Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Чихний дэлбээ, гадна сонсголын сувгийн төрөлхийн хавсарсан гажгийн мэс заслын цогц эмчилгээ
    (2026-04-16) ;
    Г.Аянга
    ;
    Д.Цэрэндулам
    ;
    ;
    Б.Дэлгэрмаа
    Үндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хүний бие эрхтэнд тохиолдох нийт 2000 орчим төрлийн төрөлхийн хөгжлийн гажиг бүртгэгдсэн ба эдгээрийн дотор нүүрний эрхтнүүдийн гаж хөгжил тохиолдлын тоогоор 2-4-р байранд орж байна1. Эрдэмтдийн судалгаагаар сонсголын үйл ажиллагааны алдагдалт эмгэг 1000 амьд төрөлтөд 1.62 тохиолдоддог бол гадна, дунд чихний төрөлхийн гаж хөгжил (ГДЧТГХ) 10000 амьд төрөлтөд 1.6 тохиолдож байна. ДЭМБ-н 2022 тархвар судлалын 10,000 амьд төрөлт тутамд ойролцоогоор 2.35 -7 хүртэл гадна болон дунд чихний хавсарсан хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг (microtia, aural atresia)”-тай хүүхэд төрж байгаа бөгөөд Ази болон Өмнөд Америкийн зарим бүс нутагт microtia-ийн тархалт харьцангуй өндөр буюу 1,500–3,000 амьд төрөлт тутмын нэг тохиолдол, харин Европ болон Африк тивийн орнуудад уг эмгэгийн тархалт харьцангуй бага түвшинд бүртгэгдсэн гэж мэдээлэгдсэн байна. Зорилго: Гадна-дунд чихний хавсарсан төрөлхийн гажгийн үед гадна-дунд чихийг гадна дэлбээ болон сонсголын гадна сувагхэнгэргэн хөндийг (меатотимпанопластик) мэс заслын аргаар нөхөн сэргээх. Арга, аргачлал: Бид судалгааны ажлыг 2024-2025 оны хооронд хийж гүйцэтгэсэн ба чих хамар хоолойн иж бүрэн үзлэг, сонсгол судлалын шинжилгээ болон КТ-ийн шинжилгээгээр гаднадунд чихний хавсарсан төрөлхийн гажигтай нэг талын гадна-дунд чихний гажигтай 16 настай хүүхдийг сонгон авлаа. Үр дүн: Сонсгол судлалын шинжилгээгээр агааран дамжуулалт нь 75-80 дБ, КТГ-н шинжилгээгээр 5-6 оноо буюу гадна дунд чихний төрөлхийн гажгийн 3-р зэргийн, Nagata-Weerda ангиллаар 3-р хэлбэрийн гажигтай байлаа. Гадна-дунд чихний төрөлхийн гажигийг нөхөн сэргээх мэс заслын эмчилгээг гадна дунд чихний (чихний дэлбээний гаж хөгжил, чихний суваг битүү хавсарсан) нэг талын гаж хөгжлийн үед чихний дэлбээ нөхөн сэргээх, чихний суваг хэлбэржүүлэх мэс заслын эмчилгээг 6 сарын зайтай 2 үе шаттайгаар гүйцэтгэлээ. Мэс заслын хийгдсэнээс 21 хоногийн дараа шинээр үүсгэсэн сонсголын гадна сувгийн тулгуурыг авахад гадна сувгийн нарийсал үгүй, сувагт шинжүүлэн суулгасан арьс нөхөн төлжилт үүсэж эхэлсэн байв. Мэс заслын дараах сонсголын түвшинг 30.45,60 хоногийн давтамжтай шалгахад сонсгол үнэн магадтай сайжирсан бөгөөд сонсол сайжралтын түвшин нь шинээр үүсгэсэн хэнгэргэн хальсны эдгэрэлттэй шууд хамааралттай байлаа. Гаднадунд чихний төрөлхийн гажгийн үед чихний гадна дэлбээ болон сонсголын гадна суваг-хэнгэргэн хөндий нөхөн сэргээх мэс заслыг нэг үе шаттай хийх боломжтой байна гэж үзлээ. Дүгнэлт: Гадна–дунд чихний хавсарсан төрөлхийн гажгийн үед чихний гадна дэлбээ болон гадна сонсголын суваг–хэнгэргэн хөндийг нэг үе шаттайгаар нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ хийх боломжтой байж болохыг харуулж байна. Энэхүү арга нь мэс заслын нийт хугацааг богиносгож, өвчтөний сэтгэлзүй болон эмчилгээний ачааллыг бууруулах давуу талтай байж болох юм. Гэсэн хэдий ч нэг үе шаттай мэс заслын урт хугацааны сонсголын тогтвортой байдал, хүндрэл (дахин нарийсал, хэнгэргэн хальсны хоёрдогч өөрчлөлт)-ийн давтамжийг илүү нарийвчлан үнэлэхийн тулд удаан хугацааны хяналт болон олон тохиолдолд суурилсан цаашдын судалгаа зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.