хүзүүний тойрог, бэлхүүсний тойрог, биеийн өндөр, биеийн жин) хийж гүйцэтгэв. Ясны эрдсийн нягтыг EXA-PRESTO (Osteo Sys, 2022) төхөөрөмж ашиглан хэмжиж, үнэлгээг хийсэн. Судалгааны ажлын үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав.Үр дүн: Хүйс болон ясны сийрэгжилтийн хоорондын хамаарлыг үнэлэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Chi-square шинжилгээний дүнгээр (χ²=1.132, p=0.287) хүйс нь ясны сийрэгжилттэй хамааралгүй байв. Odds ratio (OR)-ийн шинжилгээгээр эмэгтэй бүлэг нь эрэгтэй бүлэгтэй харьцуулахад ясны сийрэгжилт үүсэх магадлал 1.33 дахин өндөр байсан (OR=1.33, 95% CI: 0.78–2.27) боловч энэ ялгаа статистикийн ач холбогдолгүй (p>0.05) байв. Хүзүүний тойргийг ангилсан бүлгүүдээр үнэлэхэд эмэгтэй бүлэгт статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (χ² (4)=3.137, p=0.535), харин эрэгтэй хүйсийн бүлэгт уг хамаарал 39см≤ хүзүүний тойрогтой үед ач холбогдолтой байсан (χ² (4)=10.192, p=0.037). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр эмэгтэйчүүдийн бүлэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад ясны сийрэгжилт үүсэх магадлал харьцангуй өндөр (OR=1.33) байсан боловч энэ ялгаа статистикийн ач холбогдолгүй (p>0.05) байв. Энэ нь эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, ялангуяа эстроген дааврын бууралтаас шалтгаалсан ясны бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй юм.