Ж.Баатарболат
Loading...
Товч нэр
Ж.Баатарболат
Бүтэн нэр
Жанбек Баатарболат
Латин нэр
Janbyek Baatarbolat
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Ж.Халиун; ; ; Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микрокапсул бэлтгэх технологийн судалгаа(2026-04-16); ;Э.Буянхишиг ;Д.Ичинхорлоо ;М.ОдончимэгБ.ПүрэвдолгорҮндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв.
