Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн биеийн жингийн индекс ба эмнэлзүйн үзүүлэлтүүдийн хамаарлыг судалсан дүн
    Үндэслэл: Таргалалт нь коронавирус, томуу, метапневмовирус, риновирус зэрэг бүх төрлийн амьсгалын замын вирусын халдвартай холбоотой үүсэх уушгины хүндрэл ба эмнэлэгт хэвтэх тохиолдолыг нэмэгдүүлж байгаа нь маш олон судалгаанд харуулж байна. Зорилго: Биеийн жингийн илүүдэл ба таргалалттай хүмүүст тохиолдох Ковид19-ийн эмнэлзүйн илрэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Ковид-19 тусгаарлан хэвтэн эмчлүүлэх эмнэлэгт 2021 оны 4-р сараас 2021 оны 8-р сар хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.1±14.7 жил ба 54.5% нь эрэгтэй 45.5% эмэгтэй байв. Эмнэлзүйн ангилалын хувьд 24.7% нь хөнгөн, 54.5% нь дунд зэргийн, 20.8% нь хүнд байна. Судалгаанд хамрагдагсдын БЖИ-ийн дундаж жин 25.5±4.9 буюу 51.7% нь хэвийн жинтэй, 31.6% ба 16.5% нь илүүдэл жин ба таргалалттай байсан. Ковид-19-ийн эмнэлзүйн ангилалыг БЖИтэй харьцуулан үзвэл таргалалттай хүмүүсийн 28.6%, хэвийн жинтэй хүмүүсийн 14.3% нь ковидын халдварын хүнд зэргээр эмчлүүлсэн (p=0.032). Ковидын хүндийн зэргээс хамаарч БЖИ статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Хөнгөн зэрэгт БЖИ 24.1±5.0 байхад хүндэвтэр зэрэгт 25.4±4.8, хүнд зэрэгт 27.7±5.1 байсан. БЖИ-ийн ангиллын хувьд зарим амин үзүүлэлтүүд (SpO2, RR, SBP) болон лабораторийн үр дүн (WBC, PLT, Лимф, ийлдэс ферритин) хэвийн жинтэй хүмүүсээс таргалалттай хүмүүст илүү өөрчлөлттэй байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой (P <0.01) байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлзүйн үзүүлэлтүүд нь биеийн жингийн индексээс хамааралтай ба таргалалттай хүмүүс илүү хүндээр өвчилж байна.