Ч.Батнайрамдал
Loading...
Товч нэр
Ч.Батнайрамдал
Бүтэн нэр
Чулуун Батнайрамдал
Латин нэр
Chuluun Batnairamdal
Албан тушаал
Гэрээт багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүзүүний архаг өвдөлтийг намдаах зүү булах эмчилгээний үр дүн(2025-01-01) ;Ван Пинпин ;У.Номин-Эрдэнэ ;Ю.Оюунбилэг ;Лун ФенҮндэслэл: Компьютер, гар утас зэрэг технологийн дэвшлийг дагаад хүзүү, нурууны өвдөлт, бугуйн сувгийн хамшинж зэрэг нь өдөр тутмын амьдралд элбэг тохиолдох болсоныг цөөнгүй судалгаануудад дурдсан байна. Зорилго: хүзүүний архаг өвдөлтийн үед зүү булах аргын эмчилгээний үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар, дан нууцлалтай, санамсаргүй түүврийн аргаар эмчилгээний (п=40) болон хяналтын (п=40) бүлэгт хуваан хийж гүйцэтгэв. Судалгаанд хүзүүний архаг өвдөлттэй 80 эмчлүүлэгчийг хамруулсан бөгөөд үр дүнг 2 бүлэгт эмчилгээний өмнө болон дараа “Өвдөлтийн зэргийг тодорхойлох тоон шалгуурт үнэлэмж” ^ А 8 ) , “Хүзүүний чадвар алдалтын индекс” (№ ск ШкаЪПйу шйех), “Хүзүүний өвдөлттэй хүмүүсийн амьдралын чанарыг үнэлэх асуумжаар” (Е ^-5^) үнэлж тооцов. Үр дүн: Хүзүүний архаг өвдөлтийн үед зүү эмчилгээ болон зүү булах аргууд нь хүзүүний хөдөлгөөний далайцыг 2-5 хэмээр нэмэгдүүлж байна. Зүү булах арга нь хүзүүний өвдөлтийг стандарт зүү эмчилгээтэй ижил намдаах, хүзүүний чадвар алдалтын индексийг сайжруулж, хүзүүний архаг өвдөлттэй өвчтөний амьдралын чанарыг сайжруулж, ялангуяа сэтгэл гутрал, айдас түгшүүрийн оноог статистик ач холбогдолтойгоор бууруулж байна. Дүгнэлт: 1. Стандарт зүү эмчилгээ болон зүү булах эмчилгээ нь хүзүүний үений архаг өвдөлтийг намдаахад ижил үйлчилгээтэй байна. 2. Зүү булах арга нь энгийн зүү эмчилгээтэй харьцуулахад мөн адил хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж байв. 3. Мөн зүү булах арга нь эмчлүүлэгчийн чадвар алдагдлын индексийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах үйлдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Варикоз буюу “Хөлийн хөх судас” бүдүүрэх эмгэгийн үеийн гал зүү эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн(2025-01-01) ;А.Хонгорболд ;Б.Гэндэнсүрэн ;Н.Нямсайхан ;Г.Ундрах-ЕрөөлД.БаярцэнгэлҮндэслэл: Варикоз буюу хөлийн судас бүдүүрэх үеийн 2-р үе шатанд арьсны гадаргуугаас товойн харагдаж эхэлдэг. Хүндрэх загатнах, өвдөх, үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Дэлхий дахинд хөлийн судас бүдүүрэх эмгэг нь Хятад, Солонгос, Япон, Монгол, Казакстан улс орнуудад өргөн тохиолддог эмгэг юм. Арга, аргачлал: Хөлийн судас бүдүүрэх эмгэгийг оношлоход цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, тодосгогчтой соронзон резонанс томографи, хөлийн венийх судасны хэт авианы шинжилгээнд тулгуурлана. Үр дүн: Өвчтөн Б 43 настай эрэгтэй 2 жилийн өмнөөс баруун хөлийн шилбэний судас дагаж халуу төөнөж өвдөнө гэсэн зовуурьтай, цус бүлэгнэлтийн шинжилгээнд РТ, РТ ихэссэн, хөлийн вений судасны хэт авианы шинжилгээнд РегГогап! ^е та 0.45см болж өргөссөн, хавхлагын дутагдалтай. Дүгнэлт: Гуяны дотор талаар 0,68см, шилбэний дотор болон гадар талаар 0.46-0.59см өнгөц вений гогцоотой өвчтөнд гал зүү эмчилгээ хийж шинж тэмдэг болон зовуурь сайжирсан байна.
