Shagdarsuren, Ujin
Loading...
Товч нэр
Shagdarsuren, Ujin
Бүтэн нэр
Shagdarsuren Ujin
Латин нэр
Shagdarsuren Ujin
Албан тушаал
Судлаач
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Osteoporosis in Mongolian Population: Prevalence and Risk Factors(Mongolian National University of Medical Sciences, 2017-11-25); ; ; ; Objectives: The purpose of this study was to evaluate the prevalence of osteoporosis and investigate some of its risk factors among Mongolian adults. Methods: The subjects comprised of 2001 adults (age ranged from 20 to 87) were recruited from 5 ecological zones of Mongolia. After applying exclusion criteria, 1990 subjects were selected. Speed of sound (SOS) ultrasonic bone mineral density was measured in the distal one third of radius of the non-dominant arm using the Sunlight Omnisense (Sunlight Medical, Rehovot, Israel). The data were used to calculate mean SOS and T-score by WHO osteoporosis criteria. Results: The average age was 49.1±13.5 (men: 48.6±14.6, women: 49.4±13.0). The prevalence of osteoporosis in men and women from 20-35 years of age was 4.7% vs 6.2%, from 36-45 years of age was 7.2% vs 8.0%, from ages 46-55 was 11.4% vs 25.5%, from ages 56-65 was 21.9% vs 58.3%, and from those over 65 years of age was 35.6% vs 75.5%. The prevalence of osteoporosis was lowest in Ulaanbaatar city. The independent predictors of osteoporosis in Mongolian adults were female sex, menopause, lower education level, physical inactivity and low BMI (BMI<18.5). Conclusion: Compared to neighboring and industrialized countries, the prevalence of osteoporosis in Mongolia is significantly higher. Female sex, lack of exercise, lower education level, menopause and being underweight were identified as risk factors in Mongolian adults. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны хугаралд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Энхтуул ;Б.Ариунзаяа; ;Н.ТүвшинбаярҮндэслэл: Ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал нь хувь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн тулгамдаж буй асуудал хэвээр байна. Ясны сийрэгжилт нь удмын, дааврын, эрдсийн, амьдралын хэв маягтай холбоотой олон хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор ясны нягт буурдаг архаг өвчин юм. Энэ эмгэг нь эмнэлзүйн шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй хэдий ч гол хүндрэл нь хугарал, түүнээс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл бөгөөд хувь хүний амьдралын чанар, өвчтөний гэр бүл, улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол улсад ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт, хугаралд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон ясны хугаралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын эрүүл болон остеопенитэй байсан 133 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт), ясны нягтыг 8ипН§М М Ы -О т т (В еа тт ей , ^ А ) ясны хэт авиан оношилгооны багажаар хэмжилт хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 54.4±9.6 (N=133) ба 33.1% (п=44) нь эрэгтэй, 66.9% (п=89) нь эмэгтэй байв. Нийт оролцогчдын 51.1% ясны хугарлын өгүүлэмжтэй байсан ба шуу яс 10.5%, бусад хугарал 40.7%-ийг эзэлж байв. Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст их байлаа (р<0.05). Ясны хугаралтай бүлэгт ясны нягтын Т-оноо хугаралгүй бүлэгтэй харьцуулахад бага байлаа (р<0.05). Д аминдэм хэрэглэхгүй байх нь ясны хугарал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдлоо (р<0.05). Дүгнэлт: Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст илүү байна. Д аминдэмийн хэрэглээ хангалтгүй байх нь ясны хугарлын бодитой эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны нягтад насжилт болон ийлдсийн паратиреоид дааврын нөлөөллийг судлах ньҮндэслэл: Ясны сийрэгжилт нь архаг, даамжралтат явцтай, олон Ясны сийрэгжилт хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор Т-оноо ясны нягт буурч хугарлын эрсдэл нэмэгддэг өвчин юм. Дэлхий даяар Z-оноо хүн амын дундаж наслалт уртсаж, амьдралын хэв маяг өөрчлөгдөж ЯАТХ байгаатай холбогдуулан ясны сийрэгжилт болон түүнээс шалтгаалах Харьцангуй эрсдэл хугарлын тохиолдол эрс нэмэгдэж, ирээдүйд ч өсөх хандлагатай байгааг тодорхойлсон судалгааны ажил цөөнгүй байна. Манай орны судлаачид ясны сийрэгжилтийн тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг дааврын, эрдсийн, удмын зэрэг зарим хүчин зүйлтэй холбон нэг агшны болон тохиолдол-хяналтын загвар ашиглан судалсан байдаг. Харин ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 151 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт) ясны нягтыг Sunlight Mini-Omni (Beammed, USA) ясны хэт авайн оношилгооны багажаар хэмжиж, ийлдсийн паратиреоид даавар тодорхойлох лабораторийн шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 56.3±10.9 (N=151) ба 29.1% (n=44) нь эрэгтэй, 70.9% (n=107) нь эмэгтэй байв. 2014 онд ясны нягтын дундаж Т-оноо -0.18±1.81 байсан бол 10 жилийн дараа -2.11±1.51 болж буурсан байна. (p<0.01) Цэвэршээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэвэршилт нь 2.9 [95% CI 1.201 - 6.762] дахин, цэвэршилтийн дараах хугацаа 5 жил хүртэл байх нь 3.0 [95% CI 1.126 - 7.993] дахин, цэвэршилтийн дараах хугацаа 5-10 жил байх нь 2.8 [1.14 - 6.808] дахин ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Өндрийн бууралтгүй оролцогчидтой харьцуулахад биеийн өндөр 1 см-аас дээш буурахад RR=3.0 [1.1387.981] байна. (p<0.05) Ясны нягтын үзүүлэлтүүд болон ийлдсийн паратиреоид дааврын хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. (r= -0.024, p>0.05) Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын ясны нягт 10 жилийн хугацаанд нас ахих тусам буурч байна. Ясны нягтад эрдсийн солилцооноос илүүтэйгээр насжилтын хүчин зүйлүүд түлхүү нөлөөлж байна.
