Д.Тэмүүлэн
Loading...
Товч нэр
Д.Тэмүүлэн
Бүтэн нэр
Доржсүрэн Тэмүүлэн
Латин нэр
Dorjsuren Temuulen
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын золбин нохдоос зоонозын халдвар үүсгэгч гельминтүүд илрүүлсэн дүн(2022-06-12) ;Б.Дарьсүрэн ;Н.Цогбадрах ;Ц.Баяр ;Ш.АгиймааБ.ХажидмааҮндэслэл: Монгол улсын хүн ам болон мал, амьтанд нохойноос дамжин халдварладаг ценуроз, эхинококкоз, цистицеркоз зэрэг өвчин бүртгэгдсэн боловч үүсгэгчийн төрөл, зүйлийг тодорхойлох судалгааны ажил цөөн хийгдсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр дунджаар 100.000 золбин нохой устгагдаг. Зорилго: Улаанбаатар хотын золбин нохдоос гельминтээр үүсгэгддэг зоонозын халдвар илрүүлэх. Арга, аргачлал: Цагаан давааны хогийн цэгт 2020 оны 6-8 сард устгагдсан 216 золбин нохдод бүрэн бус задалгаа хийж, нарийн гэдсийг шинжлэгдэхүүн болгон авч, агуулагдахууныг тунадасжуулан угааж, гельминтүүдийг илрүүлэв. Илэрсэн гельминтүүдэд морфологийн макро болон микро хэмжилт хийж, гельминт тодорхойлох түлхүүр бичиг ашиглан, төрлийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 216 золбин нохдын 145 (67.1%)-д 5 төрлийн гельминт илэрснээс бүгд зоонозын үүсгэгчид байв. Золбин нохдын 64.8% (94/216) нь дан, 35.2% (51/216) нь хавсарсан халдвартай байв. Илэрсэн гельминтүүдийн төрөл тус бүрээр авч үзвэл давхардсан тоогоор Taenia spp. 29.2% (63/216), Echinococcus spp. 9.7% (21/216), Mesоcestoides spp. 35.2% (76/216), Toxocara spp. (Toxascaris spp.) 20.4%, (44/216) Мacracanthrorhynchus spp. 5.6% (12/216) байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын золбин нохдын гельмитофауныг зоонозын халдвар үүсгэгч Taenia spp, Echinococcus spp, Mesоcestoides spp, Toxocara spp, Мacracanthrorhynchus spp гэсэн 5 төрлийн гельминт бүрдүүлж байгаа бөгөөд халдварлалт 9.7%-35.2% байна. 2. Нэг нохойд 1-4 төрлийн гельминтийн дан болон хавсарсан халдвар илэрч, эрчимжилт 1-254 хүрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалсан дүн(2022-04-28) ;О.Мөнхзаяа ;С.Цогтсайхан ;Д.Нармандах ;М.ХишигжаргалА.ГүрбадамБЗДХ-ын тархалтын хөдлөл зүйд хүн амын соёл, боловсролын байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн нөлөөлдөг. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэл зүйн шинж тэмдэггүй хэлбэр ихэсч байгаа нь санамсаргүй халдвар тараах, эрт оношлогдохгүй, дутуу эмчилгээ хийлгэх, бусад бэлгийн замын халдвартай хавсрах эрсдэлийг дагуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт 3082 үйлчлүүлэгчдийн 29.1% (897/3082)-д БЗДХ (CI 27.5-30.7, p<0.005) илрэв. Нийт халдварын 27.8%-ийг N.gonorrhoeae, 11.26%-ийг T.vaginalis, 23.08%-ийг мөөгөнцөр, эмэгтэйчүүдийн 27.9%-ийг бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл (БШҮҮ), 11.03%ийг микоплазм, уреаплазмын халдвар эзэлж байв. БЗДХ-ын нас болон хүйсний хамаарлыг авч үзвэл N. gonorrhoeae-ийн халдвар 17-24 насны эрэгтэйчүүдэд хамгийн өндөр байсан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд T.vaginalis-ийн халдвар, мөөгөнцөр болон шээс бэлгийн замын микоплазм, уреаплзамын халдвар их байв. Бид бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалж үзэхэд 2-3 халдварын хавсарсан тохиолдол олон байсан бол 4 халдвар хавсрах нь харьцангуй бага байлаа. Дээрх үр дүнгээс үзэхэд БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь бусад бэлгийн замаар дамжих халдварын аль нэгтэй хавсрах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
