Munkhtur, Nansalmaa
Loading...
Товч нэр
Munkhtur, Nansalmaa
Бүтэн нэр
Munkhtur Nansalmaa
Латин нэр
Munkhtur Nansalmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн(2025-05-05); ;А.Энхдөлгөөн; ;Н.ЭрдэнэчамбаЭ.ЭрдэнэчимэгҮндэслэл: Зарим улс орнуудад хийгдсэн судалгаагаар яс, булчингийн эмгэгийн тогтолцооны өвчлөл мэргэжлээс шалтгаалах нийт өвчлөлийн 23.1%-иас 47.1%-ийг эзэлж байсан. Хүнд даацын машин механизмын хэсэг болох Дамп болон тракторын операторуудыг бүх биед дамжих доргионгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудтай харьцуулахад бүсэлхий нурууны өвдөлт 2 дахин их илэрсэн болохыг судлаач нар тогтоосон. Мөн доргионд цочмог байдлаар өртөхөд судасны агшилт, судасны үрэвсэл үүсдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тиймээс хүнд даацын машин, механизмын операторуудын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркеруудтай холбон судалсан судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд даацын машин, механизмын жолооч нарын бүсэлхий нурууны өвдөлт болон зарим биомаркеруудтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг зорилтот түүврийн аргаар 25-35 насны эрэгтэйчүүдийг хамруулсан ба эдгээр нь хүнд даацын машин механизмын жолоочоор гурваас доошгүй жил ажилласан, сүүлийн 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглээгүй, БЖИ 18.5-28.9 кг/м2, өмнө араг яс, булчингийн эмгэгээр оношлогдоогүй, судалгааны үеэр халдварт, халдварт бус өвчнөөр өвчлөөгүй 15 оролцогчдыг сонгосон. Судалгаанд оролцогчдын цусны сорьцод Интерлейкин-6 (IL-6), Хавдар үхжүүлэгч хүчин зүйл (TNF-α) биомаркеруудыг фермент холбох эсрэг биеийн урвалын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын БЖИ нь 25.89±3.23 кг/ м2 байсан бөгөөд бүх биед дамжих доргионы өртөлт өндөр буюу 53.3% (n=8) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Бүсэлхий нурууны өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар 86.67% (13), сүүлийн 7 хоногоор 80% (12) илэрсэн. TNF-α нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэг болон доргионы өртөлтөөс хамааран өөрчлөлт илэрсэнгүй. Харин бүх биед дамжих доргионд өртсөний 24 цагийн дараа IL-6 үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байв. (p=0.027) Дүгнэлт: Бүх биеийн доргионд өртсөн ажиллагсдад бүсэлхий нурууны өвдөлтийн тархалтын хувь өндөр, доргионы хурдатгалаас үл хамааран IL-6 нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэгт аажим нэмэгдэх хандлагтай байна.
