Ganpurev, Gantsatsral
Loading...
Товч нэр
Ganpurev, Gantsatsral
Бүтэн нэр
Ganpurev Gantsatsral
Латин нэр
Ganpurev Gantsatsral
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн олон мэргэжилтний боловсролын судалгааны асуумжийн психометрийн үзүүлэлт(2023-11-03); ; Үндэслэл: Дэлхий дахинд үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тохирсон чанартай тусламж, үйлчилгээг шаардаж байгаа өнөө үед олон мэргэжилтний багаар суралцах, үүнийгээ ажлын талбарт хэрэгжүүлэн ажиллах нь чухал байна.1,2,9,11 Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний онцлогт тохирсон олон мэргэжилтний багаар суралцах, ажиллах хандлагыг үнэлэх стандарт асуумжийг Монгол хэл рүү хөрвүүлэх, психометрийн шинж чанарыг тодорхойлох шаардлагатай байна. Асуумжийн найдвартай болон хүчин төгөлдөр байдал, тэдгээрийн стандарт үнэлгээ нь тусламж үйлчилгээ болон үр дүн хоёрын хоорондын хамаарлыг илтгэхээс гадна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэт нотолгоо болдог. Зорилго: АШУҮИС-ийн оюутнуудын олон мэргэжилтний багаар суралцах хандлагыг үнэлэх асуумжийн хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны нэг агшингийн загвараар явуулав. Судалгааны тоон мэдээлэлд нийгмийн судалгааны статистик боловсруулалтын SPSS-21.0 программыг ашиглан дүн шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Асуумжуудын найдвартай байдлын хувьд mATHCTS асуумж нь 0.87, RIPLS асуумж нь 0.89 гэсэн оноог харуулсан (Хүснэгт 2). Найдвартай байдлын оноо нь ≥0.7 байх юм бол найдвартай байдлын хүлээн зөвшөөрөгдөх түвшнийг илтгэнэ гэж зөвшөөрдөг6. Дүгнэлт: mATHCTS болон RIPLS-ийн Монгол хувилбарын Олон мэргэжилтний боловсролын хэрэглүүр бүхий 29 асуулттай 2 асуумж нь хангалттай психометрийн шинж чанарыг харуулсан.
