Б.Оюунгоо
Loading...
Товч нэр
Б.Оюунгоо
Бүтэн нэр
Бадамдорж Оюунгоо
Латин нэр
Badamdorj Oyungoo
Албан тушаал
Захирал
Дадлагажигч багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уурхайн ажилчдын нойрны чанар ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан дүн(2025-01-01); ;Хиромицу Шинозаки ;Шота Огава ;Ч.Дорждэрэм - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдийг чадавхжуулах туршилт сургалтын хэрэгцээний асуудалд(2022-04-28) ;Л.Одгэрэл ;Д.Солонго ;Fiona Nolan; Дэлхийн улс орнуудад Сэтгэцийн эрүүл мэнд-ийн сувилагчийг мэргэшүүлэхэд 6-14 сарын хугацаатай бэлтгэдэг байна2. Мэргэшил Монгол улсын хэмжээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, СЭМҮТ Хөтөлбөр зэрэг байгууллагууд энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг 3-4 Сургалт сараар бэлтгэж байна Сэтгэцийн сувилагч бэлтгэдэг сургуулиудын Үнэлгээ сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийн сургалтын цаг, кредит, Сувилагч суралцах хугацаа бага байгаа нь суралцагчдын мэдлэг, чадвар, хандлага өөртөө итгэлтэй байдалд нөлөөлдөг байна3. Зорилго: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдийг чадавхжуулах туршилт сургалтын хэрэгцээг судлахад оршино. Арга, аргачлал: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдыг чадвахжуулах 6 сарын сургалтанд үнэлгээ хийхдээ дескриптив судалгааны загвараар хийв. Судалгаанд СЭМҮТ, Наркологийн төв эмнэлэг, орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн кабинетийн сувилагч зэрэг нийт 17 сувилагчийг хамруулсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг 2020 оны 06 сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авч судалгааг 2020 оны 06-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын хооронд хийв. Судалгаанд мэргэшсэн сувилагчдын өөртөө итгэлтэй байдлыг үнэлэх (Fiona Nolan нарын (2018) confidence level of mental health registered nurses scales. Anglia Ruskin University) 24 асуулга бүхий стандарт хуудсыг хэрэглэсэн. Судалгааны зорилтын хүрээнд мэдээ, мэдээлэл цуглуулахдаа тоон судалгааны асуумжийн аргыг хэрэглэв.Тасралтгүй тоон хувьсагчуудын арифметикийн дунджийн ялгааг харьцуулахдаа T тест, ANOVA тестийг ашиглан харьцуулсан. Категорийн хувьсагчдад хи-квадратыг хэрэглэн статистикийн анализ хийсэн. Судалгааны боловсруулалтыг SPSS-24 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд нийт 17 сувилагч хамрагдсанаас эрэгтэй n=2 (12%), эмэгтэй n=15 (88%) дундаж нас 36.3±9.4 байна. Суралцагсад 100% энэ чиглэлээр мэргэшсэн сувилагч нар байлаа. Судалгаанд хамрагдагсдын 30% нь хөдөө орон нутаг, 70% нь УБ хотоос хамрагдсан байна. Сургалтанд хамрагдагсад 6 сарын сургалтын явцыг 95% сэтгэл ханамжтай, 5% нь сэтгэл ханамж дундуур (онлайнаар сурахад сүлжээ дата хомс, комьпютерийн мэдлэг дутмаг) байна. Дүгнэлт: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдыг чадавхжуулах 6 сарын сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулж, мэргэшсэн сувилагчдыг чадвахжуулах шаардлагатай бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээрх мэргэшсэн багшийг бэлтгэх хэрэгцээ их байгаа нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Багануурын нүүрсний уурхайн ажилчдын нойрны чанарт хооллолтын нэр төрлийн үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-11-07); ;Хиромицу Шинозаки ;Шота Огава ;Ч.ДорждэрэмҮндэслэл: Монголчуудын дунд мах, сүү, үр тариа зэрэг илчлэг өндөртэй цөөн нэр төрлийн хүнс давамгайлан хэрэглэдэг хооллолтын өвөрмөц хэв маяг зонхилдог. Хоолны дэглэм, хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээл, төрөл, хэрэглээ зэрэг нь нойрны чанар, нойрны үргэлжлэх хугацаа зэрэгт ихээхэн нөлөөлдөг байна. Манай орны хувьд хоолны нэр төрөл болон нойрны чанар хоорондын холбоо хамаарлыг судалсан судалгаа харьцангуй цөөн хийгдсэн байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл. Зорилго: Уул уурхайн ажилчдын нойрны чанар болон хооллолтын нэр төрлийг үнэлж, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ 2023 оны 10-11 сарын хооронд 329 уурхайчдыг оруулав. Нойрны чанар болон хооллолтын нэр төрлийг үнэлж, бие махбодын зарим хэмжилтүүдийг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдийг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 288 (87.5%), эмэгтэй 41 (12.5%), харин 197 (59.9%) нь 40-өөс доош насныхан байв. Судалгаанд нийт оролцогчдын 54.1% нь нойрны чанар муутай байсан бол 52.3% нь цөөн нэр төрлийн хоол хүнс хэрэглэдэг нь тодорхойлогдлоо. Хооллолтын нэр төрөл болон нойрны чанар зэрэг үзүүлэлтүүдийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p=0.048). Логистик регрессийн үр дүнгээс цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь нойрны хямралд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байсан. Дүгнэлт: 1. Багануурын нүүрсний уурхайн ажилчдын дийлэнх нь чанартай нойр авч чадахгүй, хангалттай олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна, 2. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь тэдний нойрны чанарыг сайжруулах боломжтой.
