Г.Даваа
Loading...
Товч нэр
Г.Даваа
Бүтэн нэр
Гомбожав Даваа
Латин нэр
Gombojav Davaa
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол дахь боом өвчний эрсдэлийн судалгаа(2024-12-21) ;Х.Бурмаа ;З.Адъяасүрэн ;М.ДармааҮндэслэл: Манай орны хувьд анагаахын салбарт эрсдэлийг сүүлийн жилүүдэд ЗӨСҮТ-ийн захирлын 2018 оны 08 тоот тушаал1, ЭМСайдын 2017 оны 508 тоот тушаал2, Шадар сайдын 2017 оны 08 тоот тушаалаар3, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын дагуу эрсдэлийн үнэлгээ хийж хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Манай орны хувьд хүний боом өвчнийг 1964 оноос албан ёсоор8-10 бүртгэж эхэлсэн үүнээс хойш өнөөдрийг хүртэл 323 өвчлөлийн тохиолдол 20 нас баралт бүртгэгдсэн боловч өвчний байгалийн голомтот хөрс, мал, хүн гэсэн байгалийн цикл эргэлтийг төдийлөн сайн үр дүнтэй тасалж чадахгүй өвчлөл гарсаар байгаа бөгөөд эрсдэлийг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийвчлан судалж практикт ашиглаж буй байдал учир дутагдалтай энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол дахь боом өвчний эрсдэлийн үнэлгээ хийж, түвшин тогтоох, нийгэм, мал, хүний эрүүл мэнд үзүүлэх хор нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад 1964-2023 онд боомын өвчлөл, нас баралтын статистик бүртгэл, мэдээнд суурилан, ретроспектив, дескриптив судалгааны загвар, эрсдэлийн үнэлгээний математик загвар ашиглаж тооцсон. Үр дүн: Боомын хүний өвчлөлийн нас баралтын эрсдэл 10-4 зэрэгтэй буюу харьцангуй өндөр бус эрсдэлийн түвшинд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Улаанбаатар, Хэнтий зэрэг 7 аймаг 33.3%-ийг эзэлж байна. Түүнчлэн манай улсад боом өвчнөөр 332 тохиолдол бүртгэгдсэнээс 21 нас баралт гарсан бөгөөд бүсчлэн тооцож үзэхэд баруун: бүсэд 39 (12.1%) өвчлөл, нас баралт бүртгэгдээгүй, хангайн бүсэд: 134 (41.6%) өвчлөл, нас баралтын 12 (57.1%) тохиолдол, төвийн бүсэд: 103 (31.9%) өвчлөл, нас баралтын 7 (33.3%) тохиолдол, зүүн бүсэд 46 (14.2%) өвчлөл, нас баралтын 2 (9,5%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа нь тодорхойлогдлоо.Дүгнэлт: 1. Монгол оронд бүртгэгдсэн хүний өвчлөлийн нас баралтын эрсдэл харьцангуй аюулгүй түвшинд байгаа хэдий ч дэгдэлт болон биотерроризмын түвшинд оношилгоо, эмчилгээний чадавхаа тогтмол сайжруулах халдлагын үед нөхцөл байдал өөрчлөгдөж аюултай түвшинд хүрэх боломжтой учир мэргэжлийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах шаардлагатай байгаа нь тодорхойлогдлоо. 2. Хангайн болон төвийн бүс эрсдэлийн аюултай түвшинд хүрэх магадлалтай өндөртэй байна. 3. Хүн ба байгалийн шалтгаантай гэнэтийн нас барах эрсдэл хүн амын хувьд 10-310-2 хүн/жил хэмжээнд байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хувьд ийм хэмжээний эрсдэлийг зөвшөөрч болохгүй аюултай түвшинд байна гэж үздэг ба эрсдэлийг бууруулах арга хэмжээг заавал авах шаардлагатай. Ямар ч үйл ажиллагааны хувьд үхэлд хүргэх эрсдэлийн хэмжээг ердийн үхлийн түвшин буюу 10-2 хүн/жил хэмжээнээс хэтэрч болохгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хөдөөгийн эмнэлгүүд дэх үжилтэй холбоотой нас баралтын тохиолдол ба хавсарсан өвчний судалгаа(2021-09-01) ;С.Алтанчимэг ;Л.Тамир ;Н.Сувд-Эрдэнэ ;Э.Сайн-ЕрөөлтБ.УянгаДэлхий дахинд үжлийн шалтгаант эмнэлгийн нас баралтын түвшин өндөр байна. Манай орны хөдөөгийн эмнэлгүүдийн нас баралтад эзлэх үжлийн тохиолдлын хувь тодорхойгүй байна. Зорилго: Хөдөөгийн эмнэлгүүдийн үжлийн шалтгаант нас баралтын тохиолдлыг тооцож түүнтэй холбоотой хавсарсан өвчний төрөлд судалгаа хийх.Арга аргачлал: Монгол улсын хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тохиолдсон насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын түүхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж хавсарсан өвчний төрлийг судалсан. Үр дүн: Эмнэлэгт нас барсан 487 эмчлүүлэгчийн 308 буюу 64% нь эрэгтэй; дундаж нас 56.7 байв. Үүнээс үжлийн шалтгаант нас баралтын 122 буюу 25.05% тохиолдол бүртгэгдсэнээс насны дундаж 56.5, эрэгтэй 51 буюу 53.7% байв. Үжлийн шалтгаант нас баралттай хавсарч илэрсэн хамгийн түгээмэл өвчнүүдэд элэгний архаг өвчин 17 буюу 17.8%, даралт ихдэх өвчин 19 буюу 20% орж байв. Халдварын голомт зонхилон байрлаж буй байдлаар нь авч үзэхэд амьсгалын замын эрхтэн тогтолцоо болон хэвлийн эрхтний халдвар орж байна. Нас баралтад хүргэж буй үжлийн илрүүлэг эдгээр эмнэлгүүдэд 40% байна. Логистик регрессийн шинжилгээгээр сүреэгээр үүсгэгдсэн үжлийн илрүүлэг муу байгааг болон Улаанбаатар хотоос алслагдсан байдлаар нь бүлэглэн авч үзэхэд үжлийн оношлогоо стастистикийн ач холбогдол бүхий ялгаатай гарлаа. Дүгнэлт: Манай улсын хөдөөгийн эмнэлгийн нас баралтад үжлийн тохиолдол өндөр байна. Сүрьеэгийн шалтгаант үжлийн илрүүлгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
