Banzragch, Zolboo
Loading...
Товч нэр
Banzragch, Zolboo
Бүтэн нэр
Banzragch Zolboo
Латин нэр
Banzragch Zolboo
Албан тушаал
Судлаач
ORCID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Relationship between age at menarche and body measurements among Mongolian girls(Mongolian National University of Medical Sciences, 2026-06-14); ; ; ; Nasantogtokh ErdenebilegObjective: Age at menarche is an important marker of female reproductive maturation and a predictor of future health outcomes. Although menarche timing is influenced by multiple genetic, environmental, and socioeconomic factors, the association between anthropometric characteristics and age at menarche among Mongolian girls remains poorly understood. Aim: This study aimed to investigate the relationship between anthropometric measures and age at menarche in Mongolian girls. Methods: Our study was conducted quantitative method, a cross-sectional study design among Mongolian school aged girls. To minimize recall bias, analyses were restricted to 317 girls who had attained menarche during the study year or within the preceding year. Anthropometric measurements, including body composition and body circumferences, were obtained using standardized procedures. Associations between anthropometric variables and age at menarche were evaluated using Pearson correlation and multivariable regression analyses. Results: The mean age of participants was 12.9 ± 1.4 years, and the mean age at menarche was 12.3 ± 1.3 years. Age at menarche was positively correlated with hip circumference, sitting height, and knee height (all p < 0.001), and negatively correlated with waist circumference (p < 0.05). No significant associations were observed for body fat percentage, body mass index (BMI), mid-upper-arm circumference, or birth weight. In multivariable regression analysis, waist circumference was independently associated with earlier menarche, whereas hip circumference and knee height were associated with later menarche. Strong positive correlations were observed among adiposity-related measures, particularly BMI, waist circumference, and hip circumference (all p < 0.001). Conclusions: Waist circumference, hip circumference, and knee height were significant anthropometric correlates of menarche timing among Mongolian girls, highlighting the potential role of body size and composition in pubertal development. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсэн үеийн эхийн биеийн жингийн индекс ургийн жинд нөлөөлөх нь(2020-02-15) ;Ж.Энхцэцэг ;Г.Батцэцэг ;Н.Дэлгэр; Д.МаралмааҮндэслэл: Эхийн БЖИ нь ургийн жинд нөлөөлдөг байхад эхийн тамхи таталт ургийн жинд сөргөөр нөлөөлдөг талаар Данийн эрдэмтэд судалж баталсан байна1. Мөн цаашид ургийн жин нь насанд хүрээд ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэй болохыг судалж тогтоогоод байна. Бага жинтэй төрсөн бол зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин хэвшинж 2 өвчлөх эрсдэлтэй2,3,4. байхад жингийн илүүдэлтэй төрсөн бол таргалалт, бодисын солилцооны өвчнөөр өвдөх эрсдэлтэй5,6,7 болохыг тогтоогоод байна. Зорилго: Эхийн БЖИ ургийн жинд нөлөөлдөг эсэхийг судлах. Арга аргачлал: Жирэмсний 37+1 – 41+6 долоо хоногтой хугацаанд гүйцэт төрсөн 19–40 насны 200 эхийн төрөлтийн түүхийг санамсаргүй аргаар сонгон авч эхийн БЖИ, тамхи таталт нь ургийн төрөх үеийн хэвлийн тойрог, төрсний дараах 1 цагийн дотор жигнэж хэмжсэн нярайн жинд хэрхэн нөлөөлдөгийг судалсан. Үр дүн: Эхийн биеийн жингийн индекс болон ургийн хэвлийн эргэн тойрны хэмжээсийн хооронд шууд хамаарал (р<0.000006), Эхийн биеийн жингийн индекс болон нярайн жин хооронд шууд хамаарал (р<0.00002). Эхийн тамхи таталт болон ургийн жингийн хооронд урвуу хамаарал, ургийн урьдчилсан жин ба кесарь мэс заслын заалт ямар нэгэн хамаарал ажиглагдсангүй. Дүгнэлт: Эхийн БЖИ-ийг ургийн хэвлийн тойрогтой харьцуулахад шууд (р>0.000006), нярайн жинд харьцуулахад шууд (р<0.00002) хамааралтай байлаа. Ургийн жинд эхийн тамхи таталт нь нөлөөлдөг нь (р>0.9), ургийн урьдчилсан жин нь кесар мэс заслаар нөлөөдөг нь батлагдахгүй байна (р>0.06). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн зангилааг хэт авиан эластографи ба нарийн зүүт эсийн шинжилгээгээр судалсан нь(2023-05-18) ;Б.Балжинням; ; ;А.АлтаншагайД.МөнхбаатарҮндэслэл: Монгол улсын 2022 оны Эрүүл мэндийн статистик мэдээгээр Бамбай булчирхай бамбай булчирхайн хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж Бамбай булчирхайн зонхилон хожуу шатандаа оношлогдож байгаа нь хавдрын эрт илрүүлэг, зангилаа оношилгоо чухал болохыг илтгэж байна. Эластографи болон нарийн Хэт авиа зүүт эсийн шинжилгээ(FNAC)-ээр бамбай булчирхайн хавдрын хоруу Хэт авиан эластографи чанарыг харьцуулан судалсан судалгааны ажил өнөөг хүртэл хийгдээгүй Нарийн зүүт эсийн байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Хэт авиан шинжилгээ эластографийн аргаар бамбай булчирхайн зангилааны хоруу чанарыг тодорхойлж, нарийн зүүт эсийн шинжилгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар УНТЭ-ийн Дотоод шүүрлийн кабинетад 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд үйлчлүүлсэн бамбай булчирхайн зангилаатай 97 хүнийг хамруулж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдэд бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийж, олон улсын TI-RADS үнэлгээгээр ангилж TR3, TR4, TR5 зангилаатай хүмүүст эластографи болон нарийн зүүт эсийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 97 хүний дундаж нас 50±10.7 жил (16-74), хүйсийн хувьд 91 (93.8%) нь эмэгтэй, 6 (6.2%) нь эрэгтэй байв. Бамбай булчирхайн эластографийн Rago үнэлгээгээр зангилааг тодорхойлоход 15 (15.5%) нь 1 оноотой буюу хоргүй, 67 (69.1%) нь 2 оноотой буюу хоргүй, 7 (7.2%) нь 3 оноотой буюу тодорхой бус, 7 (7.2%) нь 4 оноотой буюу хоруу чанартай, 1 (1%) нь 5 оноотой буюу хоруу чанартай зангилаа байв. Нарийн зүүт эсийн шинжилгээний Bethesda ангиллаар зангилааны 25 (25.8%) нь онош тавих боломжгүй буюу I ангилал, 56 (57.7%) нь хоргүй буюу II ангилал, 6 (6.2%) нь тодорхой бус буюу III ангилал, 3 (3.1%) нь фолликулярный неоплазм буюу IV ангилал, 3 (3.1%) нь хорт хавдрын сэжигтэй буюу V ангилал, 4 (4.1%) нь хортой буюу VI ангилалд хамрагдсан зангилаанууд байсан. Эластографийн Rago үнэлгээгээр тодорхойлсон хортой болон хоргүй зангилаа нь нарийн зүүт эсийн шинжилгээнд хоргүй болон хортой гэж тодорхойлсон үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (p=0.0001). Дүгнэлт: Хэт авиан эластографи нь бамбай булчирхайн хоруу чанартай TR3, TR4, TR5 зангилаануудыг тодорхойлоход статистик ач холбогдолтой байна. Бамбай булчирхайн зангилааны хоруу чанарыг үнэлэх эластографи болон нарийн зүүт эсийн шинжилгээний өвөрмөц болон мэдрэг чанар нь ижил байна (каппа 1.0, p=0.0001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Охидын биеийн юм ирэх дундаж насыг зарим дүүрэг, орон нутагт судалсан дүн(2025-10-20); ; ; ;Я.ДуламсүрэнЦ.Номин-ЭрдэнэҮндэслэл: Охидын биеийн анхны юм ирэх нас (менархе нас) нь амьдарч буй орны нийгэм эдийн засгийн байдал, газар зүйн байдал, антропометрийн үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг байна. Манай улсад энэ талаар хийсэн судалгаа цөөн байна. Бид энэ удаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг ба Увс аймгийн охидын биеийн анхны юм ирэх дундаж насыг харьцуулан судаллаа. Зорилго: Охидын биеийн анхны юм ирэх дундаж насыг зарим дүүрэг ба орон нутгийн охидын дунд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар 2025 оны 4-6 дугаар сард хийж гүйцэтгэв. Судалгаанд Баянзүрх дүүрэг, Увс аймгийн 8 ба түүнээс дээш насны ерөнхий боловсролын сургуулийн охид оролцов. Статистик дүн шинжилгээг R-4.5.1 (RStudio-2025.05.1-513) программаар бодож гүйцэтгэв. Үр дүн: Энэхүү судалгаанд 486 охид хамрагдав. Судалгаанд оролцсон охидын биеийн анхны юм ирсэн дундаж нас 12.23±1.29 жил байлаа. Судалгаанд оролцсон Баянзүрх дүүргийн 8-18 насны 286 охидын биеийн анхны юм ирэх дундаж нас нь 11.84±1.19 жил байв. Харин Увс аймгийн 8-18 настай 200 охидын биеийн анхны юм ирэх дундаж нас 12.97±1.15 жил байлаа. Баянзүрх дүүргийн охидын биеийн анхны юм ирэх нас Увс аймгийнхаас 1.13 жил эрт эхэлж байна. Судалгаагаар УБ хотод амьдарч буй охидын биеийн анхны юм ирэх дундаж нас нь орон нутагт амьдарч байгаа охидынхоос статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.0001). Дүгнэлт: Баянзүрх дүүрэгт амьдарч буй охидын биеийн анхны юм ирэх дундаж нас Увс аймгийн охидынхоос бага байх хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний харах чадлын өөрчлөлтийг харьцуулан судалсан нь(2024-04-13) ;А.Мядагбадам; ;Э.Нансалмаа; Үндэслэл: ДЭМБ-ын 2014 оны судалгаагаар олон улсын хэмжээнд 90 орчим сая хүүхэд харааны ямар нэгэн асуудалтай байна. Мөн дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байгаагаас 39 сая хүн бүрэн хараагүй, 246 сая хүн сул хараатай байна. Бүрэн хараагүйдлийн 80% нь зайлсхийж болох буюу урьдчилан сэргийлж, эмчлэгдэх боломжтой гэж дүгнэжээ. Монгол улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй нийт 14800 хүн байгаагаас 6-15 насны 1209 (86.1%) хүүхэд байна. Иймд бага насны хүүхдийн сул харааг эрт илрүүлж, харааны бэрхшээлээс сэргийлэх шаардлагатай байна. Зорилго: Нийслэлийн төвийн болон алслагдсан бүсийн 6 настай хүүхдүүдийн нүдний харааны өөрчлөлтийг харьцуулан үнэлэх Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загварийг ашиглан 2023 оны 09 сараас 11 сарын хугацаанд Баянгол, Чингэлтэй дүүргийн 6 настай нийт 200 хүүхдийн харааны чадлыг Снеллений хүснэгт ашиглан үнэлж, статистик боловсруулалтыг SPSS программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд нийт 200 хүүхэд хамрагдсанаас нүдний шил зүүдэг 9 (4.5%), харааны чадал алдагдалтай 75( 37.5%) хүүхэд байв. 6 хүүхэд мохос хараатай байх магадлалтай тул нүдний эмчид илгээв. Нийслэлийн төвийн бүсийн хүүхдүүдийн дундаж харааны чадал 0.67-0.69, алслагдсан бүсийн хүүдүүдийн дундаж харааны чадал 0.87-0.88 байгаа бөгөөд хотжилт ихтэй төвлөрсөн бүсийн хүүхдүүдийн харааны чадал 0.180.20-оор багассан байна.(p<0.005) Дүгнэлт: Төвлөрсөн хотжилт нь хүүхдийн нүдний хараанд нөлөөлж болохуйц байна. Иймээс хотын төвлөрөлт ихсэх тусам хүүхдийн хараанд нөлөөлж, харааны чадал буурч хуурамч миопи болон мохос харааны тохиолдол нэмэгдэхээр байна.
