С.Ваанчигсүрэн
Loading...
Товч нэр
С.Ваанчигсүрэн
Бүтэн нэр
Сээсрэгдорж Ваанчигсүрэн
Латин нэр
Seesregdorj Vaanchigsuren
Албан тушаал
Багш
Харьяалал
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний остеоартрит өвчний түрэм засал эмчилгээний үр дүн(2023-05-18); ; Үндэслэл: Өвдөгний үений остеоартритийн тархалт нь 65-аас дээш Өвдөгний насны хүн амын дунд 60-70%, 75-аас дээш насны хүн амын дунд 85% остеоартрит хүртэл тохиолддог буюу нас ахих тусам тархалт нэмэгддэг.2,3 Дэлхий Түрэм дахинд остеоартритийн тархалт жил ирэх тусам өсөж байгаа нь хүн Эмнэлзүйн шинж амын ажиллах чадамжийг бууруулж, эмчилгээний зардлыг нэмэгдүүлж тэмдэг байна.4 Орчин үеийн эмчилгээнүүд элэг, зүрх судас болон бөөрний Амьдралын чанар гэмтэл үүсгэх, үений хоёрдогч үрэвсэл үүсгэх гэх мэт гаж нөлөөтэй болох талаар цөөнгүй судалгаанд дурьдсан байна.8 Сүүлийн жилүүдэд гаж нөлөө багатай, үр дүнтэй алтернатив эмчилгээ ялангуяа уламжлалт анагаах ухааны түрэм заслыг хэрэглэх хандлагатай байгааг судлаачид онцолж байна. Зорилго: Өвдөгний үений остеоартритийн үед монголын уламжлалт анагаах ухааны түрэм засал эмчилгээний үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загварыг ашиглан өвдөгний остеоартрит оноштой 23 үйлчлүүлэгчид бие махбодын төрөлх өвөрмөц чанарыг “Д.Давгацэрэн нарын арга (2003)”аар тодорхойлж, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг WOMAC тест, VAS үнэлгээний аргаар, амьдралын чанарыг EQ-5D-5L үнэлгээгээр хянаж холбоо хамаарлыг судалсан. Эмнэлзүйн туршилт судалгааг өвдөгний ОА оноштой судалгааны шалгуурыг хангасан 23 үйлчлүүлэгчийг хамруулан тойгийн бэлчирт тусгайлан бэлдсэн мөнгөн зүүг 1 удаа хатгаж 3 удаа цагаан уул өвсөн төөнөөр халаасан. Судалгааны өмнө болон дараах 7 хоногт эмнэлзүйн шинж тэмдгүүдийг WOMAC тест, VAS үнэлгээний аргаар, амьдралын чанарыг EQ-5D-5L үнэлгээгээр харьцуулан судалсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 56.5% (n=13) нь бадган давамгайлсан болон хий+бадган хавсарсан, шар+бадган хавсарсан төрөлх өвөрмөц чанартан тодорхойлогдсон бөгөөд өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчид бадган давамгайлсан болон хий+бадган хавсарсан, шар+бадган хавсарсан төрөлх өвөрмөц чанартнууд хий+шар хавсарсан болон хий, шар давамгайлсан, хурмал төрөлх өвөрмөц чанартуудаас статистик ялгаа бүхий их байлаа. Өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчдэд 4 хоногийн зайтай тойгийн бэлчирт мөнгөн зүүг 1 удаа хатгаж 3 удаа цагаан уул өвсөн төөнөөр халааж 7 хоногийн дараа EQ-5D-5L үнэлгээгээр эмчилгээний өмнөх үр дүнг дараах үр дүнтэй харьцуулан үзэхэд хөдөлгөөн(p<0.001), өөрийгөө арчлах (p<0.001), ердийн үйл ажиллагаа (p<0.001), өвдөлт (p<0.001), сэтгэл гутрал(p<0.001) статистик ач холбогдол бүхий сайжирч, эрүүл мэндийн байдал эмчилгээний дараа 65±14.930 онооноос 70±9.750 хүрч статистик ач холбогдолтой нэмэгдсэн. VAS үнэлгээгээр өвдөлт статистик ач холбогдолтой буурч 7.0±1.41-өөс 4±1.50 болсон. WOMAC оноогоор үнэлэхэд өвдөлт (p<0.001) хөшингө (p<0.001) үйл ажиллагааны алдагдал (p<0.001) бүгд статистик ач холбогдол бүхий буурсан нь түрэм засал эмчилгээ нь шинж тэмдгүүдийг багасгаж, амьдралын чанарыг сайжруулж байна. Дүгнэлт: 1. Өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчдэд түрэм засал хийж эмнэл зүйн сорилуудаар үнэлэхэд статистик ач холбогдол бүхий үр дүнтэй байгаа нь уг өвчний аль ч үе шатанд түрэм засал эмчилгээг хийх нь тохиромжтойг харуулж байна. 2. Түрэм засал өвдөгний ОА оноштой үйлчлүүлэгчдэд хийхэд хөдөлгөөн, өөрийгөө арчлах, ердийн үйл ажиллагаа, өвдөлт, сэтгэл гутралын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий сайжирч амьдралын чанар дээшилж байгаа нь хувь хүний нийгмийн харилцаанд оролцох, нийгэмд эзлэх байр суурийг хадгалж үлдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
