Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархины цустасалдах дайрлын хамааралт танин мэдэхүйн бууралтыг судалсан нь
    (2023-11-03) ;
    Ц.Дэлгэрмаа
    ;
    Г.Цагаанхүү
    Үндэслэл: Тархины цустасалдах дайрлаас (ТЦТД) улбаалсан танин мэдэхүйн бууралт, (TМБ) түүний дүр төрх тодорхойгүй байна. Зорилго: ТЦТД-ын хамааралт ТМБ-ын давтамж, бүсчлэл өвөрмөц дүр төрхийг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2023 оны 3 дугаар сараас 8 дугаар сарын хугацаанд Монгол-Японы эмнэлэгийн мэдрэлийн, яаралтай тусламжийн болон амбулаторийн тасгийг түшиглэн тохиолдолхяналтын загвараар цочмог харвалтын болон ТМБ-ын өгүүлэмжгүй, 45-65 насны ТЦТД онош тогтоогдсоноос 3 сар доторх хугацаанд буй оролцогчийг сонгон Адденбрукийн танин мэдэхүйн хянасан сорилыг (AТМХС) ашиглан үнэлэв. ТМБ-ыг АТМХС-ийн шалгуураар 83-аас доош тохиолдолд болон танин мэдэхүйн бүсчлэл тус бүрээр бууралтыг гүйцэтгэлийн 5дахь хувиас бага тохиолдолд тогтоосон. Танин мэдэхүйн бүсчлэлийн Z-оноог нас, хүйсээр ижилсүүлсэн хяналтын бүлгийн дундаж дээр үндэслэн гаргав. Үр дүн: Нийт ТЦТД бүхий 41 оролцогч тохиолдлын бүлэгт хамрагдсанаас 53.7%-нь эмэгтэйчүүд (дундаж нас 56.8±7.2 жил) байв. АТМХС-ын дундаж оноо тохиолдлын болон хяналтын бүлгийн хооронд мэдэгдэхүйц ялгаатай байв (83.2±7.07 vs 90.5±5.30, p<0.0001). Тохиолдлын бүлгийн 17 (41.5%) өвчтөн танин мэдэхүйн бууралттай (АТМХС<83) байсан нь хяналтын бүлгээс үлэмж ялгаатай байлаа (p=0.005). ТЦТД бүхий тохиолдлын бүлэгт гүйцэтгэх чадвараас бусад танин мэдэхүйн бусад бүсчлэл хяналтын бүлгээс үлэмж бууралттай байв (Z-онооны дундажийн ялгаа -0.63, -1.11; p<0.05). Дүгнэлт: ТЦТД-ын хамааралт танин мэдэхүйн бууралт онош тогтоогдсоноос 3 сар доторх хугацаанд 41.5%-д тохиолдож байна. ТЦТД-ын хамааралт танин мэдэхүйн бууралт судасны шалтгаант танин мэдэхүйн бууралтын дүр төрхтэй байна.