Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ясны хугаралд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн
    (2025-01-01)
    Б.Энхтуул
    ;
    Б.Ариунзаяа
    ;
    ;
    Н.Түвшинбаяр
    ;
    Үндэслэл: Ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал нь хувь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн тулгамдаж буй асуудал хэвээр байна. Ясны сийрэгжилт нь удмын, дааврын, эрдсийн, амьдралын хэв маягтай холбоотой олон хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор ясны нягт буурдаг архаг өвчин юм. Энэ эмгэг нь эмнэлзүйн шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй хэдий ч гол хүндрэл нь хугарал, түүнээс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл бөгөөд хувь хүний амьдралын чанар, өвчтөний гэр бүл, улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол улсад ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт, хугаралд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон ясны хугаралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын эрүүл болон остеопенитэй байсан 133 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт), ясны нягтыг 8ипН§М М Ы -О т т (В еа тт ей , ^ А ) ясны хэт авиан оношилгооны багажаар хэмжилт хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 54.4±9.6 (N=133) ба 33.1% (п=44) нь эрэгтэй, 66.9% (п=89) нь эмэгтэй байв. Нийт оролцогчдын 51.1% ясны хугарлын өгүүлэмжтэй байсан ба шуу яс 10.5%, бусад хугарал 40.7%-ийг эзэлж байв. Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст их байлаа (р<0.05). Ясны хугаралтай бүлэгт ясны нягтын Т-оноо хугаралгүй бүлэгтэй харьцуулахад бага байлаа (р<0.05). Д аминдэм хэрэглэхгүй байх нь ясны хугарал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдлоо (р<0.05). Дүгнэлт: Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст илүү байна. Д аминдэмийн хэрэглээ хангалтгүй байх нь ясны хугарлын бодитой эрсдэл болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ясны нягтад насжилт болон ийлдсийн паратиреоид дааврын нөлөөллийг судлах нь
    (2024-03-20)
    Б.Энхтуул
    ;
    Э.Аригбөх
    ;
    ; ;
    Ц.Лхагвасүрэн
    Үндэслэл: Ясны сийрэгжилт нь архаг, даамжралтат явцтай, олон Ясны сийрэгжилт хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор Т-оноо ясны нягт буурч хугарлын эрсдэл нэмэгддэг өвчин юм. Дэлхий даяар Z-оноо хүн амын дундаж наслалт уртсаж, амьдралын хэв маяг өөрчлөгдөж ЯАТХ байгаатай холбогдуулан ясны сийрэгжилт болон түүнээс шалтгаалах Харьцангуй эрсдэл хугарлын тохиолдол эрс нэмэгдэж, ирээдүйд ч өсөх хандлагатай байгааг тодорхойлсон судалгааны ажил цөөнгүй байна. Манай орны судлаачид ясны сийрэгжилтийн тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг дааврын, эрдсийн, удмын зэрэг зарим хүчин зүйлтэй холбон нэг агшны болон тохиолдол-хяналтын загвар ашиглан судалсан байдаг. Харин ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 151 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт) ясны нягтыг Sunlight Mini-Omni (Beammed, USA) ясны хэт авайн оношилгооны багажаар хэмжиж, ийлдсийн паратиреоид даавар тодорхойлох лабораторийн шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 56.3±10.9 (N=151) ба 29.1% (n=44) нь эрэгтэй, 70.9% (n=107) нь эмэгтэй байв. 2014 онд ясны нягтын дундаж Т-оноо -0.18±1.81 байсан бол 10 жилийн дараа -2.11±1.51 болж буурсан байна. (p<0.01) Цэвэршээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэвэршилт нь 2.9 [95% CI 1.201 - 6.762] дахин, цэвэршилтийн дараах хугацаа 5 жил хүртэл байх нь 3.0 [95% CI 1.126 - 7.993] дахин, цэвэршилтийн дараах хугацаа 5-10 жил байх нь 2.8 [1.14 - 6.808] дахин ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Өндрийн бууралтгүй оролцогчидтой харьцуулахад биеийн өндөр 1 см-аас дээш буурахад RR=3.0 [1.1387.981] байна. (p<0.05) Ясны нягтын үзүүлэлтүүд болон ийлдсийн паратиреоид дааврын хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. (r= -0.024, p>0.05) Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын ясны нягт 10 жилийн хугацаанд нас ахих тусам буурч байна. Ясны нягтад эрдсийн солилцооноос илүүтэйгээр насжилтын хүчин зүйлүүд түлхүү нөлөөлж байна.