Tsogbadrakh, Punsaldulam
Loading...
Товч нэр
Tsogbadrakh, Punsaldulam
Бүтэн нэр
Tsogbadrakh Punsaldulam
Латин нэр
Tsogbadrakh Punsaldulam
Албан тушаал
Судлаач
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний архаг дутагдлын хэлбэрүүдийн эрсдэлт хүчин зүйл, миокардын бүтцийн ба биомаркерийн өөрчлөлтийг судалсан дүн(2024-11-07); ; ;О.Чулуунцэцэг ;Ц.НамхайдоржӨ.ЦолмонҮндэслэл: Зүрхний архаг дутагдал нь тавилан муутай эмгэг бөгөөд Фраминхэмийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд таван жил амьдрах шалгуур боломж 40-50% байдаг. Зүрхний архаг дутагдлын хэлбэрүүд нь нас, Цацалтын фракц хүйс, эрсдэлт хүчин зүйлс болон бүтцийн өөрчлөлтөөр ялгаатай байдаг. NT pro BNP Манай улсад зүрхний дутагдлын хэлбэрийг харьцуулсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Зүрхний архаг дутагдлын хэлбэрийг эмнэлзүйн шалгуур, биомаркер, багажийн шинжилгээ ашиглан тодорхойлж, нас, хүйс, эрсдэлт хүчин зүйл болон бүтцийн өөрчлөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Уг судалгааг агшингийн загвараар зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг Фраминхэмийн шалгуурын дагуу хамруулсан. Эдгээр хүмүүст натри хөөгч пептид болон зүрхний хэт авиан шинжилгээ хийж оношийг баталж зүрхний архаг дутагдлын зүүн ховдлын цацалтын фракцаар ангилсан хэлбэрийг тодорхойлсон. Зүрхний архаг дутагдлын эрсдэлт хүчин зүйлсийг асуулгын ба үзлэгийн аргаар тодорхойлж зүрхний дутагдлын хэлбэртэй холбон судалсан. Үр дүн: Судалгаанд 1886 насны нийт 96 хүн хамрагдав. Үүнээс эрэгтэй 36 (37.5%), эмэгтэй 60 (62.5%), дундаж нас 56.7±14.5 жил байв. Цацалтын фракц хадгалагдсан дутагдлын тархалт нас ахих тутам нэмэгдэж байв (p=0.004). Таргалалт (p=0.02), чихрийн шижин нь (p=0.04) эмэгтэйчүүдэд цацалтын фракц хадгалагдсан дутагдал (ЗАДцфх) үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл болсон бол артерийн даралт ихсэлт (p=0.04, p=0.03) болон тосгуурын жирвэгнээ (p=0.01, p=0.02) нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд адил цацалтын фракц хадгалагдсан дутагдал (ЗАДцфх) үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Харин зүрхний ишеми өвчин нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд ялгаагүй цацалтын фракц буурсан зүрхний дутагдал (ЗАДцфб) үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байна (p=0.000). Зүүн ховдлын ханын зузаарал нь цацалтын фракц хадгалагдсан дутагдал (ЗАДцфх)-тай бүлэгт (16%, p-0.000) илүү, зүүн ховдлын хөндийн хэмжээ тэлэгдэл нь цацалтын фракц буурсан дутагдал (ЗАДцфб)-тай бүлэгт (46%, p-0.000) зонхилж байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Цацалтын фракц буурсан дутагдал 50-59 насанд хамгийн өндөр хувьтай байсан бол цацалтын фракц хадгалагдсан дутагдлын тархалт нас ахих тутам нэмэгдэж байна. 2. Цацалтын фракц хадгалагдсан дутагдал үүсэх эрсдлийг эмэгтэйчүүдэд таргалалт, чихрийн шижин үүсгэж байсан бол артерийн даралт ихсэлт болон тосгуурын жирвэгнээ нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд адил цацалтын фракц хадгалагдсан дутагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Харин зүрхний ишеми өвчин нь цацалтын фракц буурсан зүрхний дутагдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. 3. Цацалтын фракц хадгалагдсан дутагдалтай бүлэгт ЗХ-н ханын зузаарал, цацалтын фракц буурсан дутагдалтай бүлэгт ЗХ-ын хөндийн хэмжээ тэлэгдэл давамгай байгаа нь тодорхойлогдлоо.
