Р.Оргилмаа
Loading...
Товч нэр
Р.Оргилмаа
Бүтэн нэр
Рэгзэдмаа Оргилмаа
Латин нэр
Regzedmaa Orgilmaa
Албан тушаал
Ахлах багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн амьдралын чанар, ачааллын хамаарлын судалгаа(2024-04-13) ;С.Дэлгэрмаа ;Г.Намуун; ; Үндэслэл: Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулахад хөгжлийн бэрхшээлийн түвшин харьцангуй бага (1000 хүн амын дунд 8.4 -13.2%) боловч гэр бүлийн нэг гишүүн нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх нь асран халамжлагчийн бие бялдар, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж, амьдралын ерөнхий түвшин буурахад хүргэдэг. Манай оронд өнөөгийн байдлаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асрахуй, сувилахуй, өөртөө үйлчлэх чадварын түвшин, асран хамгаалагчийн ачаалал, амьдралын чанарыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн амьдралын чанар, ачаалал хоорондын хамаарлыг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг Улаанбаатар хотын 8 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн 642 үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Асран хамгаалагчийн ачааллыг Буренс Заритын асуумж, амьдралын чанарыг WHOQOL-BREF асуумжаар үнэлэсэн. Судалгааны зөвшөөрөл авсны үндсэн дээр хэмжилтийг хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 програм ашиглан хийлээ. Үр дүн: Асран хамгаалагчийн дундаж нас 52.6±13.2, 23.1% нь эрэгтэйчүүд байна. Асран хамгаалагчдын 36.3% нь тэтгэвэрт гарсан, 34.6% нь ажилгүй байлаа. Асран хамгаалагчдын амьдралын чанарын үнэлгээнд бие бялдрын үзүүлэлтийн дундаж утга 54.4±12.6, сэтгэл зүйн дундаж үзүүлэлт 58.5±12.2, нийгмийн харилцаа 65.0±16.8, хүрээлэн буй орчны хувьд 66.8±13.7 байна. Асран хамгаалагчдын сэтгэл санааны амьдралын чанар нь ачаалалтай урвуу хамааралтай байв (-0.21; 95% CI: -0.33, -0.09; p = 0.001). Асран хамгаалагчийн ачаалал нь амьдралын чанарын орчинтой эерэг хамааралтай байна (0.21; 95% CI: 0.10; 0.33; p<0.001). Харин амьдралын чанарын бие бялдрын болон нийгмийн харилцааны үзүүлэлтийн хувьд ачаалалтай статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэх тусам амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, асруулагчийн өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар муу байх тусам асран хамгаалагчийн ачаалал нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хомсдолтой хүмүүсийн өөртөө үйлчлэх чадвар, асран хамгаалагчийн ачааллын харилцан хамаарал(2021-06-10) ;С.Дэлгэрмаа; ; ; Оюуны хомсдолын гол шинж нь юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгох, суралцах, асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж дутуу хөгжсөн, эмнэлэг хэвтэх шаардлагагүй, нийгмийн харилцаанд оролцох оролцоо дутуу хөгжсөн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар, энгийн үйлдлийн чадвар дутуу хөгжсөн байдаг. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр УБ хотод 2019 оны байдлаар нийт 10018 оюуны хомсдолтой хүмүүс байдаг бөгөөд үүнээс эрэгтэй 5065, эмэгтэй 4953 байна. Манай оронд оюуны хомсдолтой хүний сувилахуйн талаарх судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Иймээс оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчдад үүсч буй ачааллыг үнэлэх зорилго тавьсан. Арга аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд байгаа оюуны хомсдол онош нь батлагдсан 643 үйлчлүүлэгчийг сонгон, тэдний асран хамгаалагч нь судалгаанд оролцохыг зөвшөөрсний дагуу судалгааг явууллаа. Үр дүн: Заритын асуумжаар оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг үнэлэхэд 89.6% (n=576) нь ачаалалтай, 10.4% (n=67) нь ачаалалгүй байв. Судалгаанд хамрагдсан 643 хүний 75.6% өөртөө үйлчлэх чадвар сул байгаа нь асран хамгаалагчийн ачаалал даган ихэсдэг болох нь статистик ач холбогдол бүхий батлагдав. Дүгнэлт: Оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг оюуны хомсдолтой хүний өөртөө үйлчлэх чадвартай харьцуулахад асран хамгаалагчийн ачаалал нь өөртөө үйлчлэх чадвартай хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчдын сэтгэлзүйн дарамтыг судалсан дүн(2024-11-07) ;О.Одонтуяа ;С.Дэлгэрмаа; ;Ч.ЭнхтуулҮндэслэл: Цусны хорт хавдар нь хүүхдийн хамгийн түгээмэл тохиолдох хавдар юм. Энэ нь хүүхдүүдийн эцэг эх, гэр бүл, асран хамгаалагч нарын бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой үр дагавар, хүндрэлийг үүсгэдэг. Зорилго: Бид цусны хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх зорилгын хүрээнд энэхүү судалгааг хийлээ. Арга, аргачлал: Судалгааг Өвөр Монголын Ардын хорооны цусны хавдарын салаанд хэвтэн эмчлүүлсэн 66 хүүхдийн асран хамгаалагчыг хамруулан хийсэн бөгөөд сэтгэлзүйн дарамтыг үнэлэх зорилгоор DASS 21 асуумжийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан асран хамгаалагчдын дундаж нас 38.5±4.86 жил байсан ба 81.8%(54) нь эмэгтэй, 18.2(12) эрэгтэй байлаа. Асран хамгаалагчийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшинг DASS сорилоор дүгнэн үзвэл 50% нь сэтгэл гутралын маш хүнд, хүнд зэрэгтэй, 50% нь дунд зэргийн сэтгэл гутралтай. 84,7% нь маш хүнд хэлбэрийн сэтгэл түгшилттэй, 10.6% нь маш хүнд зэргийн стресстэй байсан. Стрессийн түвшин эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд стрессийн түвшин статистик үнэн магад бүхий ялгаатай байв (р=0.04). Сэтгэл түгшилтэд боловсролын байдал (р=0.041) нөлөөлж байсан бол сэтгэл гутралд хүйс (р=0.027), боловсрол (р=0.004), жилийн орлого (0.035) нөлөөлж байна. Дүгнэлт: Хорт хавдартай хүүхдүүдийн асран хамгаалагчид сэтгэл зүйн өндөр дарамттай байгаа тул ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна.
