Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тамирчдын стресс болон сэтгэл гутралын түвшнийг тодорхойлон, хамаарлыг судалсан дүн (Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн тамирчдын жишээ дээр)
    (2024-01-21) ;
    П.Батчулуун
    ;
    З.Нандин-Эрдэнэ
    ;
    Д.Цогзолмаа
    ;
    М.Туул
    Үндэслэл: Монгол улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4, 2016 онд 109.5, 2019 онд 127.9 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байна. Зорилго: Тамирчдын стресс, сэтгэл гутралын түвшин тогтоож, зарим хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн тамирчдаас санамсаргүй түүврийн аргаар, нэг агшингийн загвараар Этүгэн их сургуулийн ёс зүйн хорооны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/1-01 тоот зөвшөөрөлтэй таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, 119 тамирчдыг хамруулсан бөгөөд стрессийн түвшнийг SRQ-20 асуулга болон сэтгэл гутралын түвшнийг PHQ-9 асуулгаар судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 16-54 насны тамирчид хамрагдсан бөгөөд дундаж нас нь 22.68 жил байв. Хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 89 (74.79%), эмэгтэй 30 (25.21%) хүн, спортоор хичээллэсэн хугацаа дунджаар 5.48 жил байсан бөгөөд хамгийн бага нь 1 жил, их нь 18 жил тус тус байв. Судалгаанд оролцогчдын 75 (63.03%) стрессгүй, 44 (36.97%) стресстэй байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд оролцсон тамирчдын 11 (9.24%) нь хүнд зэргийн стресстэй, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа бөгөөд сэтгэцийн эмчийн үзлэг, оношилгоо, сэтгэл зүйчийн зөвлөгөө шаардлагатай байна. Сэтгэл гутралын түвшингөөр авч үзвэл 37 (32.50%) нь эрүүл, 33 (27.5%) бага зэргийн сэтгэл гутралтай, 27 (22.69%) нь дунд зэргийн сэтгэл гутралтай, 16 (13.33%) нь дундаас их сэтгэл гутралтай багаа бол 6 (5%) хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байв. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай тамирчдын 50% нь 4-6 жил спортоор хичээллэж байгаа тамирчин байв. Сэтгэл гутралын түвшин спортын зэргийн хувьд (Chi2=10.74) ялгаатай байгаа үр дүн дисперсийн шинжилгээгээр гарав. Сэтгэл гутралын тулгамдсан асуудал болон стрессийн оноо r=0.87 хүчтэй эерэг хамааралтай байв. Нэг хүчин зүйлийн шугаман регрессээр сэтгэл гутралын тулгамдсан асуудлын оноо нэгээр нэмэгдэхэд сэтгэл гутралын оноо 0.61 дахин нэмэгдэж байгаа нь (p=0.04) статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Судалгаанд оролцсон тамирчдын стресс болон сэтгэл гутралын тархалт харьцангуй өндөр байгаа нь нийгмийн харилцааны энгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, амиа хорлох эрсдэлтэйг илтгэх тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болохыг харуулж байна. Сэтгэл гутралын тулгамдсан асуудал стрестэй хүчтэй шууд, сэтгэл гутралтай сул хамааралтай байгаа нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, цаг тухайд нь тохирсон арга хэмжээг авснаар сэтгэл гутрах эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг илтгэж байна.