Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дасан зохицох чадвар оюутны сурлагын амжилт, мэргэжил сонголтын сэдэл хоорондын хамаарлыг судалсан үр дүн
    (2023-05-22)
    П.Батчулуун
    ;
    ;
    Б.Энхбаяр
    ;
    М.Туул
    Үндэслэл: Их сургуульд суралцах явц нь хувь хүний амьдралын хамгийн дарамт ихтэй, сэтгэл зүйн стресст өртөх эрсдэл бүхий үеийн нэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Оюутнууд энэ үедээ дэмжлэг туслалцаа бага авахын зэрэгцээ үүрэг хариуцлага болон ачаалал ихэсдэг. Ажил эрхэлдэг хүмүүсийг бодвол их сургуулийн оюутнууд өөрсдөд нь тохироогүй илүү их ачаалалд ордог. Оюутны дасан зохицох чадвар нь сурлагын амжилтад эергээр нөлөөлж, хамааралтай байна гэсэн статистик үнэн бодит үр дүн гараагүй байна. Харин мэргэжил сонголтын хувийн ач холбогдол бүхий дотоод сэдэл нь сурлагын амжилт, дасан зохицох чадвар хоёрт нөлөөлж байгаа нь харагдаж байна. Зорилго: Оюутнуудын дасан зохицох чадвар сурлагын амжилтад нөлөөлж байгааг судлах Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 3 сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны хооронд нэг агшингийн судалгааны загвараар 189 оюутнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, 72 асуулгаар 40 минутын хугацаанд судалгааг авсан. Үр дүн: Судалгаанд Этүгэн их сургуулийн их эмчийн мэргэжлээр суралцаж буй 2 дугаар дамжааны 189 оюутан оролцсон бөгөөд эрэгтэй 30 (15.9%), эмэгтэй 159 (84.9%) оюутан байна. Судалгаанд оролцогчдын 71% буюу 134 оюутан хөдөө орон нутгийнх, 29% буюу 55 оюутан Улаанбаатар хотод оршин суудаг байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 33.9% хувь буюу 63 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайтай, 65.9% буюу 124 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар дунд зэрэг, 1.1% буюу 2 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар муутай гэсэн үр дүн гарсан байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын нийгэм, хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвартай оюутан судалгаанд оролцсон нийт оюутнуудын дийлэнх хувийг эзэлж байна. Оюутнууд нийгэм, сургуулийн орчин, анги хамт олондоо дасан зохицох чадвар сайн байх нь хичээлдээ явах идэвх санаачлага нэмэгдэж өөрийн сонгосон мэргэжлээ сайн эзэмшихэд нөлөөлж байна. Судалгаанд нийт хамрагдсан оюутнуудын 98,9% нь сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайн, дунд зэрэг гэсэн үр дүн гарсан байгаагаас харахад нийгэм, хамт олон, сургуулийн орчинд дасан зохицож чадсан оюутнууд, сургалтын үйл ажиллагаандаа дасан зохицоход хялбар болж байна. Нийгэм хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвар, сургалтын орчинд дасан зохицох чадвар хоорондоо хамааралтай байна.