Enkhtaivan, Altanshagai
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Altanshagai
Бүтэн нэр
Enkhtaivan Altanshagai
Латин нэр
Enkhtaivan Altanshagai
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины цустасалдах дайрлын хамааралт танин мэдэхүйн бууралтыг судалсан нь(2023-11-03); ;Ц.ДэлгэрмааГ.ЦагаанхүүҮндэслэл: Тархины цустасалдах дайрлаас (ТЦТД) улбаалсан танин мэдэхүйн бууралт, (TМБ) түүний дүр төрх тодорхойгүй байна. Зорилго: ТЦТД-ын хамааралт ТМБ-ын давтамж, бүсчлэл өвөрмөц дүр төрхийг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2023 оны 3 дугаар сараас 8 дугаар сарын хугацаанд Монгол-Японы эмнэлэгийн мэдрэлийн, яаралтай тусламжийн болон амбулаторийн тасгийг түшиглэн тохиолдолхяналтын загвараар цочмог харвалтын болон ТМБ-ын өгүүлэмжгүй, 45-65 насны ТЦТД онош тогтоогдсоноос 3 сар доторх хугацаанд буй оролцогчийг сонгон Адденбрукийн танин мэдэхүйн хянасан сорилыг (AТМХС) ашиглан үнэлэв. ТМБ-ыг АТМХС-ийн шалгуураар 83-аас доош тохиолдолд болон танин мэдэхүйн бүсчлэл тус бүрээр бууралтыг гүйцэтгэлийн 5дахь хувиас бага тохиолдолд тогтоосон. Танин мэдэхүйн бүсчлэлийн Z-оноог нас, хүйсээр ижилсүүлсэн хяналтын бүлгийн дундаж дээр үндэслэн гаргав. Үр дүн: Нийт ТЦТД бүхий 41 оролцогч тохиолдлын бүлэгт хамрагдсанаас 53.7%-нь эмэгтэйчүүд (дундаж нас 56.8±7.2 жил) байв. АТМХС-ын дундаж оноо тохиолдлын болон хяналтын бүлгийн хооронд мэдэгдэхүйц ялгаатай байв (83.2±7.07 vs 90.5±5.30, p<0.0001). Тохиолдлын бүлгийн 17 (41.5%) өвчтөн танин мэдэхүйн бууралттай (АТМХС<83) байсан нь хяналтын бүлгээс үлэмж ялгаатай байлаа (p=0.005). ТЦТД бүхий тохиолдлын бүлэгт гүйцэтгэх чадвараас бусад танин мэдэхүйн бусад бүсчлэл хяналтын бүлгээс үлэмж бууралттай байв (Z-онооны дундажийн ялгаа -0.63, -1.11; p<0.05). Дүгнэлт: ТЦТД-ын хамааралт танин мэдэхүйн бууралт онош тогтоогдсоноос 3 сар доторх хугацаанд 41.5%-д тохиолдож байна. ТЦТД-ын хамааралт танин мэдэхүйн бууралт судасны шалтгаант танин мэдэхүйн бууралтын дүр төрхтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Cognitive performance in Mongolian patients after transient ischemic attack and the impact of vascular risk factors: a case-controlled study(Neurotak Publishing, 2024-09-04); ; Guntev, Tsagaankhuu
