Б.Оюунгоо
Loading...
Товч нэр
Б.Оюунгоо
Бүтэн нэр
Бадамдорж Оюунгоо
Латин нэр
Badamdorj Oyungoo
Албан тушаал
Захирал
Дадлагажигч багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг асуумжаар үнэлсэн үнэлгээний үр дүн(2021-11-01) ;М.Гэрэлтуяа ;Э.Наранцэцэг ;Г.ГанхуягСүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж байна. Зорилго: Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх сувилагчийн мэдлэг, чадвар, хандлагыг судлаач Нам Жу Ли (2017) нар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хүрээ болон Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо, сувилахуйн боловсролын орчинг тусгаж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чадварын өөрийгөө үнэлэх хэмжүүрийг (PSCSE) боловсруулан судалсан загвараар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн мэргэжлээр суралцаж буй 2-4 дамжааны 18-32 насны 191 оюутныг хамруулан судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд Сувилахуйн 2 дугаар дамжааны оюутан 43 (22.6%), 3 дугаар дамжааны оюутан 66 (34.7%), 4 дүгээр дамжааны оюутан 81 (42.7%) хамрагдсанаас 170 (89,4%) нь 18-22 насны оюутнууд байв. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийн хамгийн бага утга 1.67, хамгийн их утга 5, дундаж оноо 3.55±0.54 байхад чадварын хамгийн бага утга 2.57, хамгийн их утга 5, дундаж 3.7±0.42 байсан. Дүгнэлт: 1. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг болон чадварыг төвшинг үнэлэхэд мэдлэгийн дундаж оноо 3.55±0.54 байхад чадварын дундаж оноо 3.7±0.42 байсан. 2. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварын хамаарлыг тодорхойлоход мэдлэгтэй, чадвартай 101(72.1%) оюутнууд байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой (р=0.0001) байна. Энэ үр дүнгээс харахад мэдлэгтэй оюутан ур чадвартай болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг үнэлсэн дүн(2024-03-20) ;Г.Булган ;Э.Наранцэцэг; ;Г.ГанхуягҮндэслэл: EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг нь өөрийн болон бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх зэрэг цогц чадвар юм. Манай улсад энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд байдаг ч боловсролын салбарт төдийлөн судлагдаагүй байна. Судлаач Г.Ичинхорлоо нарын хийсэн судалгаанд 142 өсвөр насны хүүхэд хамрагдсанаас 64.1% нь сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшин доогуур үзүүлэлттэй гэж тодорхойлогдсон бөгөөд энэ нь өөрийн ухамсар, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, өөрийн сэдэлжүүлэлт, бусдын мэдрэмж сэтгэл хөдлөлийг хуваалцах, бусдын сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн ангийн оюутнуудын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны мэдээ мэдээллийг тоон судалгааны аргаар нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн ангид суралцдаг 110 оюутныг хамруулж хүн ам зүйн мэдээлэл цуглуулах асуумж, судлаач Н. Холл нарын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг тодорхойлох асуумжийг зөвшөөрөл авч хэрэглэн судалгааны мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн ангийн 110 оюутныг (дундаж нас 21.64±5.125) хамруулсан. Судалгаанд оролцогчдын 99.1%(109)-ийг эмэгтэйчүүд эзэлж байв. Судалгаанд оролцогчдын сэтгэл хөдлөлийн 5 түвшинг хэсэгчлэн тооцоолоход сэтгэл хөдлөлөө танин мэдэх чадвар 36.4% бага, 45.5% дунд, 18.2% нь өндөр гэж тодорхойлогдов. Харин сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 65.5% бага, 31.8% дунд, 2.7% өндөр байв. Өөрийгөө хөгжүүлэх чадвар 26.4 бага, 46.4% дунд, 27.3% өндөр байгаа нь тодорхойлогдсон. Бусдыг ойлгох чадвар 27.3% бага, 56.4% дунд, 16.4% өндөр байна. Бусадтай харилцах чадвар 28.3% бага, 50.9% дунд, 20.9% өндөр байв. Сэтгэл хөдлөлийн оюун ухааны ерөнхий түвшинг авч үзэхэд 34.5% бага, 60% дунд, 5.5% өндөр үзүүлэлттэй байна. Эдгээр үр дүнгээс харахад оюутнуудын сэтгэл хөтлөлөө удирдах чадвар хамгийн бага, өөрийгөө идэвхжүүлэх чадвар хамгийн өндөр байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон оюутнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул, бусадтай харилцах өөрийгөө хөгжүүлэх чадвар сайн байна. Цаашид оюутнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
