Ч.Ерөөлт
Loading...
Товч нэр
Ч.Ерөөлт
Бүтэн нэр
Чүлтэмсүрэн Ерөөлт
Латин нэр
Chultemsuren Eruult
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сибирь мийн хумс (Nepeta sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн чанар, тооны шинжилгээ ба антиоксидант идэвх(2020-01-01) ;М.Номин ;Г.Одонтуяа ;Э.Пүрэвдорж ;Г.ЭнхжинМанай оронд ургадаг Сибирь мийн хумс ургамлын газрын дээд хэсгийн 70%, 40%-ийн этанолон ханд, усан хандны биологийн идэвхт гол нэгдлүүдийн чанарын шинжилгээг нимгэн үеийн хроматографи, тооны шинжилгээг спектрофотометрийн аргаар, антиоксидант идэвхийг DPPH радикалыг зайлуулах аргаар харьцуулан судлав. Сибирь мийн хумс ургамлын газрын дээд хэсгийг 2006 оны 7-р сарын 26-нд Монгол орны ургамал газар зүйн Монгол Алтайн уулын хээрийн тойрогт орших Говь-Алтай аймаг, Жаргалант сум, Хасагт хайрхан, Дунд шарын амнаас түүж, шинжилгээнд бэлтгэв. Судалгааны дүнд нийт фенолт нэгдлийн тоо хэмжээ (%) галлын хүчилд шилжүүлснээр 70% этанолон ханданд 3.74±0.05, 40% этанолон ханданд 3.94±0.04, усан ханданд 3.79±0.16 буюу ойролцоо хэмжээтэй агуулагдаж байгаа бол нийт флавоноид (%) рутинд шилжүүлснээр 2.01±0.12, 1.44±0.17 ба 1.99±0.02 тус тус агуулагдаж байв. Эдгээр ханд нь DPPH радикалыг (IC50, мкг/мл) 284.77±1.89, 198.80±1.58 ба 134.24±1.42 идэвхтэйгээр зайлуулсан үр дүн өгсөн нь тухайн ургамлыг антиоксидант идэвх султай ба усан ханд харьцангуй сайн идэвхтэй гэж дүгнэв. Энэхүү судалгааны үр дүн нь цаашид тухайн ургамлын фитохими болон биолог, фармакологийн идэвхийг судлах судалгааны үндэс суурь болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сибирь мийн хумс (Nepeta sibirica L) ургамлын цочмог хорон чанарын судалгаа болон гистопатологийн үнэлгээСибирь мийн хумс (Nepeta sibirica L) ургамлын газрын дээд хэсгийн усан хандын цочмог хорон чанарын судалгааг OECD 423-н удирдамжийн дагуу C57BL/6 үүлдрийн хулганад явуулсан. Ургамлын усан хандыг 500 мг/кг, 1000 мг/кг, 1500 мг/кг, 2000 мг/кг, 3000 мг/кг, 4000 мг/кг ба 5000 мг/кг тунгаар хулганад уулгасны дараа 2 цагийн хугацаанд хулгануудын хөдөлгөөн идэвхтэй, зан төрхийн болон хордлогын шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд 24, 48, 72 цагийн дараа хулганууд үхээгүй бүгд амьд байсан учраас Сибирь мийн хумсын усан хандын LD50 нь 5000 мг/кг-с дээш гэж үзэж байна. Сибирь мийн хумсын усан хандыг 500 мг/ кг, 1000 мг/кг, 1500 мг/кг, 2000мг/кг, 3000 мг/кг, 4000мг/кг ба 5000 мг/ кг тунгаар хэрэглэсэн хулганы биеийн жин ба эрхтнүүдийн туйлын жин, харьцангуй жинг бодож, хяналтын бүлэг болон туршилтын бүлгийг өөр хооронд нь харьцуулахад хулганы биеийн жин, эрхтний жинд статистик ач холбогдол бүхий (p>0.05) ялгаатай өөрчлөлт гараагүй. Сибирь мийн хумсын усан хандыг 500 мг/кг, 1000 мг/кг, 2000мг/кг, 4000 мг/кг ба 5000 мг/кг тунгаар хэрэглэсэн хулгануудын элэг, бөөр, зүрх, дэлүү ба уушги зэрэг эрхтний гистопатологийн шинжилгээнд эдийн хэвийн бүтэц хадгалагдсан байна. Сибирь мийн хумсын усан хандын хорон чанарыг OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна.
