С.Хандмаа
Loading...
Товч нэр
С.Хандмаа
Бүтэн нэр
Сүхбаатар Хандмаа
Латин нэр
Sukhbaatar Khandmaa
Албан тушаал
Газрын дарга
Гэрээт багш
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гарах хүсэлтэй иргэдийн тамхины хэрэглээ ба тамхи татах сэдэл, бэлэн байдлыг үнэлэх нь(2023-05-22) ;Д.Алтанчимэг; ; Үндэслэл: Тамхины хэрэглээ, тамхинаас гарах сэдэл, тамхинаас гарах бэлэн байдлыг үнэлэх, тэдгээрийг холбон судлах нь нийтлэг байна. Манай улсын хүн амын тамхины хэрэглээ гарах оролдлогыг судалсан байдаг хэдий ч тамхинаас гарах хүсэлтэй иргэдийн тамхинаас гарах сэдэл, бэлэн байдлыг судлаагүй байна. Зорилго: Тамхинаас гарах хүсэлтэй иргэдийн тамхины хэрэглээ ба тамхи татах сэдэл, бэлэн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 18-65 хүртэлх насны нийт 409,261 иргэдээс тамхи татдаг 110,910 хүнийг суурь үзүүлэлт болгон авч 95 хувийн магадлал, алдааны хязгаар 5 хувиар тооцож 433 хүнийг судалгаанд хамруулсан. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 11-дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар (2022/3-10) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан.Судалгаанд 5 бүлэг 70 асуулт бүхий асуумж ашигласан. Асуумж судалгаанд оролцогчийн хүн амзүйн мэдээлэл, тамхины хэрэглээ, никотины хамаарлын түвшин (Фагерстром сорил), тамхи татаж буй шалтгааныг үнэлэх (Яагаад тест) асуумж, тамхинаас гарах бэлэн байдлын үнэлгээг багтаасан. Никотины хамаарлын түвшин тодорхойлох фагерстром үнэлгээний асуумжийн богино хувилбарыг ашигласан. Үр дүн: Судалгаанд18-65 насны 433 хүн оролцсон бөгөөд хүйсийн хувьд авч үзвэл 78.8 хувь нь эрэгтэй (n=341), 21.2 хувь нь эмэгтэй (n=92) байсан бөгөөд дундаж нас 47.65±10.42 жил байв. Нийт иргэдийн тамхи татаж эхэлсэн дундаж нас 19±6.6 жил байсан бөгөөд өдөрт дунджаар 15 ширхэг тамхи татаж байсан. Тамхи татах сэдэл, шалтгааныг стандарт асуумжаар үнэлж үзэхэд тайвшруулах (20.4%), дуршил болсон (19.1%), тааламж авах (18.1%), өөрийгөө сэргээх (15.4%), зуршил болсон (14.8%), уйдаагаа гаргах (12.1%) зорилгоор тамхи татаж байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд орсон нийт хүмүүсийн тамхинаас гарах бэлэн байдлыг 4 асуултаар 1-10 хүртэлх оноогоор үнэлэхэд тамхинаас гарах нь чухал гэж үзсэн оноо 9.5, итгэлтэй байдал 8.8, тамхинаас гарах тохиромжтой үе 9.6, тамхинаас гарах бэлэн байдал 9.6 оноо байлаа. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын өдөрт татдаг тамхины тоо ихсэх тусам никотины хамаарал өндөр байсан. Никотины хамаарлын түвшин өндөрсөх тусам тамхинаас гарах чухал гэж боддог боловч тамхинаас гарах итгэлтэй байдал буурсан 8.1±2.3 үзүүлэлттэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах цитизин эм, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүн(2022-11-01); ; ;Н.Гүнчмаа ;Ч.АззаяаН.НадмидцэрэнҮндэслэл: Дэлхий дахинд 1.1 тэрбум хүн тамхи татаж, тамхины шалтгаант нас баралтын тохиолдол 8 сая бүртгэгддэг. Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Тамхи татдаг иргэдийн 50 хувь нь тамхинаас гарах оролдлого хийж үзсэн байдагч 3/1 нь л нотолгоонд суурилсан тамхинаас гаргах тусламж авч, 10 хүн тутмын 1 нь тамхинаас гардаг байна. Зорилго: Тамхинаас гаргах цитизин (Табекс) эмийн эмчилгээ, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааны загвар: Эмнэлэгт суурилсан, дан нууцлалтай, эмнэлзүйн туршилт судалгаа 1611 хүн тамхинаас гаргах эмчилгээг сонирхож ирсэн. Үүнээс судалгааны үндсэн шалгуур хангасан 1250 хүнд тамхины хор уршгийн талаар зөвлөгөө өгч 958 хүн тамхинаас гарахыг зөвшөөрсөн. Үүнээс 80 хүн эсрэг заалтаар, эмчийн дүгнэлтээр судалгаанаас хасагдаж 875 хүн судалгааг эхлүүлсэн. Эм, наалт эмчилгээний бүлэгт оролцогчдод 25-28 хоног хэрэглэх, нэг курс эмчилгээний цитизин (табекс) эм, никотин орлуулах наалтыг 14 хоногийн тунгаар 2 удаа олгосон. Үр дүн: Судалгаанд оролцогчид дунджаар 19.1±6.8 настайдаа тамхи татаж эхэлсэн, тамхи татсан дундаж хугацаа 23.7±11.8 жил, өдөрт татдаг тамхины тоо дунджаар 15.3±7 ширхэг байсан. Эмийн эмчилгээний бүлэгт оролцогчдын 245 (58.2%), наалт эмчилгээний бүлэгт 218 (48%) огт тамхи татаагүй байна. Эмийн эмчилгээний бүлгийн үр дүнг наалт эмчилгээний бүлэгтэй харьцуулахад эмийн үр дүн 10.2 нэгжээр өндөр (p<0.001) тодорхойлогдсон. Никотины хамаарлын түвшин, эмчилгээний үр дүн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.09) ажиглагдаагүй.Дүгнэлт: Цитизин эм никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнтэй харьцуулахад 10.2 нэгж илүү үр дүнтэй (p<0.001) байна.
