Munkhtur, Nansalmaa
Loading...
Товч нэр
Munkhtur, Nansalmaa
Бүтэн нэр
Munkhtur Nansalmaa
Латин нэр
Munkhtur Nansalmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн(2025-05-05); ;А.Энхдөлгөөн; ;Н.ЭрдэнэчамбаЭ.ЭрдэнэчимэгҮндэслэл: Зарим улс орнуудад хийгдсэн судалгаагаар яс, булчингийн эмгэгийн тогтолцооны өвчлөл мэргэжлээс шалтгаалах нийт өвчлөлийн 23.1%-иас 47.1%-ийг эзэлж байсан. Хүнд даацын машин механизмын хэсэг болох Дамп болон тракторын операторуудыг бүх биед дамжих доргионгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудтай харьцуулахад бүсэлхий нурууны өвдөлт 2 дахин их илэрсэн болохыг судлаач нар тогтоосон. Мөн доргионд цочмог байдлаар өртөхөд судасны агшилт, судасны үрэвсэл үүсдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тиймээс хүнд даацын машин, механизмын операторуудын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркеруудтай холбон судалсан судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд даацын машин, механизмын жолооч нарын бүсэлхий нурууны өвдөлт болон зарим биомаркеруудтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг зорилтот түүврийн аргаар 25-35 насны эрэгтэйчүүдийг хамруулсан ба эдгээр нь хүнд даацын машин механизмын жолоочоор гурваас доошгүй жил ажилласан, сүүлийн 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглээгүй, БЖИ 18.5-28.9 кг/м2, өмнө араг яс, булчингийн эмгэгээр оношлогдоогүй, судалгааны үеэр халдварт, халдварт бус өвчнөөр өвчлөөгүй 15 оролцогчдыг сонгосон. Судалгаанд оролцогчдын цусны сорьцод Интерлейкин-6 (IL-6), Хавдар үхжүүлэгч хүчин зүйл (TNF-α) биомаркеруудыг фермент холбох эсрэг биеийн урвалын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын БЖИ нь 25.89±3.23 кг/ м2 байсан бөгөөд бүх биед дамжих доргионы өртөлт өндөр буюу 53.3% (n=8) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Бүсэлхий нурууны өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар 86.67% (13), сүүлийн 7 хоногоор 80% (12) илэрсэн. TNF-α нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэг болон доргионы өртөлтөөс хамааран өөрчлөлт илэрсэнгүй. Харин бүх биед дамжих доргионд өртсөний 24 цагийн дараа IL-6 үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байв. (p=0.027) Дүгнэлт: Бүх биеийн доргионд өртсөн ажиллагсдад бүсэлхий нурууны өвдөлтийн тархалтын хувь өндөр, доргионы хурдатгалаас үл хамааран IL-6 нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэгт аажим нэмэгдэх хандлагтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын бүх биед болон гарт дамжих доргионы өртөлтийг судалсан дүн(2024-01-28) ;Н.Эрдэнэчамба; ; ; А.ЭнхдөлгөөнҮндэслэл: Ажлын байрандаа доргионд өртөж буй ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, доргионд өртөлтийг хянах бууруулах шаардлага хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт тулгардаг. Доргионыг бүх биед болон гарт дамжих гэж 2 ангилдаг. АНУ, Канад болон Европын орнуудын ажилчдын 1.7-5.8% нь ажлын байрандаа гарт дамжих доргионд өртөж байна. Мөн доргионы нөлөөлөлд ахмад ажилчид илүү өртсөн байна. Өмнөд Африкийн алтны уурхайнуудад ашиглагдаж байгаа чулуулгийн өрмийн доргион нь дунджаар 24-31 м/с2 хооронд хэлбэлздэг. Эдгээр түвшин нь Европын Холбооны өртөлтийн хязгаар (5 м/с2)-аас 5-6 дахин их бөгөөд 15 минутын өртөлт нь хоногийн өртөлтийн хязгаараас хэтэрсэн байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд доргионтой харьцан ажиллаж буй ажилтнуудын доргионд өртөлтийг судлахад судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгааг баримтын судалгааны загвар ашиглан хийсэн. Судалгаанд (2014-2023 он)-ийн хооронд хэмжигдсэн ББДД 342, ГД 374 доргионы хэмжилтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: ББДД-ны дундаж утга 0.80±0.75 м/с2, голч утга 0.63 м/с2 (ХБУ 0.0020 м/с2, ХИУ 3.64 м/с2, 95% CI 0.40-0.52 м/с2) байв. Харин ГД доргионы дундаж 3.3.27±3.31 м/с2, голч утга 2.34 м/с2 (ХБУ 0.0053 м/с2, ХИУ 16.0 м/с2, 95% CI 1.23-1.72м/с2) байв. Доргионы өртөлтийг үйлдвэрлэлийн салбараар нь харьцуулахад ББДД нь уул уурхайд ажиллагсдад хамгийн их буюу 0.90 м/с2 (95% CI 0.47-0.64 м/ с2) байв. Харин ГД доргионы дундаж барилгын салбарт ажиллагсдад хамгийн их буюу 3.9 м/с2 (95% CI 0.9-2.81 м/с2) байсан бөгөөд ГДД болон ББДД-ыг салбар хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбаруудаас ББДД-ны хувьд уул уурхайн салбарын ажилтнууд, ГДД-ны хувьд барилгын салбарын ажилтнууд хамгийн өндөр өртөлттэй байна. Уул уурхайн салбарт ажиллаж буй дампын оператор, ковшийн оператор, автогрейдерийн оператор, өрмийн операторууд ББДД-д хамгийн өндөр, цахилгаанчин, тоног төхөөрөмжийн механик, засварчид ГДД-д хамгийн өндөр өртөж байгаа нь статистик ач холбогдолтой байна (p=0.008), (р=0.0001). Түүнчлэн эдгээр ажиллагсад ЗДХ-ээс хэтэрсэн нөхцөлд ажиллавал зохих цагаас 1-9 цагаар илүү ажиллаж байна.
