Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эх баригч мэргэжилтний үгэн бус харилцааны ур чадварыг үнэлсэн дүн
    (2024-04-13) ; ;
    Х.Цэцэгсүрэн
    ;
    Д.Гандолгор
    ;
    М.Мэндбаяр
    Үндэслэл: ЭМС-ын А/451 дугаар тушаалаар эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах цогц чадамжийг баталсан. Эх баригчийн цогц чадамж гэдэг нь эх, нярай, эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлд нөхөн үржихүйн болон эх барихуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн үнэ цэнэ, мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагын цогц ойлголт юм.1 Цогц чадамжийг бүрдүүлэх 6 чадварын нэг нь “харилцагч” байх чадвар юм. Манай улсад эх баригчийн харилцааны ур чадварыг ажлын байран дээр үнэлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Өргөө Амаржих Газарт ажиллаж буй эх баригч мэргэжилтний үгэн бус харилцааны ур чадварыг үнэлж, түүнд нөлөөлөх нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: ДЭМБ-ын “Төрөлтийн эерэг туршлагыг сайжруулахад чиглэсэн төрөх үеийн тусламж үйлчилгээ” удирдамж, Дэлхийн эх баригчдын нийгэмлэгээс гаргасан баримт бичгүүдэд тохирсон байдлыг харгалзан судлаач Alimoradi нарын боловсруулсан нээлттэй үнэлгээний хуудсаар Нийслэлийн Өргөө Амаржих Газарт ажиллаж буй 49 эх баригчийг судалгаанд хамруулж, дескриптив судалгааны нэг агшингийн загвараар үгэн бус харилцааны ур чадварыг ажиглалтын аргаар үнэлж, нийгэм хүн ам зүйн хүчин зүйлтэй холбон судлав. Үр дүнг SPSS 26.0 программаар тооцоолов. Үр дүн: Судалгааны явцад ажлын байран дээр 49 эх баригчийн 196 удаагийн ажиглалтыг хийсэн. Судалгаанд хамрагдсан эх баригч нарын дундаж нас 35.38+9.22, 50% нь дундажаар 6-16 жилийн ажлын туршлагатай, 77.6% нь гэрлэсэн, 81.6% нь улсын сургуульд суралцаж, бакалаврын боловсрол эзэмшсэн, 100% хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилтан байв. Эх баригчдын 42.9% нь цалин орлогын байдалдаа сэтгэл дундуур байсан. Ажлын ачааллын байдлаар 65.3% нь өдөрт 30 ба түүнээс дээш хүнд үйлчилдэг ба үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэхэд үйлчлүүлэгч нэг бүртэй ганцаарчлан харилцах байдал буурсан (р=0.043). Нас нэмэгдэхэд үйлчлүүлэгчийг сонсож байх явцдаа үгэн бус дохио үзүүлж харилцах чадвар нэмэгдэж байсан (р=0.015). Харилцааны ур чадварын сургалтанд хамрагдаагүй эх баригч нар үйлчлүүлэгчтэй харилцах явцдаа биеийн байрлалаа буруу байрлалд байршуулж байгаа нь (p=0,022) ажиглагдсан. Шөнийн ээлжинд ажиллаж буй эх баригч нар үйлчлүүлэгчтэй нүүр царайны хувирал үзүүлж харилцах чадвар буурсан (p=0.045) байв. Өдрийн ээлжинд ажиллаж буй эх баригч нарт үйлчлүүлэгчийн яриаг нь таслахгүй сонсох чадвар (p=0.017) сайн байсан. Дүгнэлт: Эх баригчийн үгэн бус харилцааны ур чадвар нь цалиндаа сэтгэл хангалуун эсэх, харилцааны ур чадварын сургалтанд хамрагдсан эсэх болон ажлын цагийн ачаалалтай шууд хамааралтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдийг чадавхжуулах туршилт сургалтын хэрэгцээний асуудалд
    (2022-04-28)
    Л.Одгэрэл
    ;
    Д.Солонго
    ;
    Fiona Nolan
    ;
    ;
    Дэлхийн улс орнуудад Сэтгэцийн эрүүл мэнд-ийн сувилагчийг мэргэшүүлэхэд 6-14 сарын хугацаатай бэлтгэдэг байна2. Мэргэшил Монгол улсын хэмжээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, СЭМҮТ Хөтөлбөр зэрэг байгууллагууд энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг 3-4 Сургалт сараар бэлтгэж байна Сэтгэцийн сувилагч бэлтгэдэг сургуулиудын Үнэлгээ сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийн сургалтын цаг, кредит, Сувилагч суралцах хугацаа бага байгаа нь суралцагчдын мэдлэг, чадвар, хандлага өөртөө итгэлтэй байдалд нөлөөлдөг байна3. Зорилго: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдийг чадавхжуулах туршилт сургалтын хэрэгцээг судлахад оршино. Арга, аргачлал: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдыг чадвахжуулах 6 сарын сургалтанд үнэлгээ хийхдээ дескриптив судалгааны загвараар хийв. Судалгаанд СЭМҮТ, Наркологийн төв эмнэлэг, орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн кабинетийн сувилагч зэрэг нийт 17 сувилагчийг хамруулсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг 2020 оны 06 сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авч судалгааг 2020 оны 06-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын хооронд хийв. Судалгаанд мэргэшсэн сувилагчдын өөртөө итгэлтэй байдлыг үнэлэх (Fiona Nolan нарын (2018) confidence level of mental health registered nurses scales. Anglia Ruskin University) 24 асуулга бүхий стандарт хуудсыг хэрэглэсэн. Судалгааны зорилтын хүрээнд мэдээ, мэдээлэл цуглуулахдаа тоон судалгааны асуумжийн аргыг хэрэглэв.Тасралтгүй тоон хувьсагчуудын арифметикийн дунджийн ялгааг харьцуулахдаа T тест, ANOVA тестийг ашиглан харьцуулсан. Категорийн хувьсагчдад хи-квадратыг хэрэглэн статистикийн анализ хийсэн. Судалгааны боловсруулалтыг SPSS-24 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд нийт 17 сувилагч хамрагдсанаас эрэгтэй n=2 (12%), эмэгтэй n=15 (88%) дундаж нас 36.3±9.4 байна. Суралцагсад 100% энэ чиглэлээр мэргэшсэн сувилагч нар байлаа. Судалгаанд хамрагдагсдын 30% нь хөдөө орон нутаг, 70% нь УБ хотоос хамрагдсан байна. Сургалтанд хамрагдагсад 6 сарын сургалтын явцыг 95% сэтгэл ханамжтай, 5% нь сэтгэл ханамж дундуур (онлайнаар сурахад сүлжээ дата хомс, комьпютерийн мэдлэг дутмаг) байна. Дүгнэлт: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдыг чадавхжуулах 6 сарын сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулж, мэргэшсэн сувилагчдыг чадвахжуулах шаардлагатай бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээрх мэргэшсэн багшийг бэлтгэх хэрэгцээ их байгаа нь харагдаж байна.