М.Наранхажид
Loading...
Товч нэр
М.Наранхажид
Бүтэн нэр
Мядагсүрэн Наранхажид
Латин нэр
Myadagsuren Narankhajid
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковидийн хүндрэлийн зэргийг GSTT1 генийн полиморфизмтой холбон судалсан дүн(2024-05-13) ;Б.Оюундарь; Үндэслэл: КОВИД 19-ийг үүсгэгч коронавирус нь бета-коронавиридын бүлд багтдаг, амьсгалын замын цочмог хамшинжийн коронавирус (SARS-CoV)-тэй 80% орчим төстэй учраас “SARS-CoV-2” хэмээн нэрлэсэн. КОВИД 19-ийн халдварт өртөмтгий байдал нь хувь хүний удамшлын ялгаа, генүүдийн полиморфизмтой холбоотой байдгийг судлаачид нээн илрүүлсээр байна. GSTT1 генийн нулл (Null) генотипийн үед GSTT энзим идэвхээ бүрэн алдсанаар олон төрлийн өвчинтэй холбоотой (зүрх судас, амьсгалын өвчин, гэдэсний үрэвсэл г.м) исэлдэлтийн стресс ихэсдэг. Исэлдэлтийн стресс нь амьсгалын замын вируст халдварын чухал асуудлын нэг юм. Уушгины фиброз нь КОВИД 19 өвчний исэлдэлтийн стресстэй холбоотой хамгийн түгээмэл хүндрэлүүдийн нэг болдог. Иймд Монгол хүнд илэрсэн GSTT1 генийн полиморфизмыг КОВИД 19 өвчний хүндрэлтэй холбон судлах шаардлагатай хэмээн уг судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: GSTT1 генийн полиморфизмыг КОВИД 19 өвчний хүндрэлтэй холбон судлах. Арга, аргачлал: SARS-CoV-2 вирусын халдвар илрүүлэх шинжилгээг геном өвөрмөц праймер+өвөрмөц TaqMan probe бүхий (SARS-CoV-2 Detection, Fluorescence PCR, Zhejiang Orient Gene Biotech Co., LTD, China) цомог ашиглан бхПГУ-аар илрүүлсэн. ПГУ-аар GSTT1 генийн нулл (Null) генотипийг өвөрмөц праймер ашиглан ПГУ-аар тодорхойлов. Үр дүн: Ковидын халдварын хөнгөн болон хүндэвтэр бүлэгт GSTT1 генийн полиморфизмыг тодорхойлоход тохиолдлын бүлэгт GSTT1 генийн нулл (Null) генотип харьцангуй өндөр давтамжтай илэрсэн бол хяналтын бүлэгт GSTT1 генийн нон нулл (Non Null) генотип өндөр давтамжтай (p = 0.027; OR = 0.21; CI 0.04-0.96) байна. Kовидын халдвар хүндэвтэр 21 (52%) болон хөнгөн бүлэгт бүлэгт 19 (48%), нийт 40 үйлчлүүлэгчдэд GSTT1 генийн полиморфизм КОВИД 19-ийн хүндийн зэрэгт нөлөөлөх эрсдэлийг үнэлэхэд хүндэвтэр болон хөнгөн бүлгийг хооронд нас, боловсролын түвшингээр статистик ач холбогдол бүхий ялгаагүй боловч тамхи татдаг эсэх, хавсарсан эмгэг илэрсэн эсэх зэрэг үзүүлэлт нь 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: Ковидын халдварын хүндийн зэрэгт GSTT1 генийн полиморфизм, нас болон хавсарсан эмгэг илэрсэн зэрэг үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. КОВИД 19-н хүндийн зэргийн эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлын шинжилгээнд нас, хүйс, GSTT1 генийн полиморфизм нь урвуу хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ангиотензин хувиргагч ферментийн генийн полиморфизм ба артерийн гипертензийн хамаарлыг судалсан нь(2026-09-15) ;Б.Золзаяа; ; ; Ө.ЦолмонҮндэслэл: Манай оронд артерийн гипертензийн уламжлалт эрсдэлт хүчин зүйлийн судалгаа олон байдаг боловч удмын эрсдэлт хүчин зүйл өнөөг хүртэл судлагдаагүй байна. Зорилго: Ангиотензин хувиргагч ферментийн генийн I/D полиморфизмыг тодорхойлж, генотип ба артерийн гипертензийн эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү тохиолдол хяналтын судалгааг 2018 оны 10-р сараас 2019 оны 8-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Тохиолдлын бүлэгт артерийн гипертензитэй 100 үйлчлүүлэгч, хяналтын бүлэгт артерийн гипертензигүй 50, нийт 150 хүнийг хамруулав. Асуулгын ба үзлэгийн аргаар зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлов. Артерийн даралт ≥130/80 мм.МУБ эсхүл цусны даралт бууруулах эм ууж байгаа үйлчлүүлэгчдийг артерийн гипертензитэй гэж үзэв. Генетикийн шинжилгээг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторид хийв. Эхлээд геномын ДНХ-г захын цусны лимфоцитоос (QIAamp Blood DNA mini kit (Qiagen) ашиглан үйлдвэрлэгчийн зааврын дагуу ялгав. Дараа нь ангиотензин хувиргагч ферментийн гений 16-р интрон дахь устгалын генотипийг дараах праймеруудыг ашигласан хоёр үе шаттай PCR урвалаар полиморфизмыг тодорхойлов: урд праймер 5’CTGTAAGCCACTGCTGGAGAGCCACT 3’,хойд праймер 5’GGCGCACGTAGGCATGCAGGTTGAG3’. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг Эрүүл Мэндийн Яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооноос авсан (тогтоол №62, 2018.06.19) авсан. Ангиотензин хувиргагч ферментийн генийн аллелийн давтамжийг Hardy–Weinberg-ийн тэнцвэрийг ашиглан тодорхойлов. P утга < 0.05 тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. Үр дүн: Нийт 150 оролцогчийн 64 (42.7%) нь эрэгтэй, 86 (57.3%) нь эмэгтэй байсан. Дундаж нас 44.2±11.7 жил байв. Нийт оролцогчдын 44.0% нь II, 39.3% нь ID, 16.7% нь DD генотиптэй байв. Ангиотензин хувиргагч ферментийн генотипийн тархалтын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Тохиолдлын ба хяналтын бүлэгт ангиотензин хувиргагч ферментийн генийн I аллель 0.54 ба 0.49 байсан бол D аллель 0.33 ба 0.42% байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан Монгол хүмүүсийн дунд ангиотензин хувиргагч ферментийн генийн I аллель давамгайлсан ба ID, DD генотип нь артерийн гипертензитэй хамааралгүй болох нь тогтоогдов.
